• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

1956 онд Холливуудад продюсер Ховард Хьюжес The Conqueror (Байлдан дагуулагч) нэртэй кино бүтээжээ. Уг бүтээл нь Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны тухай кино байлаа. Нэрт жүжигчин Жон Уэйн их хааны дүрийг бүтээжээ. Бүтээл ч амжилттай болж тухайн үедээ олны магтаал сайшаалыг харамгүй хүлээсэн гэдэг.

Харамсалтай нь кино дэлгэцэнд гарснаас хойш хэдхэн жилийн дотор уран бүтээлийн багт ажилласан 220 хүний 91 нь хорт хавдар тусаж 46 нь нас барсны дотор гол дүрийн жүжигчин Жон Уэйн Сюзан Хэйвард киноны найруулагч зэрэг хүмүүс багтаж байв. Өөр нэг гол дүрд тоглосон жүжигчин Педро Армендариз эдгэршгүй хорт хавдартай болсноо мэдээд амиа хорлосон гэдэг.

You might also like

Засал хийнэ хэмээн 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн х.орих я.л оноолоо

Холимог тулаанч З.Шинэчагтага, боксчин Н.Төгсцогт нар согтуугаар зодолджээ

Бэр гуйх цайллагын үеэр хүргэнээ х.утгалж, а.мийг нь хөнөөжээ

Тэгвэл хараал хүрсэн мэт ийнхүү олноороо амиа алдсан шалтгаан нь юу байв? Үүний учир дэндүү хожим тайлагдсан аж.

Киноны зургийг Монголын байгальтай төстэй Юта мужийн Цаст хавцал хэмээх газар 13 долоо хоногийн турш авчээ. Уг газар нь АНУ-ын арми 11 удаагийн атомын бөмбөг туршсан Юккагийн хавтгайн (Yucca Flat) салхин дор 18 км орчим зайнд байдаг байв.

Үлдсэн зураг авалтуудыг Холливуудэд гүйцэтгэсэн байна. Гэвч байгал нь хангалттай адил биш байсан тул продюсер Ховард Хьюжес тэнд Монгол орчин бүрдүүлэхийн тулд 60 тонн элс шороо Цаст хавцлаас нэмэж зөөвөрлөжээ.

Атомын бөмбөгний туршилтаас үүдэлтэй цацраг идэвхит бодисонд хордсон элс шороог тээж ирсэн нь тэр байлаа. Олон хүний үхлийн шалтгаан цацраг идэвхит бодисын хордлоготой холбоотой байв. 1950-аад оны үед эрүүл ахуй аюулгүй байдлын хяналт сул байсан нь ч үүнд нөлөөлжээ.

Энэ бүхний учрыг дэндүү хожуу ойлгосон продюсер Ховард Хьюжес амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл алдаандаа гэмшин бүхий л хүмүүсийн үхэлд өөрийгөө буруутган даяанч амьдралаар амьдарч үс сахал хумсандаа баригдан тасралтгүй The Conqueror киногоо давтан үзсээр хорвоогоос хальсан түүхтэй.

Эх сурвалж: Ikon.mn

Share244Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In