Японы ажил хэрэгч хүн хийгээд зохион бутээгч. Тэрбээр хөдөлгүүрт уна-даг дугуй, мотоцикл, автомашин зохион бүтээж үйлдвэрлэдэг байв. “Хонда Мотор Компани, Лтд” корпораци, АНУ болон Японд автомашины үйлдвэрүудийг үүсгэн байгуулагч. “Супер Каб”,”Сивик”,”Аккорд”, “Прелюд” зэрэг мотоцикл, автомашины алдартай загваруудыг зохион бутээсэн. Тэрбум хол давсан хөрөнгөтэй байжээ.Өнөөдөр “Хонда” компаний тухай сонсоогүи хүнийг дэлхий ертөнц дээрээс олно гэдэг амаргүй зүйл билээ. Энэ нь ч аргагүй юм. Дэлхийн 140 гаруй улс, орнуудадтүүний мотоцикл, автомашин, завьны хедөлгүүр, жижиг трактор, авто-номит цахилгаан станц, фермерийн аж ахуйд зориулагдсан мотоблокууд болон бусад бензинэн хөдөлгүүрт механизмуудыг худалдан авдаг аж. Аль 1956 онд компани өөрийн ажилтнуудад ажил, үүргийн зааварчилгаа тарааж өгчээ. Тэдний хувьд “гурван аз жаргал” гол болох учиртайг тэнд өгүүлсэн байна. Эхнийх нь хм далдан авагч түүнд “Хонда” байгаа тул баярладаг. Хоёрдахь нь, худалдагч анхны баяр, аз жаргалаа мэдэрч буй тул баярлана. Гуравт нь, туүний хөдөлмөрийн дүңд эхний хоёр баяр баясал бүтээгдсэн учир үйлдвэрлэгч баярлана. Компанийг үүсгэн байгуулагчийн “Эхлээд хүн, дараа нь машин” гэсэн уриа нь “Хонда Мотор”-ын нэгдлийн соёлын суурь үндэс болж өгсөн гэдэг. Энэхүү соёл нь тухайн нэг хүн ажилтан ч бай, үйлчлүүлэгч ч бай хүндлэгдэх учиртай гэдэгт үндэслэгдэв.
Өдгөө “Хонда” таван тивийн зах зээл дээр амжилттай ажиллаж буй корпорацийн гайхалтай жишээ юм. Тэрээр мєн спортын нэр хүндтэй уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцдог билээ. Түүнчлэн єндєр технологи бүхий төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг байна. Мэдээж хэрэг, үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнийхээ экологи талд онцгой анхаардаг юм. “Хонда”-гийн инженерүүдийн чадвар нь дэлхий даяар таран байрласан борлуулагчдын мэргэжлийн түвшинтэй адилхан байдаг. Олон жилийн туршид энэ хоёрыг маш сайн хослуулснаар компанийн амжилтанд эергээр нєлєєлєн, цаашдаа ч гэсэн үйл ажиллагаа ньамжилттай үргэлжлэх итгэлийг олгох нь дамжиггүй.”Хонда” корпорацийн эцэг-үндэслэн байгуулагч 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Сизуока мужийн Комио гэдэг жижигхэн тосгонд мэндэлжээ. Түүний эх нь оёдолчин байсан бөгөөд нэлээн ярвигтай хээ хуарыг хатгаж оёхын тулд өөрийн оёдлын машиныг бүтээсэн аж. Харин эцэг нь Орос-Японы дайнаас эргэж ирээд төмрийн дархан бүхий жижигхэн урлан нээгээд нутгийн оршин суугчдынхаа захиалгыг гүйцэтгэх болов. Захиалга маш цөөхөн ирдэг байсан тул тэрбээр хотынхныгоо унадаг дугуйнд дасгахаар шийдлээ. Энэ тээврийн хэрэгсэл тэр үедээ томоохон хотуудад нэлээн эрэлт хэрэгцээтэй байжээ. Том Хонда Токио хотоос эвдэрч яйжийсан унадаг дугуйнуудыг ёс төдий үнээр худалдан аваад засварлан, хэн дуртайд нь худалдаж эхлэв. Соичиро хүү аавдаа бараг манцуйтай байхаасаа туслаж эхэлсэн бөгөөд хожим нь тэрбээр “Унадаг дугуйны эд ангиуд миний дуртай тоглоом байсан” гэж дурсчээ.Сургуульд хамт суралцагсад нь Соичирог “халтар царайт шургалагч” гэж нэрийдсэн аж. Дархны газар аавдаа туслаж байхдаа тэрбээр байнга л хєє болчихсон сууж байдаг нэгэн байлаа. Гэхдээ түүний зохион бүтээх чадвар нь гайхалтай байв. Улирал болгоны эцэст бүх сурагчдад дүнгийн жагсаалт олгож байсан бөгөөд эцэг, эх нь түүн дээр гарын үсэг зурахынхаа оронд гэр бүлийн тамгаа дарах учиртай байжээ. Соичиро онц сурлагатан байгаагүй ч гэлээ эцэг, эхээ гомдоохыг хүссэнгүй.
