Хүний амьдралд маш олон зүйлс тохиолддог нь үнэн. Гэхдээ Anna Mae Dickinson-д тохиолдсонтой ижил зүйлс хэрийн хүний амьдралд тэр бүр тохиолдоод байхгүй нь ч маргаангүй үнэн. Түүнийг зарим хүмүүс аз нь гийсэн бүсгүй гэдэг бол зарим нь үхэл дагуулсан эмэгтэй гэдэг байна. Учир нь нэг бол тохиолдлоор дэлхийн хэмжээний аймшигт халдлага, ослуудаас амьд үлдсэн эсвэл түүний байсан газар болгон аймшигт сүйрэл, уй гашуу болдогтой холбоотой юм.
1912 онд ердөө 8 настай бяцхан охин Титаник онгоцоор зорчиж явахад онгоц сүйрч бүсгүй амьд үлдсэнээр энэ бүх адал явдал эхэлсэн байдаг. Үүнээс хойш тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаад анагаахын сургуульд сувилагчийн анги төгссөн аж. Ийнхүү мэргэжлээрээ АНУ-ын сувдан эрэгт ажиллаж байтал 1941 онд Япончуудын гэнэтийн дайралт болж тэрээр мөн л тэр дундаас амьд үлдэж чадсан юм. Уг үйл явдлаас өмнө бүр Германы сүр хүчний бахархал болсон Хинденбург онгоцоор зорчиж яваад New Jersey мужид осолдох үед уг онгоцны ослоос амьд гарч чадсан түүхтэй.
Хамгийн сүүлд 2001 оны 9-р сарын 11-ны өдөр өөрийн хувьцааны тухай асуудлаар эдийн засагчтай уулзахаар дэлхийн худалдааны төвийн хоёр их цамхагт байхад террорист халдлага гарч байшин нурахаас өмнө амжиж зугтааж чадсан аж. Тэрээр 2015 онд жам ёсоороо New York хот дахь гэртээ хорвоогийн мөнх бусийг үзүүлжээ. Гэвч зарим судлаачид түүний түүхийн зарим хэсгийг худлаа хэмээн үгүйсгэдэг байна. Жишээлбэл Хинденбург онгоцны бүртгэл дэлхийн хоёрдугаар дайнд бүрэн устсан тул түүнийг дотор нь зорчиж явсан гэх мэдээлэл, нотлох баримт байдаггүй юм.