• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Гаж донтон алуурчид: Жон Норман Коллинз

Admin Нийтэлсэн: Admin
06/16/2018
Ангилал: Хүмүүс
0
Гаж донтон алуурчид: Жон Норман Коллинз

 

0

You might also like

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Коллинз бол 60, 70-аад оны үед Америкийн Мичиган мужийг донсолгосон цуврал аллага үйлдсэн алуурчин юм. Жон Норман Коллинз 1947 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын Онтарио мужийн Виндзорт төрсөн бөгөөд хүүхэд нас нь тийм ч тааламжтай байгаагүй байна. Түүнийг дөнгөж төрсөний дараа эцэг нь хаяж явсан ба эх нь дахин гэрлэсэн ч жил хүрэхгүй хугацаанд ханилаад салжээ. Энэ мэт хэд хэдэн удаа гэрлэсэн ч бүтэлгүйтсээр байж. Хамгийн сүүлийн нөхөр нь архичин нэгэн байсан ба Жон түүний овгийг авсан байна.

Ахлах сургуульд Коллинз сурлага сайтай, спортод авьяастай хүүхэд байв. Тухайн үед таньдаг байсан хүмүүс түүний талаар ам сайтай байдаг. Найз нөхөд нь Жонийг тайван, эелдэг, даруу, ерөнхийдөө харилцахад тааламжтай хүн хэмээн тодорхойлдог. Харин урьд нь үерхэж байсан нэгэн бүсгүй “Тэр заримдаа солиотой хүн шиг болчихдог” гэжээ.

2

1966 онд Жон их сургуульд орж, амьдрал нь нэлээд сайжрав. Коллинз боловсролын салбарт ажиллах хүсэлтэй байсан тул багшийн их сургуульд орж, амжилттай суралцжээ. Багш нар ч өндөр үнэлдэг байв. Гэвч яг энд Коллинзийн өөр нэг зан илэрч эхлэв. Хэд хэдэн удаа жижиг хулгайн хэрэгт холбогдож (хожим шинжилгээгээр “хулгайн ин” өвчтэй байсан нь тогтоогдсон), 1969 онд автомашины хулгай хийгээд баригджээ. Хулгай бол аллага биш ч хожим Коллинзийн сэтгэлийн энэ хар тал хүмүүсийг цочирдуулна гэж хэн мэдэх билээ. Гэхдээ аллагын тухай өгүүлэхээс өмнө охид, бүсгүйчүүдтэй ямар харилцаатай байсныг нь тэмдэглэх хэрэгтэй байх.

Түүний найз бүсгүйчүүдийн нэг ийн ярьсан байна. Тэд нэг удаа цэцэрлэгт үнсэлцээд, тэврэлдээд явж байж. Жон гэнэт тэвэрч байснаа болиод бүсгүйг өөрөөсөө түлхэж, царайгаа барайлган нэлээд ууртайгаар “Сарын юм чинь ирсэн юм биш биз?” хэмээн асуужээ. Бүсгүйг “тийм” гэхэд тэрбээр галзуурсан мэт “Энэ чинь жигшмээр байна” хэмээн орилж хашгичиж байгаад яваад өгсөн байна. Өөр нэг бүсгүйн мэдүүлсэнээр тэр Коллинзтой ойд зугаалж яваад үдлэж, бяцхан зоог барьжээ. Тэгтэл Жон бүсгүйд “Хэрэв чиний найз залуу чинь гаж донтон алуурчин байвал яах вэ?” гэсэн “хачин” асуулт тавьжээ. Тэр цааш үргэлжлүүлэн бүсгүй хэрхэн түүний ээлжит золиос болж болох, эргэн тойронд нэг ч хүнгүй энэ зэлүүд газар түүнд хэн ч туслахгүй гэх мэтчилэн ярьж гарчээ. Энэ нь бүсгүйд эхэндээ хөгжилтэй санагдсан боловч түүний огтхон ч тоглоогүй, хүрлийж бараасан царайг хараад айдас төрөв. Тухайн үед Коллинз огтхон тоглоогүй бөгөөд бүсгүй ээлжит хохирогч нь болж болох л байсан. Түүнд аз таарч. Учир нь Коллинз хэд хэдэн бүсгүйн амийг бүрэлгэж амжсан үе байжээ.