Тийм учраас тэрбээр хуучин дугуйны резинэн покрышкон дээр гэр бүлийнхээ тамганы ханзыг хайчлаад жагсаалтанд дээр “гарын үсэг”-ээ зуржээ. Дараа өдөр нь багш нь ханзнууд толины ойлт маягаар дарагдсан гэж инээмсэглэн хэлэв. Аав нь хүүгээ үдийн хоолгүй орхисон бөгөөд бүтэн өдрийн туршид өвдөг сөхрүүлэн буланд зогсоосон аж. Гэхдээ хуурамч тамга хийснийх нь төлөө бус харин тамга, дардас хоёр хоорондоо яаж харилцан хамаардгийг ажиглаагүйнх нь төлөө ингэж шийтгэсэн байна.1922 онд дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд Соичиро “Токиогийн “Арт Сёкаи” автомашины засварын газарт туслах ажилчин шаардлагатай” гэсэн зарыг сониноос уншсан аж. Нийслэл хүртэлх 358 километрийг явганаар туулжээ. Түүнийг ажилд авсан боловч хамгийн бага настай гэдгээр нь далимдуулан цэвэрлэгээ хийлгэж, хоол бэлдүүлэх болов.
Гэсэн хэдий ч эзэн нь орой болгон уралдааны автомашин бүтээж байсан хоёр дахь урландаа Соичирог хамт байлцахыг зөвшөөрсөн гэдэг. 1923 оны газар хөдлөлтөөр Токио хот бараг бүхэлдээ шатаж дуусах үеэр Соичиро галд автсан гараашнаас гурван машиныг унаж гаргажээ. Гэтэл тэрбээр өмнө нь жолооны ард сууж үзээгүй байлаа. Үүнийх нь дараа эзэн нь түүнд өөрийн автомашин дээр ажиллахыг зөвшөөрч урландаа ажиллуулав. “Кертис” гэж нэрлэгдсэн энэ анхны машин нь Цурумид болсон уралдаанд нэгдүгээр байрт оржээ. Энэ амжилтын дараа өөр бусад ялалтууд ч гэсэн шил шилээ дарав. “Арт Сёкаи” нь Токиогийн автомашины нэр хүндтэй засварын газруудын нэг болсон бөгөөд газар хөдлөлт болсноос хойш таван жил болоод л Юцо Сакакибара хөдөө орон нутагт хэд хэдэн салбар нээснээр ажлаа өргөжүүлсэн аж. Хамамацу хотод нээгдсэн нэг салбарыг нь дөнгөж 21 настай Соичиро толгойлжээ. Токио хотод болсон тэрхүү аймшигт газар хєдлөлтийн дараа Хонда автомашинуудад гал мэтийг ажралгүй тэсвэрлэх сэлбэг хэрэгслүүдийг бүтээхээр шийдсэн аж. Тэрбээр дугуйны модон хигээснүүдийг төмрөн хигээсээр солихыг санал болгоод, тэр ч байтугай өөрийн бүтээлдээ патент авчээ. Пүүс нь Цэцэглэн хөгжсөнөөр барахгүй овоо орлого олох болов. Гэвч энэ нь Соичирод бага санагдаж байлаа.
