• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, April 13, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Алмастай учирсан нь

Admin Нийтэлсэн: Admin
06/15/2018
Ангилал: санал болгох, Танин мэдэхүй
0
Алмастай учирсан нь

1

Алмас манай нутагт бий. Байх байхдаа Цамбагарав ууланд гарцаагvй бий. Хэдэн жилийн ємнє Ховд аймгийн Эрдэнэ-бvрэн сумын нутагт жолооч хvн алмас vзсэн. Алмасыг тєрийн хамгаалалтанд авч, зургийг нь авсан байдал сонин хэвлэлд бичигдэж шуугиа биз дээ. Эрдэнэ-бvрэн сумын тэр нутаг бол Цамбагаравын баруун ємнє буюу бараг ємнє тал нь. Тэгвэл манай нутаг Цамбагаравын зvvн, зvvн хойд, хойд тал бєгєєд зуны улиралд баруун хойд талд мєнх цаст Цамбагаравын хормойг хvрээлэн тулж ирж зуншдаг. 1945-1946 оны vе шиг санаж байна. Намаршаад, нутаг нугын олон доошилж нvvх дєхєж байж. Тэр vед Цамбагаравын баруун бэлд хоёр мєсний / хэзээ ч хайлдаггvй хоёр хэсэг мєс жилийн жилд цайрч байдаг байсан /. Нэлээн доохон талд, уулын хормойд шахуу юм даа, хоёр гурван айл зусч байжээ. Нэг орой, баруун урагшаа бэлчиж байсан хонь руу чоно дайрчээ. Гурван айлын бvх хvмvvс, ноход, чоно дайрсан мал руугаа ханарчээ. Тэндээ тэд шуугилдан нэлээд уджээ. Тэгээд малаа тууцгаагаад гэр хот руугаа буцаж явахдаа нэгэн гайхалтай зvйл vзжээ.Тэд чухам юу vзсэн гэж санана. Єндєр зэгзгэр урт гартай, нvцгэн хар хvн / битvv vс ноостой л юм байгаа биз / бага гэрийн vvднээс холдон уул єєд хоёр мєсний тийш одохыг харжээ. Хvмvvс айж цэрвэж, гайхан шуугижээ.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нохдоо хорьж, хар хvн рvv явуулсангvй, гэртээ ирцгээжээ. Ажвал урт хvн, бага гэрийн тотгоор гараа оруулж, тулганы доод талын намхан ширээн дээр байсан тавагтай ааруул, єрмийг хаман аваад явж оджээ. Тунхуутай цай, аяганд гар хvрсэнгvй. Гурван айлын авгай хvvхнvvд, оройн хонио бэлчээгээд бага гэртэй айлд цуглаж, цай цvv болон амарч, ярьж хєєрч суугаад чонын хєлєєр хамаг юмаа орхин vvдээ хаан одсон хэрэг байж. Хэрэв vvд онгорхой байсан бол цасны хvн хэмээх алмас аз болж гэрт айлчлан орох ч байсан байж магадгvй. Энэ бол яг vнэн зvйл. Тэр vед би нутагтаа байсан. Манайх ах дvv олуулаа, мал гэхээр юмгvй цєєн богтой учир олон малтай, бvл чадалтай айлууд шиг нvvх, тэр дундаа мєнх цаст Цамбагарав хайрхан єєд нvvх ямар ч шаардлага байдаггvй юм. Мєнх цаст Цамбагарав хайрханаа бид єдєр харж нvд баясган, эцэг минь залбирч, эх минь идээ цайныхаа дээжийг єргєж байдагсан. Цамбагарав хайрхан гэдэг асар том уул. Тvvний оргилд хvмvvс гарсан авч тvvнийг эргэн тойрон нягталж vзсэн хvн байхгvй. Тэгж нэгд нэггvй vзэх ч амаргvй, их ажил, цаг орно. Асар их бэрхшээл ч учирна. Цаг, ажил хайрлахгvй тvvнийг зориглон нэгжин, нээн судлах юм бол тэрхvv мєнх, мєнгєн цагаан бvрхvvл дотроос нэг алмас байтугай бvхэл бvтэн отог омог алмас гараад ирэх ч юм бил vv.

Тун ядахдаа сvvлчийн алмасан аав, ээж хоёр vр тєлтэйгээ хамт байх ч юм бил vv хэн мэдлээ. Эрт урьдын сайн эрчvvд алмастай нийлж айл гэр, амраг янагууд болоод тэдний эрлийз vр сад, хоёр мєсний доод талд байсан айлуудын гэрт хvрч, идээ цагаа зооглосон байхыг vгvйсгэх аргагvй. Энд бас нэг анхаарууштай, сэжигтэй зvйл байна. Тэр нь юу гэвэл тэр алмас дээрх гурван айлын бvх хvмvvс, нохойтойгоо явж, хот айл эзгvйрэхээр араар нь очсон явдал. Энэ vнэхээр сонирхол татна. Тэр алмас хоёр мєсний хавь уулнаас єдєр бvр тэр айлуудыг ажиглаж хардаг байсан байх нь. Тvvгээр ч барахгvй, тэр алмас цэвэр алмас биш, хvн, алмас хоёрын эрлийз ч байж мэдэх биш vv. Ингээд бодохоор Цамбагарав хайрханы цагаан євчvvн доор элдэв хавцал ангал, ам хєндий, агуй, vлгэр домгийн их орон зай байна. Ер нь тэгээд Цамбагарав хайрханы минь тэр их мєнх мєнгєн бvрхvvл доогуур шургаад, мєлхєєд бvгдийг нь шинжлэн нээсэн тийм цаг ирэх юм бол Монгол орны эзэн бидэнд ямар гайхамшигтай хишиг буян хурахыг / буухыг / урьдчилан хэлэх эрх зvрх надад даанч алга. Мєнх цаст Цамбагарав хайрхан бол ямар ч болтугай дэлгэр Монгол орны нэгэн их эрдэнэ чандманийн дуусч унтаршгvй єлгий мєнєєс мєн.

