1987 онд Семён муурын эзэд Мурманск-аас Москва хүртэл мууртайгаа хамт аялжээ. Москвад нэлээд хэд хоногийн хөгжилтэй өнгөрүүлсний эцэст байрлаж байсан айлындаа муураа үлдээгээд “удахгүй ирнэ” хэмээн илээд тэр чигт нь орхиж одсон байдаг. Хэд хоногийн дараанаас эхлэн муурны ааш зан эвдэрч ууртай, догшин болж өөрийгөө хулхитуулсан гэдгээ бүрэн ухаарч нэн даруй гэртээ харихаар шийдсэн аж. Иймээс муур байрлаж байсан айлаасаа бүрмөсөн зугтсан байна.
Тэрээр зөн совиндоо тулгуурлан Оросын өргөн уудам тал нутгийг хөндлөн туулсаар 2400 км-ийн хол орших Мурманск хотод муур Семён 6 жилийн дараа нэлээд ядарсан байдалтай ирсэн бөгөөд гэрийнхээ гадаа ирж хуучин эздээ нэлээд сандаргасан түүхтэй. Муурны эзэд үнэхээр ийм зүйл болно гэж бодоогүй боловч яалт ч үгүй тэдний муур мөн байхыг хараад айх гайхах зэрэгцсэн гэдэг. Энэ явдал улам бүр дэлгэрсээр төд удалгүй Мурманск хотод Семён муурны хөшөө босч нутгийн ард тэр хөшөөг илэн хүсэл мөрөөдлөө шивнэдэг алдартай газар болжээ.