Түүний анхны хохирогч нь Мэри Флезер гэгч 19 настай, оюутан бүсгүй байв. 1967 оны долдугаар сарын 9-нд Мери гэрийнхээ ойролцоох оюутны дотуур байрны цэцэрлэгт зугаалж яваад сураггүй алга болсон ч цагдаа нар нэг их ач холбогдол өгсөнгүй. Энэ нь тухайн үед оюутнууд дарвиж цэнгээд хэдэн сараар ч алга болдог байсантай холбоотой байх. Охиныг хамгийн сүүлд харсан гэрчийн мэдүүлгээс олигтой сэжүүр олдсонгүй. Харин хөрш нь түүнийг цайвар цэнхэр “Шеврол” машины жолоочтой ярилцаж байхыг харсан байна. Хэрэг мухардав.

Наймдугаар сарын 7-нд Мэри Флезерийн танигдахын аргагүй болсон цогцос хотоос хоёр милийн (1 мили=1.609 км) зайд орших эзэнгүй аж ахуйгаас олджээ. Цогцос чармай нүцгэн, зарим эд эрхтэн нь алга байсан бөгөөд холгүй хэвтэх хувцсаар нь Мэри хэмээн таньжээ. Шинжилгээгээр олон тооны (ойролцоогоор 40 орчим) хутганы шарх цээжинд нь туссанаас үхжээ гэсэн дүгнэлт гарч. Мөн хохирогчийг өөр газар бүрэлгээд харин цогцсыг энд авчирч хаясан нь тогтоогджээ. (Цогцсыг хэд хэдэн удаа зөөсөн байж ч болзошгүй)

3

Цагдаагийнхны олж авсан мэдээлэл, баримт сэлтээс алуурчин дахин аллага үйлдэх нь тодорхой байв. Аллага болоогүй ч сонирхолтой зүйл болж. Цогцос олдсоноос хоёр хоногийн дараа шүүх эмнэлгийн шарил хадгалах газар нэлээд боловсон байрын дүр төрхтэй залуу ирээд цогцсын зургийг авч болох талаар асуусан байна. Хэн болохыг нь асуухад гэрийнхэнтэй нь дотно найзалдаг хүн байна гэж хариулжээ. Мэдээж түүнд зураг авахыг зөвшөөрөөгүй тул залуу мөрөө нэг хавчаад яваад өгч. Магадгүй энэ нь сонирхолтой санагдахгүй байж болох ч залуугийн унаж явсан машин нь гэрчийн мэдүүлсэн цайвар цэнхэр өнгөтэй “Шеврол” байсан байна. Тэр залуугийн гаднах төрх нь бүх талаараа Жон Коллинзтой таарч байсан ч нотлох баримт байгаагүй тул түүнийг оролдсонгүй.

Дараагийн хэрэг жилийн дараа гарчээ. 1968 оны долдугаар сард Жоан Шелл гэгч эмэгтэй алга болсон талаар цагдаагийн газар мэдээлэл ирэв. Долдугаар сарын 2-нд 20 настай, оюутан, Жоан гэгч бүсгүй гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Эрэл хайгуул ч амжилтгүй болов. Бүсгүйн цогцсыг гурав хоногийн дараа ажилчид засмал замаас холгүйхэн хэвтэж байхыг нь олжээ. Цогцос хувцасгүй байсан ба хоолойг нь өмсөж явсан богино банзлаар ороосон байв. Хоолойг нь хэрчээд, цээжинд нь нэлээд хэд хутгалж, хүчирхийлсэн байв. Өмнөх хохирогчийн адил бүсгүйг өөр газар хөнөөж, дараа нь зөөж авчирсан нь тогтоогдов. Цогцос энд нэг хоног хэвжээ. Энэ удаад цагдаагийнхан хангалттай мэдээлэл цуглуулж чадсан нь хэрэг мөрдөх явцыг нэлээд урагшлуулав. Хоёр оюутан хэрэг гардаг орой Жоаныг нэг өндөр залуугийн (гаднах төрх нь Жон Норман Коллинзтай тохирч байв) хамт зугаалж явахыг нь харсан байна. Мөрдөгчид Жоныг байцаасан болов ч тэр орой Жоантай хамт байгаагүй, бүсгүйг өмнө харж байгаагүй, огт танихгүй гэжээ. Коллинзийн эсрэг баримт байхгүй байсан тул суллажээ.