Тэрбээр өөрийн бараг бүх мөнгөө судалгаа, шинжилгээний лаборатори нээхэд зориулаад поршений кольц хийхийг оролджээ. “Арт Сёкаи” компанийн захирлуудын нэг нь ч түүнийг дэмжээгүй аж.Үйлийн үртэй кольцоо хийхийн тулд Соичиро бараг л урландаа суурьшсан гэдэг. Үр дүн нь муу гарав. Аргаа барсан Хонда эхнэрийнхээ үнэт эдлэлийг хүртэл барьцаалжээ. Үүнийхээ дараа л тэрбээр төмөр, ган хайлуулах ажилд тохирохгvй гэдгээ хүлээн зөвшөөрөөд боловсрол, мэдлэгт хандах хандлагаа өөрчлөв. Тэр хүртэл мань хүн онолын шинжлэх ухааныг хэрэгцээгүй гэж боддог байлаа. “Хэрэв онол нь уран бүтээлд нөлөөлдөг гэж үзвэл сургуулийн бүх багш нар зохион бүтээгч болох байсан” гэж залуу бизнесмэн ярьдаг байв. Одоо бол тэрбээр шаардлагатай мэдлэгийг Хамамацугийн технологийн сургуульд суралцан олж авахаар шийджээ. Хонда бүх чөлөөт цагаа урьдын адил уралдааны автомашин зохион бүтээхэд зориулж байв. Хөдөлгүүрийг хөргөх өөрийн гэсэн аргачлалыг боловсруулаад тэрбээр тэр үеийн бүх спорт загварын машинуудын гол асуудлыг шийдвэрлэсэн аж. Түүний зохион бүтээсэн хөдөлгүүр уралдааны үед хэт халснаас болж дэлбэрдэггүй байжээ. Өөрийн бүтээлээ Соичиро томоохон уралдаануудын үеэр туршихаар шийдэв.1936 онд Хонда Токиогийн ойролцоо байх Тама голын дэргэд болсон хурдан автомашины уралдаанд оролцон золтой л амиа алдсангүй. Түүний хєлөглөсөн автомашин тэр үедээ л галзуу гэмээр хурдтай буюу цагт 120 километрийн хурдтай давхиж явсан гэдэг. Барианд орох үедээ жолооч нэг тойргоор хоцрон гэнэт зогссон автомашиныг очиж мөргөжээ. Машин агаарт гурвантаа эргэлдэх үеэр аварга түүнээс шидэгдсэн аж. Автомашин нь авах юмгүй болсон байна. Хондагийн зүүн гар бяцарч, мөр нь мултран, нүүр нь гэмтэв. Гурван сарыг тэрбээр эмнэлэгт өнгөрєєжээ. Автомашины спорт руу дахиж очих зам байсангүй. Эмнэлэгт Соичиро дахин нэг гунигт мэдээ сонссон байна. Түүний сүүлд үйлдвэрлэсэн 30 мянган поршений кольцноос дөнгөж 50-ийг нь авч хэлэлцэхээр болсон бөгөөд тэдгээрээс дөнгөж гурав нь л сорилтыг давжээ. Тэгээд ч Хондаг шалгалтаа өгөхөөс татгалзсан тул коллежоос хөөсөн аж. Соичирод диплом бус эрдэм мэдлэг хэрэгтэй байлаа. Ийм тохиолдолд өөр ямар ч япон эр магадгүй хара-кири хийхийг бодох байсан биз. Гэтэл бэртлээ эдгээсэн Хонда өөрийн бизнесииг Хамамацуд эхлүүлэв. 1987 онд “Токай Сөйки” пүүсийг үүсгэн байгуулаад тэрбээр дахин поршений кольцоо хийхээр сэтгэл шулууджээ. Тэдгээрийг үйлдвэрлэх технологи төдөлгүй олдсон байна. Ажил хэрэг ч урагштай байв.
