Дэлхийн тvvхэнд арилашгvй ул мєрєє vлдээсэн суут хvмvvсийг нэрлэхэд Леонардо да Винчи гэсэн нэр орох нь гарцаагvй. Сэргэн мандалтын эрийн vеийн суут тєлєєлєгч энэ хvн амьдрал дээрээ ямаршуу хvн байв, асуудлыг яаж шийдэж, нээлтээ хэрхэн хийж байсан нь одоо хvртэл тайлагдаагvй оньсого хэвээр байна. Тэр бvv хэл тvvний уран бvтээл, туурвилыг нь олон жилийн турш судласан зарим нь Леонардо да Винчийг дэлхийн хvн биш, харь гарагийн хvн байсан гэж мэдэгдээд, олон зvйлээр хэлсэн vгээ нотлоцгоодог. Энэ суутны зарим нэг нууцын талаар толилуулъя.
Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренци хотноо мэндэлжээ. Эцэг нь Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нєлєє бvхий хvн байсан нь бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байв. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бvлд vр хvvхэд гэж байгаагvй болохоор Леонардог 4-н настайгаас нь хойд эх нь асрах болож, жинхэнэ эхийг нь єндєр инж дагалдуулан тариачин эртай суулгаад єєр нутаг руу явуулсан байна. Хар багаасаа л ер бусын сийрэг ухаантай, сэргэлэн байсан болохоор Леонардо да Винчи нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагvй гэдэг. Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хvvхэд тєрvvлээгvй, харин гурав дахь есєн хvv, хоёр охин тєрvvлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэргэцэх хvн болж чадаагvй гэдгийг тvvхийн бичгvvдэд онцолсон байдаг.
Леонардо да Винчи нь 14-н настайдаа тухайн vедээ нэр алдар нь цуурайтаж явсан зураач Вероккьо гэгчийн урланд шавь оров. 20 нас хvрэх vед тэрээр уран зургийн тvvхэнд анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илvvтэйгээр єєрєє єєрєєсєє суралцдаг нэгэн байжээ. Хєгжмийн урлагт гэхэд л єєрєє морин толгой хэлбэртэй онцгой тєрлийн хєгжмийн зэмсэг бvтээгээд тvvн дээрээ єєрийн болон єрєєлийн бvтээлийг тоглосор хэнийг ч дагуулахааргvй суут хєгжимчин гэдгээ харуулсан гэдэг.
Тэгээд юу гэж? хєгжим тоглож, зураг зурснаар суутан болчихдог юмуу гэж болох юм. Тэгвэл хаа байсан 16-р зуунд энэ хvний судлаж, бvтээж байсан салбарыг тоочиход л яагаад суут гээд байгаа нь ойлгомжтой болох байх. Гэхдээ зvгээр нэг оромдоглоод хаячихаагvй, шинжлэх ухаан єндєр хєгжсєн одоо vед ч гэсэн судлаачдыг алмайруулдаг гайхамшигт нээлтvvдийг хийж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Та нэгэн зэрэг суут зураач, хєгжимчин, хєгжмийн зохиолч, уран барилгач, инженер, механикч, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бvтээгч, дуучин, сэлэмчин г.м.байж чадах уу? Тэгвэл Леонардо да Винчи гэдэг энэ хvн бvгдэд суут байж чадсан юм. Оюун ухааны тєдийгvй биеийнх хєгжлєєрєє vеийнхнээсээ хол давсан нэгэн байжээ. «Бурханы элч» гэгддэг байсан єндєр гоолиг биетэй, царайлаг залууг солгой атлаа баруун гараараа морины дахыг хєнгєхєн нугалахыг нь харсан хэн ч гэсэн ойгvй бяртай гэдэгт нь эргэлздэггvй байсан талаар тvvхийн сурвалж бичгvvдэд тэмдэглэгдэн vлджээ.
