• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 17, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Суут хүмүүс Александр Дюма

Admin Нийтэлсэн: Admin
06/17/2018
Ангилал: санал болгох, Хүмүүс
0
Суут хүмүүс Александр Дюма

1

Францын зохиолч. Тvvхэн адал явдлын олон арван бvтээл туурвисан. Үvнээс “Шадар гурван цэрэг” /1844/, “Хорин жилийн хойно” /1845, “Виконт де Бражелон” /1848-1850/, “Хатан хаан Марго” /1845/, “Монте Кристо гvн” /1845-1846/ зэрэг бvтээл нь дэлхий нийтийн хvртээл болжээ.

You might also like

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Дюмагийн баатруудын рыцарийнх шиг өгөөмөр уужуу сэтгэл, гавьяа зvтгэл, хайр дурлал, vерхэл нөхөрлөлдөө vнэнч байдаг чанар нь уншигчдын сонирхолыг татдаг. “Тэр бол хvн биш байгалийн ид шид юм” Дюмагийн бvтээлийг биширч явсан тvvхч Жюль Мишле ингэж бичжээ. Үнэндээ Александр Дюма эгэл нэгэн биш байв. Тал бvрийн авьяас билэгт энэ аугаа хvн өдөр хоногийг урсгалаар өнгөрөөж, амь зуух төдий явсангvй. Эрч хvчтэй, сонирхолтой амьдарч чадсан Дюма барагдашгvй адал явдлын эзэн төдийгvй хоол хийх урлагийн нууцыг гайхалтай эзэмшсэн, бvсгvйчvvд хvvхнvvдийн сэтгэл зvрхийг эзэмдэгч, амжилт, шуугианы “баатар” байжээ. Мөн тэр өр зээлээс салдаггvй хvн байсан гэдэг.

1806 онд сод зохиолчийн аав, генерал Дюмаг нас барахад Александр дөнгөж гурван ойноосоо өнгөрч байж. Жаал хvv сэлэм хуйнаас нь суга татан гарган ирж “Аавыг минь хөнөөсөн бурханыг vгvй хийхээр тэнгэр лvv явна” гэж бэлэвсэн хоцорсон ээждээ хэлж байжээ. Тvvний бичсэн нэг ч зузаан боть ном амьд сэрvvнд нь хэвлэгдэж гараагvй аж. Тэр нь уран зохиолын ном биш, дэлхийн янз бvрийн орны хоолны жорны эмхтгэл байжээ.

Александр эцгийгээ шvтэн биширдэг байв. Тvvний аав нь францчуудын дунд “Хар чөтгөр” хэмээн алдаршжээ. Эцэг Дюма нь бутач, өнгөт арьстан, бас догшин ширvvн, их хvч чадалтай хvн байсан аж. Харин хvv Дюма нь эцгийнхээ сайн чанарыг нь өвлөн авчээ. Александр Дюма өндөр чийрэг биетэй, Геркулес шиг хvчтэй, буржгар, бор царайтай нэгэн байв. Тvvнд эмэгтэйчvvдийг өөртөө татахад нэг их хvч, цаг ордоггvй байжээ. Александр Дюма хvссэн хvvхнээ дуртай vедээ эзэмддэг байсан гэдэг. Тухайн vед нэрд гарсан эрчvvд Дюмаг дайрч давшилах нь олонтоо байж. Тэр ч байтугай Оноре де Бальзак “Энэ негртэй намайг битгий харьцуулж vзээрэй” гэж хэлж байжээ.

А.Дюма нэг удаа ихэс дээдэс, алдартай зохиолч, яруу найрагч, урлагийн хvмvvсийн дунд байжээ. Тэгтэл нэг нь тvvнийг одоо л нэг цагаан арьстантай төстэй болж…” хэмээн тоглон хэлж.

Үvний хажуу, “Миний эцэг өнгөт арьстан, эмээ ээж минь негр, өвөг эцэг, элэнц эх минь сармагчин. Харин миний гарал vvсэл бий болсон газарт та нарын гарал шингэнэ” гэж хэлсэн гэдэг. Энэ явдлаас хойш Александр Дюмаг vvсэл гарлаар нь дайрч довтлохоо больсон гэдэг. Дюма Францын жижиг хот Виллер Котрэд хvvхэд насаа өнгөрvvлжээ. Тэр 20 хvрэнгvvтээ Парисыг зорьсон байна. Халаасандаа 20-хон франктай байсан энэ залууд өөрийгөө алдар хvндэд хvрч чадна гэсэн итгэлээс өөр юу ч байсангvй.

