• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Бид арай өөрсдөө бурхад юм биш биз?

Admin Нийтэлсэн: Admin
06/23/2018
Ангилал: онцлох, Шинжлэх ухаан
0
Бид арай өөрсдөө бурхад юм биш биз?

0

1904 онд ах дүү Врайт хүн төрөлхтний түүхэнд анх удаа нисдэг онгоц зохион бүтээлээ. Энэ явдал нь өнгөц харах нэгний хувьд гайхамшигт үйл явдал болсон бол зарим хүний дотоод сэтгэлд үзэл бодлын мөнхийн эргүүлгийг бий болгосон юм. Энэ эргүүлэг бол бүхнийг бүтээгч эзэн бурхныг үгүйсгэж гагцхүү ид шид, гайхамшиг гэж нэрлэгдэх бүхнийг ганцхан хүн л бүтээж байгаа учир хүн бол бурхан аж. Харин шинжлэх ухаан бол бурхны барьсан шидэт дохиур хэмээх ойлголт байлаа. Энэ бүхэн ч үнэхээр ортой юм. Учир гэвээс шашныг хүндэтгэдэг боловч шашингүй үзэлтэн миний хувьд бурхан хэрэв анх хүн төрөлхтнийг бүтээлээ гэхэд уг бүтээл болох хүмүүс бид хэмжээ хязгаараас хэтэрч, улаан шугамыг давж дэндүү хол явсан байж болох талтай. Яадаг ч байсан бидэнд заяасан уураг тархи биднийг хэзээ ч мөхөж үгүй болохооргүй төрөл зүйл болгосон бололтой.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

1

Олон олон шинжлэх ухааны уран зөгнөгчид болон шашны зүтгэлтнүүд хүн төрөлхтний мөхлийн тухай зуун дамжин номлож, зөгнөсөөр ирсэн. Тэгвэл өнгөрсөн зууны суут хүмүүс Никола Тесла энэ бүхний эсрэг ганцхан өгүүлбэр л хэлсэн байдаг. “Хүмүүсийн мөрөөдөл одонд хүрэх юм, учир нь одонд хүрснээр бид үхэшгүй болно” Энэ нь хүн төрөлхтний туйлын хүсэл ерөөс сансарт тэмүүлж, сансрыг судалж, сансрыг өөрийн эрхшээлд оруулах явдал болж таарч байна. Энэ ч үнэн мэт.

Хамгийн анх тэмдэглэгдэн үлдсэнээр сансар судлалын шинжлэх ухааны суурийг МЭӨ 2-р зуунд амьдарч байсан Нехепсон болон Петосирид хэмээх хоёр одон оронч тавьсан байдаг. Тэд нарны тухай судалж, нарны аймгуудын гаригуудын тухай шинжлэх ухааны зөгнөл боловсруулж од эрхэс хүний амьдралд, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг нөлөөллийн суурь онолыг боловсруулсан хүмүүс байжээ. Тэдний дараагаас Аллеи Лио, Бероссус, Вильям Лилли зэрэг түүхийн бүхий л цагийн маш олон одон орончид мэндлэн гарсан бөгөөд тэд бүгд гагцхүү одны мөн чанарыг танихыг хүсч байлаа. Харин одонд хүрэхийн тулд нисэх гэсэн ганц л арга байсан юм. Гэвч хүн далавчгүй тул тухайн цаг үед энэ бүхэн төсөөлөхийн аргагүй байв.

2

Гэвч 1904 онд Врайтын ах дүүсийн хийсэн нээлт нь хүн төрөлхтний сансар судлалыг дотоод сэрэл мэдрэмжийг хүчтэй цочроосон явдал болов. Нисэх онгоц хөгжсөнөөр дэлхий даяар усан онгоцны эрин үеийг дуусгавар болгосон байдаг. Харин 1940 онд буюу ах дүүсийн нээлтээс ердөө 1936 жилийн дараа Германы эрдэмтэн Вернер Фон Браун дэлхий дээрх анхны алсын зайн баллистик пуужинг зохион бүтээлээ. Анхандаа түүний бүтээл зөвхөн байлдааны зориулалттай байсан боловч түүний пуужин дэлхий ертөнцийн ирээдүй, шинжлэх ухааны хөгжилд ямар том тус хүргэж болохыг дэлхийн бүхий л удирдагчид маш сайн мэдэж байлаа.