Ингээд ч зогсохгvй ямар ч vед уурлаж, эсвэл хєєрдєггvй, сэтгэл хєдлєлєє дээд зэргээр захирч, хяндаг нэгэн байв. Тєгс гэгээрэлд хvрсэн Буддын шашны гэгээнтvvд шиг хайрлаж дурлах, vзэн ядах гэсэн туйлшралаас хєндийрч, юу ч байсан судлаж, шинжиж, цаад учрыг нь олж мэдэхэд голлон анхаардаг нэгэн байжээ. Yvндээ ч гаргууд мэргэшиж, тухайн vеийн техник, шинжлэх ухааных нь тvвшинтэй харьцуулахад яагаад ч олж мэдэх, хийх боломжгvй байсан нээлтvvдийг олон арвыг хийсэн байдаг нь гайхалтай. Жишээлэхэд, єдрийн тэмдэглэлд нь нисч яваа шувууг харуулсан таталбар зураг бий. Гэтэл нисч яваа шувууны далавчны хєдєлгєєнийг тэмдэглэлийнх нь дэвтэр дээр зурагдсан шиг нарийвчлан харахын тулд багаар 20-р зуунд л анх vvссэн удаашруулсан зураг авалтын техниктэй байх хэрэгтэй ажээ. Мєн судлаачдын гайхшралыг тєрvvлдэг бас нэг зvйл нь тэмдэглэлийн дэвтрээ хєтлєх арга барил нь юм. Леонардо да Винчи нь тэмдэглэлийнхээ дэвтэр дээрээ єєрєє єєртєє «чи» гэж ханддаг байжээ. Яг л зарц, эсвэл туслахдаа тушааж байгаа аятай “Чи єєртєє тэрийг vзvvл гэж тушаа”, эсвэл «чи єєрийнхєє бvтээлээр vvнийг vзvvлэх ёстой», «замын богц хоёрыг хий гэж тушаа» гэх мэт. Ингээд бодохоор энэ хvний дотор хvмvvстэй найрсаг дотно харьцаатай, бусад эгэл хvмvvс шиг єєрийн гэсэн сул талтай нэг хvн ба маш нууцлаг, хvйтэн цэвдэгт тулсан ямар ч сэтгэлийн хєдєлгєєнгvй гэсэн єєр нэг хvн нэгэн зэрэг амьдарч байсан мэт санагддаг.
Леонардо да Винчитэй холбоотой бас нэг нууцлаг зvйл бол далдыг харах чадвар юм. Тэрээр алдарт Нострадамусаас дутахааргvй, заримдаа бvр давж гарсан зєгнєлvvдийг олон хэлсэн бєйадаг. 1494 онд эхлvvлсэн «Зєгнєл» нэртэй бvтээлд нь єнєєдрийн бидний бодит байдал болсон олон зvйлсийг шууд хэлчихсэн байдаг нь хачирхалтай. «Хvмvvс нэг нэгэнтэйгээ хамгийн алс холын газраас ярилцах болно» гэхээр таны санаанд юу орж ирж байна. Эсвэл “Хvмvvс хєдєлж явах ч хєдєлгєєнгvй зогсоод, дэргэдээ байхгvй хvмvvстэй ярьж, ярихгvй байгаа хvмvvсийг тод сонсох болно” гэвэл юу санаанд чинь бууж байна? Yгvй бол «Хvмvvс байрнаасаа огт хєдлєлгvйгээр агшин зуурт дэлхийн єнцєг булан бvрт таран одоцгоох болно» гэхээр дэлхий даяар цацагдаж байдаг зурагтын нэвтрvvлэг биш гэж vv? Энэ бvхнийг одоогоос 500 гаруй жилийн тэртээ хэлсэн гэдгийг мартуузай. «Чи єєрийгєє асар єндєр дээрээс єєртєє ямар ч хоргvйгээр унаж байгааг харах болно»- парашют, «маш олон усны болон газрын амьтад оддын хооронд цойлон ниснэ»-сансрын нислэг гээд тоочоод байвал гайхалтай зvйл зєндєє.
Леонардо нь орчин vеийн нейролингвистикт ашиглагддаг сэтгэлгээ, оюун ухааныг дайчлан, ой тогтоолыг онцгой хєгжvvлэх нєлєєтэй сэтгэл зvйн тусгай дасгалуудыг ашигладаг байжээ. Жишээлэхэд тэрээр тун онцгой байдлаар унтаж амардаг нэгэн байв. Хоногтоо 4 цаг тутам 15 минут унтаж амраад, тасралтгvй ажилладаг байж. Ингэснээрээ хэвийн амарч, хvчээ сэлбэхэд зайлшгvй шаардлагатай 8 цагийн нойрыг єєртєє ямар нэг хоргvйгээр 1.5 цаг хvртэл багасгаж чадсан байна. Yvний ачаар хvний амьдралын гуравны нэг нь зарцуулагдаж байдаг нойрны цагийн 75 хувь хэмнэсэн нь vнэндээ амьдрах хугацаагаагаа 70-аас 100 жил хvргэж уртагасантай чанар адил юм.
