• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 21, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Ачааны машинтай алуурчин эр

Admin Нийтэлсэн: Admin
07/27/2018
Ангилал: онцлох, Хүмүүс
0
Ачааны машинтай алуурчин эр

1

Роберт Бен Роадс нь 1945 оны 11-р сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг АНУ-ын цуврал алуурчин, хүчирхийлэгч, ачааны машинтай алуурчин зэрэг нэрээр нь дэлхий нийтээрээ нэгэнт мэдэх болжээ. Түүнийг холбооны шүүхээс 5 аллагт буруутгасан боловч хохирогчдийн гэр бүлийнхэн гомдолтой байсан тул дахин шүүх хурлаар оруулахаар болсон байдаг. Иймд дараагийн шүүх хурлаар нэмэлт таамаглалууд гарч ирэн 1975-1990 оны хооронд 50 хол давсан эмэгтэйчүүдийг хөнөөсөн байж магадгүй болжээ. Олон арван жилийн өмнө сураггүй алга болсон бүсгүйчүүдийг ч тэр өөрийнхөө аймшигт гэмт хэргийн золиос болгосон нь үнэхээр харамсалтай. Гэвч шүүхээс нотлох баримт хангалтгүй тул 5 аллагт түүнийг буруутган 1990 онд 15 жилийн хорих ял өгсөн байдаг. Тэрээр хохирогчдынхоо зургийг дарж дараа нь олон нийтэд уг гэрэл зургуудыг нь тараадаг нэгэн байж. Түүний хамгийн сүүлчийн хохирогч нь Регина Кей Валтерс бөгөөд Illionois муж дахь өөрийн хуучин эдлэн газартаа түүнийг авчирж алахаас ердөө хэдхэн минутын өмнө түүний гэрэл зургуудыг дарсан юм.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

 

Түүний эрт үеийн амьдрал

Роберт Бен Роадс нь 1945 онд АНУ-ын Iowа мужийн  Bluffs тосгонд төрсөн боловч түүний бага нас чухам хаана хэрхэн өнгөрсөн талаар мэдээлэл тун дутмаг байдаг аж. Харин баттай зүйлс бол түүнийг бага байхад ээж нь өсгөсөн юм. Учир нь түүний эцэг цэрэг байсан тул АНУ-ын армийн даалгавраар баруун Германд алба хашдаг байжээ. Түүний эцэг цэргээс халагдаж гэртээ ирсний дараа орон нутгийн гал сөнөөх ангид ажилд орсон байна. Түүний бага насны хувьд бусад хүүхдүүдийхээс нэг их ялгараад байхааргүй өнгөрсөн бөгөөд бусдын л адил нийгмийн идэвхтэй байж хөл бөмбөг тоглож, бөх барилдаж өссөн юм. Гэвч 1961 онд буюу 16 настайдаа танихгүй хүний машин хулгайлах гэж байгаад анх цагдаад баригдаж байлаа. Мөн үүнээс нэг жилийн дараа буюу 1962 онд олон нийтийн газар зодоон хийж мөн л цагдаад баригдаж байв. 1964 онд Monticello-ын ахлах сургуулийг төгссөний дараа тэрээр АНУ-ын тэнгисийн цэргийн албанд орсон юм. Яг түүнийг цэрэгт элсэх жил төрсөн эцэг нь 12 настай охиныг хүчиндсэн хэргээр цагдаад баригдаж улмаар шүүх хурлаа хүлээж байхдаа амиа егүүтгэсэн байдаг. Уг явдлаас хэдэн жилийн дараа 1967 эсвэл 1968 онд Роадс АНУ-ын армиас хулгай хийсэн хэргээр ямар ч нэр төргүй халагдсан түүхтэй. Цэргээс гутамшигтайгаар хөөгдсөний дараа тэрээр коллежид элсэн орсон боловч мөн л сургуулиасаа хөөгдөж улмаар цагдаагийн газарт ажилд орох гэтэл өмнө нь армиас хөөгдөж байсан тухай уншин мөн л ажилд авахаас татгалзсан юм. Үүний дараа 1970-180 оны хооронд алуурчин эр 3 удаа гэрлэж эхний эхнэрээсээ хүү төрүүлэн гэр бүлээ тэжээхийн тулд супермаркет, дэлгүүр, агуулах, ресторан гээд бүхий л газарт ажилладаг байв. Улмаар тэрээр өөрийн сонирхлын дагуу муж хоорондын ачааны машины жолооч болсон бөгөөд тухайн цаг үед тэрээр 3 дахь эхнэрээсээ салж эхнэр нь түүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэгч, бие болоод сэтгэлзүйгээр дарамтлагч зэрэг гомдлууд илэрхийлж байсан аж.