Баянхонгор аймгийн Бємбєгєр, Заг сумын заагт нэгэн суварга байх. Эрт цагт Байдраг голын сав нутаг алмас гэгч аймшигт амьтантай болж хавийнхан дайжин дvрвэж. Энэ тухай хошуу ноён сонсоод тvvнийг дарах арга хайж л дээ. Нэг лам номын ид шидээр дарж болно хэмээн айлдаж хєтчєєс гадна зоригтой, бяр чадалтай нэг эрийг дагуулж явна гэж.

Тэгээд Байдраг голын эхнээс бяр чадалтай, юунаас ч айдаггvй нэгэн эрийг олж хошуу ноён дуудан уулзжээ. Хєлсєнд нь юу авахыг нєгєє эрээс сонирхоход «Нэг л сайн цатгачих. Тэгээд л бол оо» гэв. Ийнхvv нєгєє лам хєтчийн хамт айдаггvй, зоригтой эрээ дагуулан алмастай хавцлын аманд очиж. «За бvрий болоход нэг хачин амьтан муухай дуугарсаар энэ амаар гарч ирэх вий. Тэгэхээр нь чи барьж аваад надад чимээ єгєєрэй. Би тvvнийг номын хvчээр дарна» хэмээн лам хэлжээ. Удалгvй харанхуй болж vнэхээр нэг хачин амьтан гараад ирж л дээ. Мань эр ч барьж аваад «Барьчихлаа» гэж хашгираад алмастай ноцолдож. Харин лам, хєтєч хоёр тэр хоёрын барилцаж авахыг харуутаа эргээд зугтчихжээ.

Бяртай эр алмастай ноцолдсоор арай гэж дарж аваад ядарсандаа унтаад єгч. Сэрээд хартал лам, хєтєч хоёр алга байсанд ихэд гайхжээ. Тэгтэл морьтой хоёр хvн хvрээд ирж. Тэднээс лам,хєтєч хоёроо сураглатал «Тэр лам чинь энэ уулын аманд хоёр хилэнцэт амьтан бие биеэ барьж авсан байгаа. Хоёулангий нь дарах ном айлдсан. Бодвол тонилсон биз. Хараад ир» гэж бид хоёрыг явууллаа гэжээ. Тэр даруй алмасыг дарсан уг газарт олон хvн цугларч энхvv суваргыг босгосон гэдэг.

2

Энэ явдал 1969 оны 7 дугаар сарын 26-ны шєнийн 2.35 цагт болсон ажээ.

Вашингтон муж улсын Харбор Коунти нутгийн Граис суурингийн цагдаа Верлин Харрингтон тэр шєнє гэртээ харихаар Деекаи Роад хэмээх єргєн замаар хэсэг ойн дундуур давхиж явтал нь ямар нэгэн том амьтан зам хєндлєн гарч явхыг vзжээ. Тэрээр баавгай явж байна хэмээн анхандаа бодсон бєгєєд тvvнийг дайрахгvйн тулд тормосоо хvчлэн гишгиж, дугуйгаа чихаруулсаар тулж очоод тогссон байна. Тэр амьтан нэг харайгаад тvvний машины гэрлээс гарсан тул машиныхаа хєдєлгєєнт прожекторыг асаан тусгаж харвал тvvний баавгай хэмээн бодсон амьтан нь хойт хєл дээрээ явдаг хvнэрхvv амьтан боловч хvн бус байсан ажээ.

Тэр амьтан нь бор хvрэн єнгийн маш нягт зузаан vсээр битvv бvрхэгдсэн бєгєєд нvvр нь хар бараан єнгєтэй гялалзсан савхи шиг арьстай байсан ажээ. Тvvний гар нь хvний гар мэт хуруунуудтай байсныг тэр цагдаа сайн харсан хэмээн ярьдаг байна.

Мєн тэр амьтан нь 2,20 метр хирийн єндєртэй, 150 орчим кило жинтэй байсан болов уу хэмээн тэрээр ярьжээ. Харрингтон айсандаа яаран буугаа гарган буудах гэтэл тэр амьтан ойн гvн рvv харайн орсон ажээ. Маргааш єглєє нь Харрингтон эртлэн гарч нєгєєх газраа ирж єнєєх амьтан байсан газрыг очиж vзвэл 50 сантиметр хирийн урттай хєлийн тавхайн мєр нойтон шавар дээр тодхон гарсан байсныг тэрээр зургийг нь авсан байна.

Share300Tweet156
Өмнөх мэдээ

Алфред Нобель гэж хэн байв?

Дараагийн мэдээ

Суут хүмүүн Моцарт

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан бяцхан охин.

ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан бяцхан охин.

08/08/2018
Германы уналт хийгээд сэргэн мандалтын түүх

Германы уналт хийгээд сэргэн мандалтын түүх

06/10/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021

Recent News

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In