Есөн сарын дараа буюу 1969 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ипсилантийн цагдаагийн газар оюутан бүсгүй алга болсон тухай бас нэг мэдээлэл ирэв. Мичиганы их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Жейн Миксер “Дэвид Жонсон” гэгчтэй уулзахаар яваад ор сураггүй болжээ. Цагдаа нар мэдээлэл авсан дороо шуурхай эрэл хайгуул хийсний дүнд хэдэн цагийн дараа Ипсилантийн оршуулах газрын ойролцоогоос шар өнгийн цуваар ороосон цогцос олжээ. Цогцос Жейн Миксерийнх болохыг шинжилгээгээр төвөггүй тогтоов.

Ойрхоноос 22-ын калибрын гар буугаар хоёр удаа цээжин тус газар нь буудсанаас бүсгүй үхжээ. Мөн бүсгүйн биенд зодуурын хэд хэдэн ул мөр байв. Хоолойг нь шилэн оймсоор ороосон байж. Аллага энгийн аргаар үйлдэгджээ. Цагдаа нарт Жейн Миксерийг Коллинз хөнөөгөөгүй гэсэн дүгнэлттэй байж. Нэгдүгээрт, цогцос бусад хэрэг гарсан газраас нэлээд хол зайд олдсон. Хоёрдугаарт, бүсгүйн цогцос хувцастай байсан. Гэхдээ энэ нь хангалттай шалтгаан биш ч цагдаагийнхан Коллинзийг биш хэмээн үзжээ. Хэд хоногийн дараа анхны хохирогч Жоан Шеллийн цогцос олдсон газраас барилгачид хуучин хувцасны овоолгоотой хогон дотроос эмэгтэй хүний гар цухуйж буйг олжээ. Цагдаа нар хогон дотроос 16 настай, ахлах ангийн сурагч Мэрилин Скелтоны цогцосыг ухаж авчээ. Мэрилин муу нэртэй охин байсан. Хар тамхи хэрэглэдэг, сурагчдад зарж борлуулдаг хэмээн сэжиглэгдэж байж.

Хэргийн шинж төрх өмнөхтэйгөө адилхан, охиныг өөр газар нүцгэлж, хүчирхийлээд цогцос олдсон хогон дунд авчирч хаясан байв. Тархи нь гурван газар цуурсан, суран тэлээгээр зодсон ул мөр олджээ. Энэ бүхнээс үзэхэд уг аллагыг “цуврал алуурчин” үйлдсэн нь эргэлзээгүй батлагдав. Түүнээс гадна Коллинз уламжлалт нэгэн тэмдэг үлдээсэн нь хохирогчийн дотуур хувцсыг хүзүүгээр нь ороож зангиджээ. Гэсэн ч үнэтэй баримт, нотолгоо олдсонгүй. Цагдаа нар яаж ч хичээгээд хэрэг мухардалд орсоор байв.

