• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

№ 72 буюу Кикуми Тоторогийн аймшигт түүх

Admin Нийтэлсэн: Admin
07/02/2018
Ангилал: Нийгэм, санал болгох
0
№ 72 буюу Кикуми Тоторогийн аймшигт түүх

1

2002 оны хавар Токиогийн галт тэрэгний өртөөн дээр вагонуудын нэгэнд гэнэт түймэр гарч зорчигчдыг яаралтай буулгасан байна. Хэдэн цагийн дараа албаны хүмүүс зорчигчдын орхисон ачаа тээшийг цэгцэлж байгаад нэг цүнхэн дотроос цус царцаам аймшигтай зүйл олжээ. 4 мөчөө тайруулсан өсвөр насны охиныг зөвхөн амьсгал авах төдий нүх гаргасан гялгар уутаар битүү ороогоод хийсэн байлаа. Орилж хашгируулахгүйн тулд дууных нь хөвчийг авчээ. Хачирхалтай нь, бие махбодь нь зэрэмдэглэгдсэнээс өөр ямар нэг хүчирхийллийн шинж тэмдэг байсангүй, эв эрүүл байв. Боодол дээр нь маркераар 72 гэсэн дугаар тавьжээ. Охины харшил, сарын тэмдгийн хуанли зэрэг эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг жагсаан бичсэн дэвтэр цүнхэн дотроос гарсан байна. Хэн түүнийг ийм болгосныг цагдаагийнхан охиноос хичнээн асуугаад ч нэмэр байсангүй. Охин ярьж ч, бичиж ч, бусад маягаар харьцаж ч чадахгүй байлаа. Ингээд 6 жилийн дараа 20 настай болсон бүсгүй сая болсон явдлын талаар мэдээлэл өгч чадахтайгаа болжээ.

You might also like

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Түүнийг Кикуми Тоторо гэдэг бөгөөд 1999 онд ор сураггүй алга болжээ. Эцэг эх нь түүнийг үхсэнд тооцож байв. Сургуулиасаа гараад явж байсан охинд үл таних эр хандаж ээж аав чинь чамайг аваад ир гэж явууллаа гэхэд охин санаанд орсонгүй машинд нь суугаад явсан байна. Тэр эр нүдийг нь таглаж байгаад нүүр рүү нь ямар нэгэн юм шүршихэд Кикуми ухаан алджээ. Хурц гэрэлтэй цайвар өнгийн том тасалгаанд ухаан ороод хартал өөр хоёр охины хамт торон дотор хоригдсон байв.

Өрөөний голд мэс заслын том ширээ байсан бөгөөд эмнэлгийн хувцас өмсөж гартаа цахилгаан хөрөө барьсан хүн өмнөө хэвтээ охины хөлийг тайрахаар завдаж байлаа. Охины нэг хөл аль эрт тайрагдсан, харин боосон боолтыг нь харвал гарыг нь саяхан тайрсан бололтой байжээ. Хамгийн аймшигтай нь, нөгөө талын хананы дагуу яргалуулсан бусад охид харагдаж байв. Тэд хөдөлж дуугарч чадахгүй ч амьсгалж, нүдээ цавчиж байжээ. Ийм зүйл харсан Кикуми дахиад л ухаан алдав. Нэг сэхээ ортол орон дээр хүлээтэй хэвтэж байлаа. Орилж хашгирахыг оролдсон ч дуу нь огт гарсангүй. Түүний зүүн гар нь тайрагдаж, шархыг нь нямбай гэгч оёсон байгааг охин мэдэрчээ. Тэр өрөөнд ганцаараа биш, тэнд байгаа охид бүгд 1-3 мөчөө тайруулсан, бүгд ярих чадваргүй болсон байв. Зарим нь гав гинжнээсээ салахыг оролдон мушгиралдаж, зарим нь зүгээр л дээш харан хэвтээд нулимсаа асгаруулж байлаа. Эргэн тойрон нам гүм. Тэдэнд өдөр бүр мансууруулах бодис тарьж байсан тул Кикуми өдөр, цагийн баримжаагаа бүрмөсөн алджээ. Тэднийг өдөрт 3 удаа хооллодог байлаа. Охины үлдсэн гарыг гавнаас суллаж савх бариулсан байна. Эхлээд хоолыг нь шал руу шидэж байснаа сүүлдээ иддэг болжээ. Ингэсээр эрүүл ухаанаа ч алдаж эхэлсэн байна. Тэр тамлагчийнхаа нэр усыг ч мэдсэнгүй, зорилгыг нь ч ойлгосонгүй. Үе үе охидын нэг алга болж удалгүй аль нэг мөчгүй болоод эргэж ирдэг байв. “Мэс засал” хоорондын хугацаа хэдэн 7 хоног байх ёстой авч охин цаг хугацааны баримжаагаа нэгэнт алджээ. 4 дэх мөчөө алдсаны дараа Кикуми “үзэсгэлэнгийн танхим”-д шилжжээ. Энэ нь харьцангуй цэвэр агаартай, дугуй хэлбэртэй тасалгаа байлаа. Ханын дагуух тавцан дээр охиныг хэвтүүлэв.