3

Тэгвэл ЗХУ зүүн Германаас олзолж авсан материалуудыг үндэслэн 1961 онд  анх удаа сансрын уудамд амьд хүнийг илгээлээ. ЗХУ-ын сансарын нисгэгч Юрий Гагаринд энэ эрхэм хүндтэй үүрэг бүх хүн төрөлхтний өмнөөс оногдсон юм. Энэ бол үнэхээр гайхамшиг байлаа. Хүн төрөлхтний туйлын мөрөөдөл биелэхэд нэг том шат ахисан явдал байв. Дөнгөж 1904 онд анхны нисдэг онгоц зохион бүтээсэн хүмүүс ердөө ганц жаран хүрэхгүй хугацаанд сансрын уудамд очиж чадлаа шүү дээ. Харин 1969 онд буюу сансарт анх хүн ниссэнээс 8 жилийн дараа АНУ-ын сансрын нисгэгчид болох Neil Armstrong, Buzz Aldrin нар хүн төрөлхтнөөс анх удаа өөр гариг, өөр хөрсөн дээр хөл тавив. Бидний төрөл зүйл бага багаар зорилгодоо ойртсоор л.

4

Гэвч энэ бүхэн ингээд болоогүй юм. Өөрсдийн хуримтлуулсан туршлага болон шинжлэх ухааны үнэтэй ололт амжилт дээрээ тулгуурлан хамгийн хүчирхэг сансрын хөлгийг бүтээж өөр гариг болох Ангарагт 1997 оны 7-р сарын 4-ны өдөр нисгэгчгүй онгоц газардан өөрөө явагч машиныг байрлуулсан түүхтэй. Харин өнөөдөр, яг таныг энэхүү нийтлэлийн уншиж байх үед SpaceX гэх компани NASA-тай хамтран хүн төрөлхтнийг 2020 онд Ангараг уруу илгээхээр дэлхий дээрх хамгийн хүчирхэг сансрыг хөлөг онгоцыг бүтээж байна.

5

Ерөөс ингээд бодохоор хүн төрөлхтөн бид нэгдсэн нэг томоохон мөрөөдөлтэй. Энэ мөрөөдөл бол бидний төрөл зүйлийн эцсийн зорилго гэж хэлж болно. Уг зорилгодоо хүрэхийн тулд олон мянган жилийг зарцуулсан авч 20-р зуунд шинжлэх ухаан урьд хожид хэзээ ч хөгжиж байгаагүй их хурдаар хөгжсөн тул асар богино хугацаанд бид дэлхий ертөнцийг бүхий л салбарт үндсээр нь өөрчилж чадлаа. Хүн бол хэзээ ч үхэшгүй мөнх болж чадахгүй. Учир нь энэ бол бурхны биш байгалын хууль. Харин хүн төрөлхтний төрөл зүйл үхэшгүй мөнх болох боломжтой юм.

6

 

Share331Tweet149
Өмнөх мэдээ

Дайны сахиусан тэнгэр Адольф Гитлер 1914 онд санамсаргүйгээр гэрэл зурагнаа өртсөн нь

Дараагийн мэдээ

Шинжлэх ухааны хөгжил хийгээд соён гэгээрүүлэгч номын тухай түүх

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ
онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Боолын нийгмийг халуулсан эр

Боолын нийгмийг халуулсан эр

12/11/2018
ГЭР ОРОНГҮЙ БАЙСАН АЛДАРТНУУДЫН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

ГЭР ОРОНГҮЙ БАЙСАН АЛДАРТНУУДЫН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

11/28/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In