Хүйтэн дайн дэлхийг хоёр хувааж орхисон билээ. Коммунист орнууд барууныхны эсрэг хана хэрэм босгов. Тухайн үед БНХАУ бол коммунист орнуудаас хамгийн хатуу чанга, нэвтрэх боломжгүй улсуудын нэг байжээ. Өөрөөр хэлбэл маш олон салбарт дэлхий нийтээс харилцаагаа тасалсан хаалттай улс байв. Харин энэхүү хана хэрмийг пинг понг буюу ширээний теннисний нөхөрсөг тэмцээний ачаар буулгасан билээ. “Time” сэтгүүлд энэ үйл явдлыг “Дэлхий даяар сонсогдсон ‘пинг’ хэмээн нэрлэж байв.
Тодруулбал, АНУ-ын ширээний теннисний баг 1971 онд Япон улсад нөхөрсөг тоглолт хийж байх үед тэнд байсан БНХАУ-ын спортын яамны сайд оройн хоолны үеэр Америкийн багийн дасгалжуулагчид хандан эх оронд нь айлчлан ирж, нөхөрсөг тоглолт хийгээч гэсэн урилга ирсэн байлаа. Энэ бол америкчуудад Комминуст Хятадаас ирсэн хамгийн анхны урилга байсан юм. Энэ боломжийг Ерөнхийлөгч Никсон маш чадварлаг ашигласан ашиглаж онцгой ач холбогдол өгч төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг шигшээ багтайгаа хамт илгээж, дипломат харилцаа тогтоохыг даатгасан байдаг.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-ын сайд нарын зөвлөлийн даргатай албан бусаар уулзаж халуун дотно яриа өрнүүлсэн гэдэг. Тэр жилдээ Никсон өөрөө БНХАУ-д айлчилсан нь АНУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчилсан анхны тохиолдол байлаа. Тэрээр энэ айлчлалаа “дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж тайлбарлаж байв. Харын Хятадын Ерөнхий сайд Чоу Эньлай энэ талаар дурсахдаа “Урьд хожид спортын ямар ч үйл явдлыг олон улсын дипломат харилцаа үүсгэхэд ийм үр дүнтэйгээр ашиглаж байсан удаа байхгүй” гэжээ.