Хятад-Японы дайн, дараа нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хондагийн үйлдвэр “Тойота” –г поршений кольцоор 40 хувь хангаж байсны дээр хөлөг онгоц болон нисэх онгоц үйлдвэрлэдэг компаниудад сэлбэг хэрэгсэл нийлүүлж байсан гэдэг. Гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдал хүлээснээр “Токай Сейки’-ийн төгсгөл ирсэн аж. 1945 онд Хамамацу хот Америкийн нисэх хүчний хvчтэй бөмбөгдөлтөнд өртсөн байна. Хонда улс орон нь ядуурал, сүйрлийн үедээ орлоо гэдгийг мэдрээд үйлдвэрээ сэргээн босголгүйгээр “Тойота”-д 450 мянган иенээр худалдсан гэдэг. Тэдгээрээс арван мянгыг нь бизнесмэн эр хүнсний спиртын цистерн худалдаж авахад зориулав. Түүнийгээ гэрийнхээ гадаа байрлуулаад тэрбээр ганц жил амрах бодолтой байгаагаа мэдэгджээ. Үнэхээр л Соичиро бүтэн жил гэртээ найз нєхдєє гар хийцийнхээ вискигээр дайлан өнгөрөөсөн аж.1946 онд Хонда төрөлх тосгондоо “Хондагийн технологийн судалгааны хүрээлэн” гэсэн сүржин нэртэй хувийн “үйлдвэр”-ийг нээсэн байна. Ингэж тэрбээр хөдөлгүүртэй унадаг дугуйг гар аргаар үйлдвэрлэж эхлэв. Тэрбээр унадаг дугуйндаа цэргийн радиостанцын генераторын жижигхэн хөдөлгөгч зоогоод, түлшний банкны оронд резинэн халаагуурыг модны тосоор дүүргэн ашиглажээ. Тэрхүү тос нь Японы тосгодод элбэг дэлбэг байв. Ингээд тэдний гаргадаг авиагаар “чух-чух” гэж нэрлэгдэх болсон 1.5 мянган ийм “моторт дугуй”-г борлуулсан аж. Дараа нь тэр хөдөлгөгчийг өөрийн бүтээсэн хоёр хөдөлгөөнт хөдөлгүүрээр сольжээ. Энэ моторт дугуй нь л сая нэг юм уйгагүй бизнесмэний компанийн анхны оргинал бараа болсон байна. Ингээд хоёрхон жилийн дараа “хүрээлэн” нь “Хонда Мотор Компани” пүүс болон өөрчлөгдөв.1949 онд бэлэн болсон хоёр хөдөлгөөнт хөдөлгүүртэй анхны мотоциклийн загвараа Соичиро “Мєрєєдєл” гэж нэрлэсэн юм. Хоёр жилийн дараа тэрбээр дөрвөн хєдєлгєєнт хөдөлгүүртэй загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж. Харин 1958 онд АНУ-д түүний “Супер Каб” загвар борлуулагдаж эхлэхэд Хонда Японы мотоцикл үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч болчихсон байлаа.Тэрбээр Японы 50 болон бусад орны 200 гаруй өрсөлдөгчөө хол хаячихсан байв. “Супер Каб” нь өвөрмөц хєл тогтоогчтой байсан нь эмэгтэйчүүд болон өсвөр үеийнхэнд ихэд таалагджээ. Гэхдээ уг загвар гайхалтай техникийн үзүүлэлт болон гоёмсог дизайнтай тулдаа бус харин амжилттай хийгдсэн зар сурталчилгааны кампанийнхаа туслалцаатайгаар нэрд гарсан аж. Тэр кампанит ажил нь”Хамгийн шилдэг хүмүүс “Хонда” мотоциклийг хөлөглөдөг” гэсэн уриатайгаар явагдав. Энэ ажил нь ажил хэрэгч хүний халаасыг таван сая доллараар нимгэлжээ. 1962 оны борлуулалтын жинхэнэ хит болсноор Хондагийн мотоцикл Харлей-Дэвидсоны Мотоциклийг зах зээлээс шахсан байна. Харлей-Дэвидсоны мотоцикл тэр үе хvртэл маш их алдартай байсан бөгөөд түүнийг хар савхин хүрэм өмссөн “Тамын сахиусан тэнгэрүүд” унаж давхидаг байлаа.
