АНУ-ын Алабамагийн фермер 52 настай Гэри Бентли 42 жилийн дараа өөрийг нь зүрхний хагалгааны дараа асарч байсан сувилагч эмэгтэйгээ олж уулзжээ. Тэрээр 1973 онд хагалгаа хийлгэсэн байна. Асрамжийн газрын 10 настай хүүд яаралтай зүрхний хагалгаа хийх шаардлагатай байсан бөгөөд түүнийг амьд гарна гэдэгт хүмүүс итгэхгүй л байлаа. Гэхдээ түүнийг халамжилж, анхаарал хандуулж байсан сувилагчийн ачаар тэрээр амьд гарч, хэвийн амьдралтай болж чаджээ. Түүнд сувилагчийн зөвхөн нэг зураг, нэр нь л байсан бөгөөд тэрээр сувилагчдаа баярласан талархсанаа илэрхийлэхийн тулд хайж эхэлжээ. 42 жилийн өмнө үед Бентли хотын эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд сувилагчийн асрамжинд сэтгэл хангалуун байснаа маш тод санадаг байж.
Гэри олон жилийн турш өөрийг нь асарсан Кэтиг хайсаар байжээ. Өөрийнхөө цахим хуудас болон эхнэрийнхээ фэйсбүүк хуудсан дээр түүнтэй авахуулсан зургаа тавьж, сувилагч бүсгүйг эрж эхэлжээ. Тэрээр цахим хуудаснаа өөрийнхөө түүхийн талаар бичиж, Кэтийг мэддэг бол түүнд олж өгөхөд нь туслахыг уриалж байв. Хэсэг хугацааны дараа Кэтигийн охин түүнд хариу бичиж, Гэри болон Кэти Хизер нар уулзсан байна.
Тэрээр туйлын их баярлан өөрийн ачит сувилагч дээр очин талархсан сэтгэлээ 42 жилийн дараа өөрийн биеэр илэрхийлсэн түүх бол энэ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхүү хүний сайхан сэтгэл, тэр дундаа эмэгтэй хүний тэр өрөвчхөн нинжин сэтгэл бүхэл бүтэн хүний амьдралыг ч цогцлоох хүчтэй ажээ.