Нисдэг таваг, vл мэдэгдэх нисдэг биет, харь гарагийнхан гэхээр зарим нь инээж чамархайныхаа орчим хуруугаа эргvvлж байхад зарим нь vнэхээр байдаг юм билээ, би харсан гэх.
Хэнийх нь зєв бэ? Энэ талаарх маргаан олон зууны туршид vргэлжилсээр єнєєг хvрлээ. Yгvйсгэгчид болон нотлогчид нь янз бvрийн баримт, жишээ татах биз. Ямартаа ч гэсэн нууцлаг нисдэг биетийн /ННБ/ талаарх мэдээлэл бvр хоёр гурван мянган жилийн тэртээх эртний тvvхийн сурвалж бичгvvдэд тэмдэглэгдэн vлдсэн байдаг нь хєдлєшгvй vнэн. Жишээ болгож “Зигелийн архив” гэсэн нэрээр алдаршсан ННБ-ийн талаарх баримтуудыг цуглуулсан архиваас зарим баримтыг тоочиж байна.
Манай эриний ємнєх 2000 он. Япон. Кюсю муж.
Чин Сан гэгчийн бунхан дээр тэнгэрт нисч байгаа диск хэлбэртэй 7 биетийг мэндчилэн гараа дээш єргєсєн эртний хааны дvрс єнєєг хvртэл хадгалагдан vлджээ.
М.э.є 800 он. Египет. Барсахид
1999 онд Барсахид нэртэй газраас олдсон 73 ширхэг шавар пайзан дээрх ханз бичээсийг Францын Египет судлаач Жан Люк Бома тайлж уншсан байна. Тэдгээрийн нэг дээр нь “Тэд хот дээгvvр удаан эргэлдэн ниссэн шувуунаас гарч ирсэн билээ. Тэнгэрээс бууж ирсэн хоёр аянчин Ариун газар дээр ёслол vйлдээд бємбєлєг хэлбэртэй галт шувуунд суугаад тэнгэр єєд асар хурдтай цойлон одов” гэж бичсэн байжээ. Энэ бичлэг нь Нихихор фараоны vед хийгдсэн ажээ. Бичгийг тайлж уншсан судлаач нь юу юугvй ННБ гэж шуугиан дэгдээхийн эсрэг байгаа ч египетийн бичээч нар санаанаасаа ургуулан бичнэ гэж ер байдаггvй, харвал бичнэ, хараагvй бол бичихгvй гэсэн зарчмаар ажилладаг байсныг онцолжээ.
М.э.є 332 он.Финик, Тир хот.
Хотыг эзлэхээр бvслээд байсан македончуудын хvрээн дээр гурвалжин хэлбэрээр жагссан 5 ширхэг бамбай хэлбэртэй нисдэг гарч иржээ. Толгойд нь явсан бамбай хэлбэртэй нисдэг биет нь бусдаасаа 2 дахин том байв. Цэргvvд тэднийг гайхан ширтэх vед гэнэт аянга шиг зvйлээр харван хотын ханыг хэсэг газар нураажээ. Цэргvvд боломжийг ашиглан дайран орж финикчvvдийн бут ниргэв. /Дройсен Жиованни “Аугаа Александрын тvvх”./
М.э.є 102 он. Италийн Амери болон Турдент хот.
Эртний Грекийн алдарт тvvхч Плутарх эдгээр хотуудын дээр бамбай болон жад хэлбэртэй асар том нисдэг биетvvд гарч ирээд хэсэг хугацаанд тус тусдаа нисч байгаад удалгvй нийлж нэг биет болсон тухай єгvvлсэн байдаг.
557 он. Хятад.
Тэнгэрт өнцөг гарган ниссэн сонин биет харсан талаар сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ.
776 он. Европ.
Зигибург цайзыг бүслэх үед тэнгэрт диск хэлбэрийн нисдэг биет гарч ирэхийг сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ.
783 он. Англи. Телькаун.
Урт гонзгор хэлбэртэй нисдэг биетийг ажиглажээ. /Piens Ch. Les OVNI du passe. Marabout Belgique, 1977/
848 оны 12-р сарын 1 өдөр. Франц.
Тэнгэрт урт гонзгор хэлбэртэй сонин биетүүд хэд хэдээрээ үзэгдсэн байна. /Piens Ch. Les OVNI du passe. Marabout Belgique, 1977.
1209 он. Англи. Эмплфортын гүнлэг.
Сүмийн цаг тооллын бичигт «лам нар дээгvvр нь хавтгай зуйван хэлбэртэй асар том мєнгєлєг єнгийн зvйл удаанаар нисэн єнгєрєхийг хараад маш их айв» гэж латинаар тэмдэглэн vлдээсэн байдаг.
1235 он. Япон.
Иорицума жанжин єєрийн армийн хамтаар дийз хэлбэртэй нисдэг биетvvд тэнгэрт янз бvрийн дvрс vvсгэн нисэхийг бvтэн шєнийн турш харж зогссоноо тэмдэглэн vлдээжээ.
1517 он. Юкатаны хойгийн ойролцоох тэнгис.