2

Гэхдээ тэр театрын урлагийг ихэд сонирхдог байв. Тэр Парист ирээд хэд хэдэн жvжиг бичсэнээс “Гуравдугаар Генрих ба тvvний ордон” гэсэн жvжиг нь Александр Дюмаг алдарт хvрэхийн эхлэлийг тавьжээ. Тvvний жvжгийг vзсэн, хожим нь хаан ширээ залгамжилсан Орлеаны герцог өөртөө хэтэрхий итгэлтэй, сайн сайхан ирээдvй рvv тэмvvлсэн буржгар vст залууд урам хайрлаж, тайзны бvтээлvvдийг нь ивээн тэтгэх болов.  А.Дюма долоон жvжиг театрт тавьсаныхаа дараа vргэлжилсэн vгийн зохиол бичихээр шийджээ. Гэхдээ тэр олон арван жvжгийн зохиол бичсэн юм.

Энэ нь ч тvvнд алдар нэр авчирав. Хvvхнvvдэд таалагддаг байсан Дюма гэрлэх гэж яарсангvй. Яагаад ч юм бэ, тvvнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан хvvхнvvд бvгд л Дюмагийн хvvхдийг төрvvлж өсгөсөн гэдэг. Харин Дюма ганц хvvхдээ л долоон нас хvрмэгц нь “миний хvvхэд” хэмээн хvлээн зөвшөөрсөн байна. Тэр хvvхдийнх нь ээж Лор Лабе хэмээх сэтгэл сайтай, царайлаг жижигхэн биетэй оёдолчин бvсгvй байжээ. Дюмагаас найман насаар эгч байсан энэ хvvхэн тvvнтэй учирсан анхны эмэгтэй байсан гэдэг. Дюма эцсийн эцэст Идо Феррье гэгч жvжигчин бvсгvйтэй гэрлэжээ. Тэр Дюмагаас өөрөөс нь дутахгvй хөнгөн явдалтай нэгэн байж.

Дюма нэг удаа дээдсийн хvрээлэнгийн vдэшлэгт оролцохоор яваад удалгvй эргэж иржээ. Энэ vед тvvнийг vvр цайтал явна гэж бодсон эхнэр нь нууц амрагтайгаа цэнгэл эдэлж байж. Гаднаас орж ирсэн Дюма эхнэрийнхээ өрөө рvv ороод нууц амрагийг нь хараад хараал хэлж эхлэснээ гэнэт дуугvй болчихож. Үхтэлээ айсан нvцгэн шахуу Роже де Бовуар яахаа мэдэхгvй Дюмаг харан зогсчээ. “Гадаа хvйтэн байхад таныг гудамжинд хөөж гаргаж чадахгvй нь. Галын дэргэд зөөлөн сандал дээр унт” гэж Дюма эхнэрийнхээ нууц амрагт хэлжээ. Тэгээд Дюма зохиолоо бичиж гарчээ.

Айх гайхах нь зэрэгцсэн Бовуар гал нэмж тvлсэн ч vгvй, сандал дээр сууж чадсангvй, зогсоод л байж. Харин Дюма зохиолоо бичиж сууссанаа гэнэт “Битгий зогсоод бай л даа, одоо хэвт, айгаад байвал гурвуулаа унтъя” гэжээ. Ингээд Дюма эхнэрийнхээ хажууд хэвтээд өгч. Харин нууц амраг нь даарахын эрхээр Дюмагийн нөгөө талд нь гарч хэвтсэн гэдэг. Парисаар нэг шуугиан дэгдээсэн энэ хачин явдлын дараа А.Дюма “Шадар гурван цэрэг” романдаа 500-гаад нууц амрагийн дvрийг гаргасан байна.

“Хэрэв би авьяастай юм бол надад хvнийг хайрлаж дурлах чанар байгаа гэсэн vг” гэж Дюма хэлжээ. Тэр анхны эхнэрээсээ хойш Итали, Америкийн жvжигчин хvvхнvvдтэй амраглаж амжсан байна. Тэр амьдралдаа хориод удаа хоосрон сvйрч, дахин хөлжиж байжээ. Үхэхийнхээ өмнө хvvдээ “Хориодхон жилд 400 роман, 35 жvжиг бичсэн хvний гар бол ажилчны гар юм шvv. Миний төрсөн гэрээсээ явахдаа авч гарсан 20 франк энэ. Үvнийг сайн харж ав. Би насан туршдаа хадгалсан юм” гэж хэлжээ.

Share359Tweet151
Өмнөх мэдээ

Тvр зуурын vхэл буюу нойрны нууц

Дараагийн мэдээ

Төмөр хааны хараал

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр зам хаана

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр зам хаана

09/01/2019
ФОТО: Түүх өгүүлэх зүрх шимшрүүлсэн бодит зургууд

ФОТО: Түүх өгүүлэх зүрх шимшрүүлсэн бодит зургууд

08/05/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй
Бусад

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021
Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?
Бусад

Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?

01/17/2021
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021

Recent News

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In