1

Харин Жон Норман Коллинз сэжигтний тоонд багтаад, цагдаа нарын хараанд орсон гэдгээ гадарлаж байсан ч зогссонгүй. Харин ч бүр улангасч, аллагууд нь улам хэрцгий шинжтэй болсоор. Сүүлчийн аллагаас хэдэн долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр машины замын ойролцоо газраас хагас нүцгэн 13 настай Доун Бэйсомын цогцос олджээ. Тэрбээр урьд өдөр нь найз нараасаа салаад гэр рүүгээ яваад сураггүй болжээ. Биен дээр нь хэд хэдэн хутганы шарх, цахилгааны утсаар боомилсон ул мөр үлдсэн байв. Мөн охины хөхийг огтолж авчээ.

Цагдаа нар ойр орчмын газрыг нэлээд шигүү нэгжсэний эцэст эзэнгүй аж ахуйн зоориноос Доуны хувцасны тасархайнууд, аллага үйлдсэн хэрэгсэл болох цахилгааны утас олжээ. Өмнөх аллагуудыг харьцуулж, дүгнэж үзээд мөрдөгчид хэвлэл мэдээллээр “Оюутан охидын алуурчин” хэмээн нэрийдсэн гаж донтон аллага үйлдэх газраа хуучин, эзэнгүй орхигдсон аж ахуйнуудыг ашигладаг, харин цогцосыг өөр газар аваачиж хаядаг гэсэн эцсийн дүгнэлт гаргажээ. Гэвч энэ нь хэргийн явцад ахицтай зүйл өгсөнгүй.

Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа дээрх дүгнэлтийг батлах бас нэг аллага гарчээ. 1969 оны долдугаар сарын 9-нд өсвөр насны гурван хөвгүүн мөн л нэг эзэнгүй аж ахуйн байшингаас 23 настай, Мичиганы их сургуулийн оюутан Элис Кэйл гэгч бүсгүйн цогцосыг олжээ. Гаж алуурчин бүсгүйн хувцсыг энд тэндгүй шидлэж, хоолойг нь хэрчиж, хүчирхийлж, толгойд нь буудсан, зодсон зэрэг нь өмнөх аллагуудтай адилхан байв. Бүсгүйг хүмүүс хамгийн сүүлд үдэшлэг дээр харсан бөгөөд гэр рүүгээ замын машинд дайгдан явжээ. Гай таарч жолооны ард Жон Коллинз сууж явж. Элисийн хэрэг сүүлийн гурван сарын дотор гарсан дөрөв дэх аллага байв. Ипсилантийн оршин суугчид сандарч эхлэв. Тэд цагдаа нарыг муу ажиллаж байгааг шүүмжилж, хэвлэл мэдээллийнхэнд ханджээ. Цагдаа нар хамаг хүчээ дайчлан боломжтой бүхнийг хийсэн ч хэрэг огт ахихгүй байв.

Долдугаар сарын 23-нд 18 настай, оюутан Карен Сью Бейнмэн хэмээх охин алга болжээ. Долоо хоногийн дараа зодуурын дүүрэн шархтай, нүцгэн цогцос засмал замын хажуугийн жалганаас олдсон байна. Охины нүүрийг эрэмдэглэж, дотуур өмдийг нь аманд нь чихсэн байжээ. Хэргийн газраас хүний үс олдсон бөгөөд хэрэгтнийх байх магадлалтай байв.

Каренийг хамгийн сүүлд хиймэл үсний дэлгүүрийн эзэн эмэгтэй харжээ. Тэрбээр бүсгүйг сайн санаж байлаа. Тэр бүсгүй надад “Амьдралдаа хамгийн том тэнэглэл хийж байна даа. Одоо би танихгүй хүнээр гэртээ хүргүүлэх гэж байна” хэмээжээ. Бүсгүйн тоглоомоор хэлсэн энэ үгс нэлээд чухал мэдээлэл байв. Түүнийг хүргэж өгсөн “танихгүй залуу” нь нэлээд дажгүй гадаад төрхтэй, мотоцикл хөлөглөсөн (дэлгүүрийн эзнээс гадна өөр нэг оюутан бүсгүй ч залуугийн гадаад төрхийг ийн тодорхойлсон) байжээ. Эндээс л цагдаа нарт сэжүүр гарсан гэж хэлж болно.

