Энэ явдал Европын театрт эхэлсэн дайн дэлхийн хэмжээний дайн болохоос арай өмнөхөн болжээ. 1939 он гэхэд Германы зэвсэглэл туйлдаа хүртэл хөгжиж хөрш зэргэлдээх орнуудаа заналхийлэх явдал ихсэж байв. Хамгийн аймшигтай нь тэдний хүчирхэгжилт, үзэл бодол нь цэвэр арьс өнгөний үзэл дээр суурилж байсан тул үндэстэн бүр тэднээс тун болгоомжилж байлаа. Энэ ч утгаараа 1939 оны 3-р сарын 15-ны өдөр Германы их удирдагч Адольф Гитлер Чехословакын ерөнхийлөг Emil Hacha-г Белинд хүлээн авч уулзсан аж.
Уг уулзалтаар Гитлер түүнд удахгүй болох дайны тухай яриад өөрсдийнхөө зэвсэглэл болон нөөц бололцооны тухай ярьсан байна. Түүний ярьсан бүх зүйлсийг анхааралтай сонссон Emil Hacha уг дайнд гарцаагүй Гитлерийг ялах юм байна хэмээн бат итгэжээ. Иймээс Чехословак улсыг цаашид дундыг барих боломжгүй болсныг ойлгуулж аль нэг талд хүчин зүтгэх ёстойг сануулсан аж. Ийнхүү тулгамдсан байдалд орсон ерөнхийлөгчийн даралт гэнэт ихсэж зүрхний шигдээс болж ухаан алдан унажээ.
Гитлер сандран босож туслахуудаа дуудан түүнийг эмнэлэгт хүргүүлсэн юм. Энэ явдлаас 3 хоногийн дараа Emil Hacha аз болж ухаан орсон бөгөөд түүнийг ухаан орох үед Гитлер хажууд нь цаас болон үзэг барьчихсан зогсож байлаа. Тэрээр ерөнхийлөгчийн зүг цаас үзэг хоёроо өгөн гарын үсэг зуруулжээ. Уг гарын үсгийг зурснаар Чехословак улс нь Bohem, Morovia зэрэг нутгуудыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн Германы холбоотны үүргийг дэлхийн 2-р дайнд гүйцэтгэсэн байдаг.