Испани конкистадор Жуан де Грижальбагийн эскадрт багтдаг нэгэн хєлєг онгоцны ээлжийн дэвтэр дээр хєлєг онгоцны дарвуулын дээр гэнэт маш том биет нисч гарч ирснээ цаашилж, ойролцоо байсан Куотзакоалка нэртэй тосгон дээр гурван цагийн турш гэрэл цацруулан хєдєлгєєнгvй байж байгаад алга болсон талаар тэмдэглэсэн байна.
1535 он. Швед. Стокгольм.
Тэнгэрт гэнэт диск хэлбэртэй 5 биет гарч ирсэн бєгєєд тэднийг зураг Сткогольмын катедрал дуганд хадгалагдаж байдаг.
1558 он. Герман. Нюрнберг.
Хотын иргэдийг харж байхад олон тооны нисдэг «хэрээс, дєрвєлжингvvд» болон дотроосоо галт бємбєлєг гаргах цилиндр хэлбэрийн хоёр зvйл нь олон тооны улаан, хар, хєх єнгийн диск, бємбєлєгvvдтэй бvтэн цагийн турш тулаан хийж байгаад гэнэт алга болжээ.
1571 он. Итали. Ром.
Гэрэлтдэг бємбєгєр биет Мюнстерийн дээр янз бvрийн дvрс vvсгэн нисч байгаад нэг газар хэсэг хєдєлгєєнгvй зогсоод алга болжээ. Энэ бvхнийг Ромын пап лам 5-р Пий ажиглаж байжээ.
1703 он. Испани. Лагара
Энэ жижиг хотын архиваас католик шашны инквизиц /тэрс vзэлтнийг илрvvлэн цээрлvvлэх байгууллага/ -аас тус хотод аж тєрж байсан Алехандро Лотергалиссимо гэгчийг байцаасан протоколыг 2000 онд олсон байна. Ногоо зарж амь зогоодог энэ эр тэнгэрээс галт бємбєлєг бууж ирэхийг харсан тухайгаа таарсан хvн болгонд ярьж яваад инквизицид баригдаж байцаагдсан байна. Тэрээр тэнгэрээс бууж ирсэн галт бємбєлєг нь сонин туяа цацруулж байсан, туяа нь тvvн дээр тусахад хєдєлгєєнгvй болсон бєгєєд дараа нь туяа цацрахаа болиод бємбєлєг асар хурдтайгаар тэнгэр цойлон алга болсон гэж ярьж байжээ. Гэвч байцаалтын явцад ногооны худалдаачин маань юу ч хараагvй, санаанаасаа зохиож худал цуу тараасан гэж нvглээ наминчилсан байж. Гэхдээ хэрэв vнэхээр харсан гээд гvрийгээд байсан бол инквизицийн шvvхээс мань эрийг чєтгєртэй нєхєцсєн гээд тvvдэг гал дээр шатааж алах байсан болохоор урт хошуу хvзvv ороох юм байна гээд ємнє нь ярьж байсан зvйлээсээ татгалзаж, амьд гарахыг дээрд vзсэн биз.
1716 оны 4-р сарын 2. Орос. Петербург.
1-р Петр хааны vед Орост Нидерландын хааны элчээр сууж байсан барон де Би гэгчийн нутагтаа илгээсэн мэдээнд ННБ-vvтийн хооронд тулаан болсон талаар ийнхvv єгvvлжээ./Энэ мэдээ нь одоо ОХУ-ын Тэнгисийн цэргийн архивт хадгалагдаж буй/ “Оройн 9 цагийн vед тэнгэр цэлмэг байхад гэнэт зvvн хойд зvгээс шовх орой, єргєн суурьтай сонин хэлбэрийн єтгєн vvл гарч ирээд асар хурдтайгаар тэнгэрийг хаягаар нислээ. Yvнтэй зэрэгцэн єєр яг адил нэг vvл хойд зvгээс гарч ирээд дорно зvг нисч, нєгєє vvлнийхээ єрнєд талаас ньт тулж очив. Хоёр vvлийг ойртох vед тэдний хооронд сонин гэрлэн багана vvсч нэлээд хэдэн минут болсон. Дараа нь тэр хоёр асар хvчтэйгээр мєргєлдєж, хагарах шиг болоход мєргєлдсєн цэгт нь тал бvр тийш цацрах гэрлийн туягаар сийчигдсэн утаа vvссэн. Yvний хажуугаар асар хурдтай хєдєлж, єєрєєсєє гал гаргах олон жижиг vvлс ажиглагдаж байсан. Мєн олон жижиг хурц сумнууд гэнэт гарч ирсэн. Харсан хvн болгон vvнийг ямар нэгэн арми, эсвэл далайн флотуудын хооронд болж байгаа тулаантай тєстэй байсан гэдгийг онцолж байв. Энэ vзэгдэл 25 минут орчим vргэлжилж оройн 10 цаг гэхэд тэнгэр буцаад цэлмэг болсон байлаа.”
1907 оны 7-р сарын 27. Франц. Норманди муж. Дробах боомт.