Цагдаагийн дарга Харвигийн тушаалаар сүүлийн аллага гарсан газрын ойролцоо отолт зохион байгуулжээ. “Гаж донтон” алуурчин хэргийн газарт эргэн ирж ямар нэгэн “ёслол үйлддэг” гэсэн таамаглал цагдаа нарт байж. Үүнийг тухайн үед хэн ч 100 хувь баттай хэлж чадахгүй байсан ч таамаглал зөв байсны баталгаа гарч иржээ. Отолтод сууж байсан нэг офицер жалганд хүн явж байгааг харсан байна. Тухайн үед усан бороо нүүр нүдгүй асгаж байсан болохоор баривчилж, ядаж мөшгөх боломж ч байсангүй. Борооноос болж холбооны төхөөрөмж ч ажиллахгүй байв. Ерөнхийдөө алуурчин зугтаж амжсан боловч энэ удаа сүйрэлд тун ч ойрхон ирсэн нь энэ.

Оюутны хотхоны цагдаа өөрийн найз Жон Норман Коллинз Карен Бейнмэны “мотоциклтой залуу”-гийн төрхтэй таарч байгааг анзаарчээ. Үүнээс гадна гэрчийн мэдүүлэг өгсөн оюутан бүсгүй, хиймэл үсний дэлгүүрийн эзэн эмэгтэй нар Жоны зургийг хараад “мотоциклтой залуу” мөн хэмээн таньсан байна. Жон Коллинзыг дахин байцаасан ч гарцаагүй нотлох баримт байхгүйн улмаас суллажээ.

Магадгүй тэрбээр энэ мэтчилэн баригдалгүй удаан явж болох байсан ч санаандгүй тохиолдол хэргийн сэжүүрийг барьж авахад нөлөөлжээ. Коллинзийн авга ах цагдаагийн ажилтан Дэвид Лейк гэр бүлийн хамтаар аялалд явахдаа орон гэрээ харж, хандаж байхыг зээ хүүдээ захижээ. Аялалаас эргэж ирээд туслахынхаа зээ дүү Коллинз нь цуврал аллагад сэжиглэгдэж байгаа тухай ярихыг сонсоод эхлээд итгэсэнгүй. Энэ нь Дэвидийн санаанд огт бууж өгөхгүй байлаа. Учир нь тэр дүүгийнхээ талаар маш өндөр сэтгэгдэлтэй явдаг байсан тул нарийн учрыг олтол Коллинзийг төрсөн хүү шигээ хайрладаг эхнэртээ ч хэлэхгүй байхаар шийджээ. Харамсалтай нь Лейк тэр оройдоо л Коллинзийн талаар андуу бодолтой явснаа ойлгов. Гэрийнхээ доод хонгилд ороод шалан дээрээс цусны ул мөр олжээ.

 

Шинжээчид Лейкийн байшинд ирж хонгилыг сайтар судалсны эцэст илүү сонирхолтой зүйл олжээ. Тэр нь хүний толгойн үс байв. Гэрийн эзэн, эхнэр нь хүүхдүүдийнхээ үсийг гэртээ засдаг байсан тул шалан завсраар энд унасан байх гэсэн таамаглал дэвшүүлсэн ч шинжилгээгээр уг үс Карен Сью Бейнмэны дотуур өмдөн дээр байсан алуурчны үстэй тохирч байв. Эндээс Жон Норман Коллинз алуурчин болох нь эргэлзээгүй нотлогдох нь тэр. Гаж донтоныг цагдаа нар тэр дороо л баривчилсан бөгөөд цуврал аллага үйлдсэнийг нь баримтаар нотлоход Коллинз эхлээд асгартал уйлав. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тактикаа өөрчлөн Карен Бейнмэнийг огт мэдэхгүй хэмээн мэлзэж эхэлжээ.