“Дунд зэргийн орлоготой гэр бүлийн дүүжлэх унаа” гэх үр бүтээлтэй имижийнхээ ачаар, түүнчлэн єндєр чанар болон харьцангуй хямд үнэтэй тул Хондагийн мотоциклууд сая саяараа борлуулагджээ. “Хонда Мотор” анхны мотоциклуудаа үйлдвэрлэж эхлэнгүүт компанийн бүтээгдэхүүнийг гадаадын пүүсүүд сонирхож эхэлсэн аж. Гэрээ байгуулахын тулд тэдгээрийн төлөөлөгчид Японд ирцгээж байсан нь ойлгомжтой. Гадаадын нэгэн түнштэй нь хожим Соичирогийн бүх намтарт бичигдэж орсон нэгэн явдал тохиолдсон бөгөөд бизнесмэн эр тэр тvvхийг ярих дуртай байсан гэдэг. Нэг удаа Хонда ээлжит зочноо саке архиар дайлж байгаад хэтрүүлж орхижээ. Тэрнийх нь дотор муухайрч, ариун цэврийн өрөөнд орохдоо хиймэл шүдээ тийшээгээ унагааж орхисон аж. Эзэн ч удаан тээнэгэлзэлгvйгээр муу усны нүхэнд ороод, хиймэл арааг тэмтчиж олоод гарч ирэн шууд л угаалгын өрөө рүү явж оджээ. Удалгүй тэрбээр тэндээс гарч ирэхдээ хиймэл шүдээ амандаа хийчихсэн инээсээр гарч ирэв. Тэрбээр тэр даруй үүссэн эвгүй байдлыг аргалснаар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан гэрээ хэлцэл аврагдсан байна.
Энэ явдлыг дурсан ярихдаа Соичиро “Компанийн толгойд байгаа хүн өөрийн бусад ажилтанд жигшмээр, ой гутам санагдахуйц үйлдлүүдийг хийхэд бэлэн байх хэрэгтэй. Эдгээр үйлдлүүдээ олон дахин хийх шаардлагагүй юм. Ганцхан удаа л хийхэд чиний удирдлаган дор буй хүмүус чамайг дагах болно” гэж хэлжээ. Маш хурдтайгаар хөгжин дэвжиж байсан компани нь менежментийг зохион байгуулахад шал өөр хандлагуудыг шаардаж байлаа. “Хонда”-д хийгдсэн өөрчлөлтүүд ньүнэхээр дэвшилттэй болж чадсан юм. Шинжлэх ухаан техникийн зохион бүтээх ажлыг хариуцдаг хэлтсүүд болон шууд үйлдвэрлэл эрхэлдэг салбарууд нь туе тусдаа ялгагдан салжээ. “Хонда”-гийн судалгааны төв нь бие даасан статустай болсон бөгөөд түүнд удирдлагын шат дамжлагаас татгалзсан аж. Инженер-зохион бүтээгчийн албан тушаал ахих нь сул чөлөөтэй орон тооноос бус харин хувийн амжилтуудаас нь шалтгаалах болов.
Ер нь Соичиро үргэлж л удирдлагын хатуу хэлбэрийн эерэг байсан бөгөөд “Хэрэв хүмүүс өөрсдийг нь хүчлэхгүй байвал илүү шаргуу, шинэлэг байдлаар бүхэлдээ ажилладаг” гэж үздэг байлаа. Юу хийх хэрэгтэйг тэдэнд хатуу зааварчлаад байвал бүтэхгүй явдал гардаг гэнэ. Хондагийн тогтолцоо єєрийн гэсэн эрт, орой хэзээ нэгэн цагт түүнии ажлыг үргэлжлүүлэх учиртай өөрийн сод ухаантнуудыг өсгөн хүмүүжvvлэхэд чиглэгдсэн байв.Онцолж хэлэхэд, Соичиро бизнесээ өв залгамжлагчдадаа өгөх бодолгүй байсан нь компанийг удаан хугацааны зээл банкнаас авахад чухал vvрэг гvйцэтгэсэн аж. Учир нь санхүүчид цаашид түүний бизнес өндәр мэргэжлийн хүмүүсийн гарт орно гэдэгт итгэж байсан юм. Менежмент болон үйлдэрлэлд хандах шинэ хандлага нь 1956 онд Хондагийн тунхагласан “Компанийн зарчмууд”-аар илэрчээ.
