• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

John Lennon-г алсан алуурчин болон John Lennon-н 9-н тооны тухай

Admin Нийтэлсэн: Admin
06/30/2018
Ангилал: онцлох, Хүмүүс
0
John Lennon-г алсан алуурчин болон John Lennon-н 9-н тооны тухай

1

Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгеө дөвийлгөх донтой нэгэн байжээ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэг цуутай хүмүүсийг алахаар төлөвлеж байсан гэдэг.
Харин 1980 оны 10-р сарын “Эсквайр”-т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью-Йорк руу нисчээ. Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн 5айдаг. “Ажлаа” шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч “бай” нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартэй дуучныг алах бодлоо гэнэт өерчлен, буцаад Гонолулу руу ниссэн байна.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

2
1980 оны 12-р сарын 7-ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ”Дакот”-ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ. Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Леннон цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ.
22 цаг 50 минутанд тэдний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхеж ирэхэд тэрээр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна. Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ.
Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов.Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас “Намайг битгий өвтгөөч” гэж гуйж байв. Дараа нь тэр учиргүй уйлж “Би ганцаар энэ хэргийг үйлдсэн” гэж үглэсээр ачигджээ.
Цагдаа нар “түргэн тусламж” ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн “Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан” гэж хожим нь мэдэгдсэн байдаг.
Леннон нийтээр дагаж мөрддөг оршуулгын ёс заншилд дургүй байсан хэдий ч түүнийг чандарласан юм. Гэхдээ оршуулгын ёслол хийгээгүй аж.1980 оны 12-р сарын 14-ний ням гаригт дэлхий дахин Жон Ленноныг эцсийн замд нь үдэж, асар олон хүн Нью-Йоркийн төв паркад цугларсан юм. 1981 оны 6-р сарын 22-ний өдөр Чепмен өөрийгеө домогт дуучны аллагад буруутайг хүлээн зөвшөөрч. шүух түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Саяхан түүний хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлтийг хүчингүй болгосон билээ.

3

ЖОН ЛЕННОН БА “9”-ИЙН TOO
Хувь заяаны тохиол гэж ер нь байдаг бопов уу? Байдаг бол өөрийн хувь тавиланг урьдчилан мэдэж болох уу? Тухайлахад нумерологийн тусламжтайгаар? Хэрэв нумерологт түшиглэж болно гэж үзвэл Их Британийн суут хөгжимчин, дуучин Жон Ренноноор жишээ татах нь олонтаа. Ленноны амьдралтай холбоотой он cap. өдрүүд маш сонин…
Жон Ленноны тухай бичээгуй, яриагүй юм бараг үгүй биз. Гэвч бас тийм биш бололтой. Адам Горайтан Ариун Сусанагийн дээгүүрх сүүдэр”, “Мэнсоны гэр бүлийн оюун ухаан, үлгэр домгийг жолооддог хар ид шид” хэмээн Ленноны тухай өерийн номондоо бичсэн байдаг. Адам Горайтан өөрийгөө “яс” түүхч гэж үздэг нь үнэнд ойр байж мэдэх юм. Тийм биш аваас дуучны уран бугаамйг бус Ливерпулийн дөрвөлийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг ч биш харин Жон Ленноны амьдралтай холбоотой бүхий л тоонуудыг сонирхон судлах бодол толгойд нь хэрхэн орж ирэх билээ.
“Ленноны амьдралд “9”-ийн тоо нэн ач холбогдолтой байжээ. Нумерологт энэ тоо төгсгөлийн байдаг ч тоолж дуусахад түүний дараа тоонууд дахиад л давтагдаж эхэлдэг. Тэгэхээр есөд төгсгөл хийгээд шинийн эхлэл агуулагддаг юм. Иймээс тэрээр 9-ийн тоогоор хөглөгдсен хөгжим гэдгийг мэдэрч эит нь түүний хувь тавиланд ямар чухал үүрэгтэйг ямагт ухаардаг байсан” хэмээн номын зохиогч бичжээ.

4
Үнэндээ Жон Ленноны дэс тооны хэлхээс түүний амьдралын ахний өдрөөс л эхэлсэн байдаг. Тэр Ливерпульд 1940 оны 10 дугаар сарын 9-нд төрсөн бол түүний хүү Шон 1975 оны 10 дугаар сарын 9-нд мэндэлсэн байна. Туүний ээжийн байшин 9 дугээр гудамжинд байдаг байсан. Шоныг багад нь өсгөсөн ээж нь 126 /1+2+6/ дугаар оайшинд байжээ. Леннон оюутан ахуйдаа уран сайхны коллеж руу 72 /7+2/ номерийн автобусаар зорчдог байсан гэдэг. “Битлз” хамтлагийн менежер Брайен тэднийг 1961 оны 9 дугээр сард нээсэн байх юм. Гэтэл яг есөн жилийн дараа тарсан аж. Битлз хамтлаг 1962 оны 5 дугаар сарын 9-нд EMI фирмтэй анхны гэрээгээ хийсэн байдаг.
1969 оны 2 дугаар сарын 9-нд Эд Салливанд тоглосон шоуны дараа хамтлагийн алдар хүнд маш их өсчээ. Жон Ленноны хөгжмийн бүтээлүүдэд 9-ийн тоогхэрэглэсэн байдагнь ч бас их сонин. Тухайлбал “Ес дэх хувьсгал”, “Мөрөөдөл 9”, “909-ийн дараа” гэх мэт. Жон хоёр дахь эхнэртэйгээ 1966 оны 11 дүгээр сарын 9-нд танилцаад 1969 онд гэрлэжээ. Хэрэв хуримынх нь дараа тэдний нэрсийг John Ono Lennon ба Yoko Ono Lennon гэж зэрэгцүүлэн тавихад “О” үсэг мөн 9 давтагдсан байдаг. Тэд Жоныг нас барах хүртэл яг есен жил хамтдаа амьдарсан байна. Алдарт дуучныг Рузвельтын нэрэмжит 9 дүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Эмнэлгийн актанд 11:07 /1+1+7/ цагг амьсгал хураасан гэж бичжээ. Яг тэр үед төрөлх Ливерпулийнх нь цаг 12 дугаар сарын 9-ныг зааж байсан гэдэг.

Орчуулсан: Оюунаа

Share318Tweet155
Өмнөх мэдээ

105 олзны цэргүүдийг онгоцоор оргуулсан нь

Дараагийн мэдээ

Зэрлэг муурнаас болж Австралид 27 төрлийн амьтан мөхжээ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Гадаад төрхөөсөө үл хамааран бүсгүйчүүдийн зүрхийг эзэмддэг байсан эрчүүд

09/27/2019
Дэлхийн хамгийн үнэтэй цаасан болон зоосон мөнгөнүүд.

Дэлхийн хамгийн үнэтэй цаасан болон зоосон мөнгөнүүд.

11/07/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In