Энд Кикуми анх удаа тамлагчийнхаа нүүр царайг харжээ. Энэ нь буурал сахалтай жирийн нэг “өвөө” байв. Нүд нь тогтуун дөлгөөн, нүүрэнд нь өрөвдөх шинж тодорно. Ирээд гавыг нь тайлтал охин хазах гэв. “Өвөө” үүнд бэлэн байсан бололтой, охиныг буцаан түлхээд дагз, ташаанд нь тусгай механизмаар бэхлэгддэг металл ялтсыг нуруун доогуур нь хийжээ. Ингэснээр охин хөдлөх ямар ч боломжгүй болов. Дараа нь метр хагас орчмын урттай, ардаа тогтоогч бүхий хавтгай самбар авчирч охиныг дээр нь тавьж ялтсаар нь бэхлээд хананд өлгөж орхив. Эргэн тойрон түүн шиг өлгүүлсэн олон охид байх нь тэр. Ингээд яргачин гэрэл унтраан гарч оджээ. Энэ шөнө хамгийн аймшигтай нь байлаа. Эргэн тойронд дуугарч чадахгүй, нүдээ цавчихаас цаашгүй амьд хүүрнүүд. Нүдээ цавчих чимээ хамгийн чанга орилооноос ч илүү аймшигтай сонсогдож байлаа.

Охин хэд хоног огт унтсангүй. Эцсийн эцэст өөрийн эрхгүй нойронд дарагдав. Сэрээд хартал өрөөнд хурц гэрэлтэй, бусад охидын нүүрийг будаж янзалсан байв. Тэднийг хамгийн багаас нь эхлээд насны нь дэс дарааллаар байрлуулсан байлаа. Эдгээр охидыг удаан хугацааны туршид цуглуулсан болохыг Кикуми ойлгов. Бүгд л урт хар үстэй, цайвар царайтай жирийн япон охид харагдав. Тамлагч ямар нэгэн савтай шингэн барьсаар орж ирээд ээлж дараалан охидын ам руу хийлээ. Дараа нь бүгдийг нь тойрч ус уулгаад 3 дахь тойролтондоо биеийн байдлыг нь шалгав. Харин 4 дэх тойролтондоо зүгээр л цуглуулгаа шохоорхон харж зарим нэгнийх нь үсийг засаж, заримынх нь будаг шунхыг сэргээж байв.

Үе үе аль нэгэн охиныг хананаас буулган авч гялгар цаасаар ороон хайрцагт хийгээд авч явдаг байлаа. Кикумигийн ээлж ирэхэд түүний боолтон дээр № 72 гэж бичжээ. Хайрцагны дотроос моторын чимээ, дараа нь бусад хүмүүсийн ярилцахыг сонсов. Хэдэн цагийн дараа түүнийг олжээ. Хэдэн жилийн дараа яргачинг барьж чадсан ч, тэрээр гэнэт ойлгомжгүй байдлаар үхжээ. Харин бусад охидыг ч, хэргийн газрыг ч олж чадсангүй.

 

 

Share355Tweet150
Өмнөх мэдээ

Зэрлэг муурнаас болж Австралид 27 төрлийн амьтан мөхжээ

Дараагийн мэдээ

1980 онд Америкт нэгэн удаа

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021
Бусад

Ямарч боломжгүй аргаар оргож чадсан хүмүүс

Нийтэлсэн: Admin
03/08/2021
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ
Нийгэм

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Нийтэлсэн: Admin
01/28/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Тэнгист үхэх учиргүй бүсгүй

Тэнгист үхэх учиргүй бүсгүй

09/09/2018
50 орчим мянган еврейчүүдийг аварсан ч эцэст нь Оросуудад алуулсан эр

50 орчим мянган еврейчүүдийг аварсан ч эцэст нь Оросуудад алуулсан эр

12/03/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In