Тэдгээрийн утгыг шинэ зах зээлийг бий болгох, удирдлагад бүх ажилтнууд оролцох, үйлдвэрлэлийн интернационалчлал, техникийн болоод бусад асуудлуудыг үлгэрчлэх жишээ, уламжлал, нийтээр хүлээн зөвшөөрсөн санаа бодлыг үл хамааран шийдвэрлэх зэрэг дөрвөн үндсэн аргаар авч үзэж болно. Хондагийн мотоциклийн бизнес маш түргэн эрч хүчээ авч байлаа. Ингэж, хэрэв 1961 онд түүний компани сард 10 мянган мотоцикл үйлдвэрлэж байсан бол 1968 он гэхэд АНУ-д нэг сая дахь мотоциклоо гаргасан аж. 1980-аад оны дунд үе гэхэд Соичиро өөрийн гарт дэлхийн зах зээлийн 60 хувийг атгаж байсан бол 1990 онд түүний мотоциклууд жилдээ гурван сая ширхэг үйлдвэрлэгдэж байлаа. Мотоцикл үйлдвэрлэлтийн оргилд хүрээд Хонда өөрийн эртний мөрөөдөл болох автомашин зохион бүтээх ажилдаа орох цаг ирлээ гэж шийдэв. Хар бага байхдаа л тэрбээр анх автомашин үзээд ховсдуулсан мэт болчихжээ. Өөрт төрсөн сэтгэгдлийн тухай тэрбээр “Бүх юмаа мартаад би машины араас гүйж байлаа. Миний сэтгэл асар их догдолсон байв. Хэдийгээр би балчир байсан ч гэлээ тэгэхэд л надад хэзээ нэгэн цагт би өөрөө машин хийнэ гэсэн санаа төрсөн гэж боддог” хэмээсэн юм. Одоо энэ цаг үе ирсэн байлаа. Автомашины зах зээлийг байлдан дагуулахдаа Хонда өөрийн дуртай уралдааны машинуудад найдвар тавьж байлаа. Тэдгээрийн анхных нь 1962 онд бэлэн болсон аж. Хэдийгээр Японы түшмэдүүд улс оронд нь дахин нэг автомашин үйлдвэрлэгч хэрэггүй гэж хэлэн түүний төслийг нь ямар ч хэрэггүй хэмээж байсан боловч эрч хүчээр дүүрэн ажил хэрэгч эр эдгээр үгсийг сонсохыгч хүссэнгүй. 1970 онд тэрбээр автомашины єндєр өрсөлдөөнтэй бизнест ялагчаар тодорчээ.Анхны дайралтынхаа нэгийг Сомчиро Хонда утаанаас гардаг хийний асуудалд хандуулан хийв. Дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон пүүсүүдийн нэг нь ч энэ асуудлыг шууд шийдэж чадахгүй байсан юм. Тэдгээр нь энэ асуудлыг каталитик конвертор бий болгох замаар шийдэж байлаа. Тэгтэл зөвхөн Хонда л хүрээлэн буй орчныг хамгийн багаар бохирдуулдаг анхны хөдөлгүүр болох “КВКК”-г угсарч чадсан аж. Экологид хор хөнөөл багатай энэ төхөөрөмжөө тэрбээр 1975 онд үйлдвэрлэгдэж эхлэнгүүтээ шууд л эрэлт хэрэгцээтэй болсон Сивик загвар дээр суурилуулав. Америкийн ажилчид япончуудын түвшинд єндөр чанартай машиныг угсарч чадахгүй гэсэн уламжлалт төсөөллийг үл ажран Хонда 1970-аад оны дундуур Охайо мужийн Мерисвиллд нэгэн үйлдвэр байгуулжээ. Тэнд япон угсралтын чанарын стандартад тэнцсэн автомашинуудыг үйлдвэрлэж эхлэв. Тэнд үйлдвэрлэгдсэн “Аккорд” машин нь 1980-аад оны сүүлээр борлуулалтаараа АНУ-д тэргүүлэх болсон байна. Үүнийхээ ачаар Соичиро Америкийн автомашины аж үйлдвэрлэлийн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны япон удирдагч болжээ.