4

Түүний аллагууд хийгээд төгсгөл

Түүнийг 1975-1990 оны хооронд 50 гаруй эмэгтэйн алга болсон хэрэгт сэжиглэдэг боловч албан ёсоор нотлох баримттайгаар олдсон хэргүүд нь цөөхөн юм. Эхний хэрэг нь 1989 оны 11-р сард болсон хэрэг. Машины шарвах үзүүлбэр үзүүлдэг 18 настай охиныг тэрээр хулгайлж улмаар ачааны машины бүхээгт хоёр долоо хоног хүчээр байлган цаг үргэлж дотогш орж түүнийг хүчирхийлж тамлан зовоодог байжээ.

Түүнчлэн түүний дараагийн аймшигт хэрэг нь 1990 оны 1-р сард АНУ-ын Texas мужийн замаар явж байхад Кандасе Валш болон түүний нөхөр Доуглас Зисковски нарын аллага юм. Хол замд явж байсан хосууд гараа өргөн ачааны машинд сууж улмаар Роадс нөхрийг нь хөнөөж Texas мужийн Суттон тосгоны орчимд булсан байдаг. Түүний цогцос уг явдлын дараа нэг удалгүй олдсон ч 1992 онд чухам хэний цогцос болохыг нь илрүүлсэн аж. Харин эхнэр Валшийг олон хоногийн турш ачаандаа нууж удаа дараа хүчирхийлсний эцэст амийг нь хөнөөж Ютах мужийн Миллард тосгоны ойролцоо булсан байна.

2

Мөн Валшд тохиолдсонтой тун ижилхэн зүйл уг явдлын дараа болжээ. 14 настай охин Регина Кай Валтерс болон түүний найз хөвгүүн Рики Лий Жонс нар цөм Houston дахь гэрээсээ зугтан явж байгаад ор сураггүй алга болсон байдаг. Алуурчин яг л хийдэг зүйлээ хийж Жонсийг хөнөөж булсан юм. Түүний цогцсыг 1991 оны 3-р сарын 3-ны өдөр Миссисипи мужаас олсон аж. Гэвч 2008 оны 7-р сар хүртэл түүнийг чухам хэн болохыг таньж тогтоогоогүй л байлаа. Энэ мэтчилэн цогцоснууд хожим танигдах бүр Роберт Бен Роадсын хийсэн хэрэг илчлэгдэж ял нь улам бүр нэмэгдсээр байгаа юм.

3

1990 оны 4-р сарын 1-ны өдөр АНУ-ын Аризона мужийн I-10 хурдны замын хөвөөнд нэгэн ачааны машин ослын гэрлээ асаан зогссон байхтай орон нутгийн цагдаагийн офицер Майк Миллер таарчээ. Бүхээг нь хагас онгорхой бөгөөд цагдаа гэрлээ тусган дотогш шагайтал гараа хүлүүлсэн шалдан эмэгтэй бүхий л чадлаараа орилж байв. Харин түүний хажууд ачааны машины жолооч эр сандарсан байдалтай байж байгаатай тааралдсан байдаг. Ийнхүү чухам юу болоод байгааг ойлгосон цагдаагийн офицер түүнийг шууд баривчлан улмаар хүний хулгай, секс боолчлол зэрэг хэргүүдээр баривчилсан ч удалгүй мөрдөн байцаалтын үр дүнд гэрээс нь хохирогчдийн олон тооны зургуудыг олсноор түүнийг гаж донтой цуврал алуурчин болохыг тогтоосон байдаг.

Share279Tweet150
Өмнөх мэдээ

Бал сарын аяллын үхэл

Дараагийн мэдээ

Зууны суут хүмүүн Хонда

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин
онцлох

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.
онцлох

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хамгийн хачирхалтай түүхэн давхцлууд

08/14/2019
Түүхийг бүтээсэн Хятад нээлтүүд

Түүхийг бүтээсэн Хятад нээлтүүд

08/31/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ
Бусад

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021
Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ
Бусад

Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

01/21/2021
Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ
Бусад

Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ

01/21/2021
Бусад

Гэрийнхээ бүх сөрөг муу энергийг эдгээр 5 аргын тусламжтай арилгаарай

01/21/2021
Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ
Бусад

Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ

01/21/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In