Леонардо да Винчигийн хийсэн бусад нээлтvvдээс тоочвол бvр ч гайхамшигтай дvр зураг гарна. 1499 онд тэрээр Милан хотноо Францын хаан 12-р Людовик ирэх гэж байгааг тохиолдуулаад модон арслан урласан нь хvний ємнєєс хэд хэд алхалсныхаа дараа цээжээ яран, дотор нь анхилах цэцэгсийг харуулдаг байжээ. Леонардо да Винчи нь єнєєдєр хvн болгоны мэдэх усанд шумбах хувцас, шумбагч онгоц, уурын хєлєг онгоц, сэлэхэд ашигладаг ласт зэргийг анх сэдсэн хvн юм. Тэр бvv хэл шумбах хувцас ємсєлгvйгээр тусгай хийн холимогоор амьсгалаад их гvнд шумбах боломжийг талаар нэгэн гар бичмэл дээрээ єгvvлсэн байдаг. Харамсалтай нь Леонардо да Винчи хожим нь энэхvv тусгай хийн жороо єєрєє устгачихсан аж. Гэтэл хvнд хор бололгvйгээр гvнд шумбах боломж олгох хийн жор зохиохын тулд тухайн vедээ хэн ч мэддэггvй байсан хvний биеийн биохимийн талаар тун ч гаргууд мэдлэгэтэй байх байх хэрэгтэй. Цаашилбал Леонардо да Винчи нь нисдэг тэрэг, танк, пулемет, хорт хий, цэргийг далдлах утаат хаалт, томруулагч шил /100 жилийн дараа Галилей томруулдаг шил нээж, олны хvртээл болгосон юм./, оёдлын суурь машин, зvv vйлдвэрлэдэг машин, єргєгч кран, намгийг хатаах тусгай системийн зэргийн санааг анх гаргаж, заримыг нь єєрийн гараар бvтээж, заримынх нь дэлгэрэнгvй техник зургийг vлдээсэн нь бий. Гэтэл зарим ямар ч хэрэглэх боломжгvй байсан энэ олон нээлт, бvтээлийг яах гэж хийгээд, яагаад хийсэн болгоноо тэр бvр олны хvртээл болголгvй нууцлаж ирсэн нь одоо хvртэл тайлгдаагvй нууц хэвээр л байна.
Дийлэнх хvмvvс Леонардо да Винчийг суут уран зураач гэдгээр нь мэдэх ч тvvний дотно найз гэгддэг байсан Фра Пиетро делла Новелларын тэмдэглэлд «Тэрээр тооны ухаанд шамдсаар уран зургаас дэндvv хєндийрєєд байгаа болохоор бийр харахаараа л уурладаг болчихсон» гэсэн vгс байдаг. Мєн бас нэг гайхалтай зvйл бол Леонардо да Винчи нь маш сайн илбэчин байжээ. Тухайн vеийн алдартнуудын дурсамжинд мань эрийг буцалж байгаа шингэн дээр дарс нэмээд л єнгє єнгєєр солонгорсон дєл гаргаж авдаг, хоёр vзvvр дээр нь аяга тавьсан таягийг ганцхан цохилтоор хуга цохихдоо нэг ч аягыг унагадаггvй байсан, улаан дарсыг харсаар байтал цагаан болгодог гэх мэтийн тэр vеийн хvмvvсийг ёстой л алмайруулсан илбэ vзvvлдэг байсныг нь тэмдэглэн vлдээжээ.
Леонардо да Винчи нь єєд болох хvртлээ идэвхтэй ажиллаж, олон газраар аялж байсан бєгєєд 1513-1519 оны хооронд л гэхэд Ром, Пави, Болони хотууд, Францаар аялсан байдаг. Тэгсээр 1519 оны тавдугаар сарын 2-ны єдєр “урлагийн тєлєє хийж болох байсан бvхнээ хийж чадаагvйд минь Бурхан минь єршєє” гэсээр Францын хаан 1-р Францискийн гар дээр єєд болсон гэдэг.