Боомтын дээгvvр нисч явсан далайн усан онгоцноос багагvй хэмжээтэй ННБ-ийн зургийг авчээ. Магадгvй энэ нь ННБ-ийн хамгийн анхны гэрэл зураг байх.
1942 оны 5-р сар. Герман. Пенемюнде дэх пуужийнгийн бааз.
ФАУ-1 пуужингийн бааз дээгvvр ННБ-vvд хэд хэдээрээ vзэгдэх болжээ. Норвегийн Банак онгоцны буудлаас хєєргєсєн Ме-109 сєнєєгч онгоцны нисгэгч нь ийм нэгэн ННБ-д нэлээд ойртсон бєгєєд байгаа “100 метрийн урт, 15 метрийн диаметртай сигар хэлбэртэй, олон тєрлийн антеннтай биет” гэж тодорхойлсон байдаг.
1943 он. ЗХУ. Прохоровка тосгон.
Дэлхийн тvvхэнд гарч байсан хамгийн том танкийн тулаан энэ тосгоны дэргэд болсон гэдгийг уншигч мэдэж байгаа байх. Тэгвэл энэ тулаанд оролцон амьд vлдсэн ахмад дайчид нь тулаан эхлэхийн ємнєхєн тосгоны ойролцоох тэнгэрт маш том диск хэлбэртэй биет агаар дээр удаан тогтож байгаад ниссэн одсон гэж нотолдог.
1944 оны 2-р сар. Герман. Куммерсдорф бааз.
Шинээр зохион бvтээсэн ФАУ-2 пуужингийн туршилтын хєєргєлтийн зураг авч байсан кино операторууд нь пуужингийн оройг тойрон нисч байсан бємбєлєг хэлбэртэй зvйлийн зургийг санамсаргvйгээр авсан байснаа хальс угаасныхаа дараа мэджээ.
1952 оны 12-р сар. АНУ. Техас муж. Ларедогийн орчим.
Ф-51 сєнєєгч онгоцны нисгэгч дэслэгч Фогль нь диск хэлбэртэй нисдэг биетэд дєхєх гэж оролджээ. Гэтэл ННБ нь гэнэт єєрєє ойртон Фоглийн онгоцын тойрон нисч эхэлсэн байна. Аргагvй байдалд орсон нисгэгч єєрєєс нь хурдаар илvv ННБ-тэй тулаан хийжээ. Диск хэсэг хугацаанд Фоглийн онгоцоор “зугаа” хийж байгаад бага хурдтайгаар холдох гэхэд нь нисгэгч араас нь хєєх оролдлого хийсэн байна. Гэтэл ННБ нь гэнэт эргэн эгц єєдєєс нь дайрахад нисгэгч арайхийн онгоцоо баруун тийш болгоход далавчных нь vзvvрийг шvргээд єнгєрчээ. ННБ агаар дээр эргэж ахин дайралт хийх гэхэд нь Фогль онгоцоо яаралтай газардуулснаар эсэн мэнд гарчээ.
1972 оны 4-р сар. Сарны гадаргуй
«Аполлон-16» сансрын хєлгийн багийнхан сарны ойролцоох тойрог зам дээрээс нь сарны гадаргуйн орчимд хоёр талаасаа шовх vзvvртэй сигар хэлбэртэй, цагаан єнгийн маш урт зvйл нисч яваа зургийг авсан байна. НАСА-гийн каталогт энэ зураг нь N
16-19238 кодын дор хадгалагдаж байгаа.
Энэ мэтээр жирийн ярианаас єгсvvлээд олон тооны багаж, тєхєєрємжийн заалтаар батлагдсан хvртэл олон баримт бий. Монголд ч гэсэн энэ талаар нэлээд яриа байдаг. Гэвч харсан vзсэн гэх хvмvvс нь гол тєлєв ННБ-ээр далимдуулан ашиг хонжоо хайгчид байсан болохоор ННБ-д итгэх итгэл нэлээд алдарсан гэхэд болно. Ямартаа ч бvр 1950-аад оны vед Говь-Алтай аймагт ННБ vзэгдсэн тєдийгvй, машинтай хvмvvс рvv дайрсан талаарх яриа нэг бус удаа сонсож байсан. Ийм яриаг 1970-д он буюу цаг хэцvv, хамаагvй юм ярьвал “аавын” хаалга татдаг vед сонссон, ярьж байгаа хvмvvс нь ямар нэг ашиг хонжоо, дуулиан дэгдээх гэлгvй зvгээр єєр хоорондо санал солилцох хэлбэрээр яригдаж байсан болохоор vнэний хувьтай байх магадлал єндєр байж болох юм. Хэрэв vнэхээр ийм юм болсон бол До. яамнаас єгсvvлээд холбогдох газрууд нь хэргийн газар очиж vзлэг шалгалт хийсэн байх ёстой. Yнэхээр сонирхол татууштай баримт олдсон бол мэдээж хэрэг орос ах нар хураагаад авчихсан байж таараа. Энэ талаар болон vvнтэй тєстэй тохиолдлуудын талаар сонсож, харж байсан бол бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай. Гэхдээ зvгээр нэг болсон явдал шиг бус нарийн тодорхой байвал хүмүүст илүү сонирхолтой байна байх.