Мөрдлөг, байцаалтын явцад олон шинэ зүйл гарч ирснээр Коллинзийг цуврал аллага үйлдсэнд эргэлзэх зүйлгүй болов. Түүний өрөөнд нэгжлэг хийгээд эмэгтэй хүний хувцас, цүнх зэргийг нуусан газрыг илрүүлсэн байна. Харин түүний өрөөний хөрш залуу Коллинзийг Эндрю Мэнуэл гэгч этгээдтэй хамтарч нэлээд хэдэн хулгайн хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлжээ. Цагдаа нар Эндрюг долдугаар сард алуулсан бүсгүйн хэрэгт сэжиглэж байжээ. Гэвч шүүхээр Мануэлийг хэд хэдэн хулгайн хэрэг үйлдсэнд ял оноосон байна.

Коллинзийн хувьд бусад аллага үйлдсэнийг нь баримтаар нотлох арга байсангүй (Одоо ч гэсэн бусад аллагыг тэр үйлдсэн гэдгийг баттай хэлж чадахгүй байгаа юм). Мөн түүнчлэн 1967 оны дөрөвдүгээр сарын 15-нд гарсан 13 настай охины хэрэгт ч холбоотой эсэхийг нь тогтоож чадаагүй байна. Зарим мөрдөгчид бүх аллагыг Коллинз үйлдсэн гэдэгт итгэлтэй байсан билээ. Ямар ч байсан тухайн үеийн хэвлэл мэдээллээр Коллинз нийт санаатай долоон аллага үйлдсэн гэжээ. Харамсалтай нь үүнийг нотлох баримт хэнд ч байсангүй. Түүнийг албан ёсоор буруутгаж, ял өгсөн хэрэг нь Карен Бейнмэний аллага юм.

Шүүх ажиллагаа 1970 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлэв. Наймдугаар сард Коллинзийн Беймэны үхэлд гэм буруутайг нотлож, ойрын 20 жилийн дотор өршөөл үзүүлэхгүйгээр насаар нь хорих ял оноожээ. Шүүх ажиллагааны турш “цуврал алуурчин” ганц үг дуугараагүй бөгөөд шүүгчийн асуултад ч хариулахаас татгалзсан байна. Харин нэг удаа тэрбээр ярьж эхэлжээ. Гаж донтон шүүгчид хандан “Би Карен Сью Беймэн хэмээх бүсгүйг огт танихгүй. Би хэзээ ч түүнийг мотоциклоор хүргэж өгөөгүй. Би хэзээ ч түүнийг авга ахын гэрт дагуулж очоогүй. Би түүнийг алаагүй…” гэжээ. Энэ үгнүүд шал худал зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ хэрэгтний өөрийнх нь байрь сууринаас харвал ямар байх бол?

 

Коллинз 1988 оны аравдугаар сард түүний хэргээр сэдэвлэсэн ток-шоунд оролцжээ. Уг шоу хэргийн үнэн мөнийг олох бус, харин олон талаас нь үзэгчдэд хүргэх зорилготой байсан тул Коллинз өөрийнхөө гэм буруугүйг хүмүүст хүргэнэ хэмээн тооцоолж оролцохыг зөвшөөрчээ. Шоунаас түүний буруугүй байж болох хэд хэдэн сонирхолтой баримтыг гаргаж ирсэн байна.

 

Гэвч түүний эсрэг баримтууд хангалттай үндэслэлтэй, үнэнд илүү ойрхон байв. Долоон хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн “гаж донтон цуврал алуурчин” одоог хүртэл чанга дэглэмтэй хорих газар жигшүүрт үйлдлийнхээ ялыг эдлэж байна.

Share280Tweet150
Өмнөх мэдээ

7 хүнд амьдрал бэлэглэсэн 7 настай хүү Николас Грийн

Дараагийн мэдээ

Ганц хүний арми

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

ATM ухсан хархыг Энэтхэг даяар эрэн сурвалжилж байна

ATM ухсан хархыг Энэтхэг даяар эрэн сурвалжилж байна

06/28/2018
цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү

цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү

04/19/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In