Хэрэв 1980-аад оны эхэнд Хондагийн пүүс Японы автомашин үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүд дотор гуравт бичигдэж байсан бол арваад жилийн дараа гэхэд дэлхийд гуравдугаарт бичигдэв. Түүний бүтээгдэхүүний єндєр чанарыг илтгэсэн зүйлийг “Санди Таймс”-ын сурвалжлагч нэгэнтээ ” Үнэт эдлэлийн дархны ажилтай дүйцэхүйц Хондагийн техник шийдлүүдийн нарийн байдал нь миний уулзаж байсан инженер болгоныг бишрүүлж байсан” гэж хэлжээ. Зохион бүтээх хүнд асуудлуудыг шийдэхдээ Хонда үргэлж хамгийн хялбар аргыг сонгож байлаа. Түүний бүтзэгдэхүүн эрчүүд, эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэнд, ер нь хүн болгонд зориулагдсан юм. Тэдгээр нь амьдралын дундаж орлоготой олон түмэнд хаяглагдсан байв. Түүнээс өмнө үйлдвэрлэгчид тэрхүү давхаргыг нэг их тоож, ач холбогдол өгдөггүй байсан аж. Ажил хэрэгч хүний гол хүч нь зөвхөн зоримог, чамин техник шийдлүүд болон дизайны гоёд нь байсангүй. Тэрбээр ман байгалиас заяагдсан зах зээлийн мэдрэмжтэй байсан юм. Дунд сургуулийн дөнгөж наймдугаар ангийг дүүргэсэн, дээр нь инженерийн бэлтгэлгүй, маркетинг, санхүү, дистрибьютерийн ажлын тухай юу ч мэдэхгүи эр их бизнес болон олон улсын худалдаанд итгэл дүүрэн орсон гэдэгт гайхаад баршгүй. Хондагийн өөрийнх нь үзсэнээр бол тэрбээр үргэлж “сорилт, алдаа”-нуудын аргыг удирдлага болгож байсанд түүний амжилтын нууц оршино. Тэрбээр мєн “Ажил хэрэгч хүмүүс өмнөө биелэгдэшгүй зорилтуудыг тавин, ялагдал хүлээхэд бэлэн байх учиртай” гэж үздэг байсан аж. Эрсдэл гаргах чадвар нь Соичирогиин хэлснээр бизнесмэн хүнд байх шаардлагатай єєр нэг шинж чанар гэнэ. Тэрбээр өөрөө ялагдлыг хүлээн зөвшөөрдєггүй байсан бөгөөд өөрийн үзэл бодол, санаа. зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүх юмаараа дэнчин тавихад бэлэн байлаа. Махрал зүтгэл, тэсвэр тэвчээргүй байдал, эрсдэлд дуртай байдал зэрэг нь Хондагийн зан аашийн салшгүй нэг хэсэг байсан гэдэг.
Эдгээр нь ажил дээр илрээд зогсохгүй хувийн амьдралд нь ч тусгалаа олжээ. Залуу насандаа тэрбээр нэлээн хөнгөн хийсвэр загнадаг байсан бөгөөд улаан хөлт урдуураа гаргах дургүй байсан аж. Тэр ч байтугай “Хамамаигийн Плейбой” гэдэг нэр хүртэл авав. Түүний наргиан цэнгээн, амарлингуй байдалд дуртай зэрэг нь нэг удаа Соичирог хоёр дууч бүсгүйтэй хамт гүүрэн дээрээс машинтай унахад хүргэсэн байна. Сои¬чиро хамт явсан хүүхнүүдээ аврав. Тэрбээр тэднийг цонхоор гарахад нь туслан, улмаар уснаас гаргажээ.Ажилчдынхаа дунд тэрбээр “Ноён аянга” гэдэг нэрээр алдартай байлаа. Конда намхан нуруутай байсан хэрнээ сэтгэлийн тэсрэлт асар ихтэй байв. Түүнийг хайрлаж хүндэтгэхийн ялдамд уур хилэнгээс нь асар их айна. Удирдлагадаа буй хүмүүст болон эхнэр Саче, хоёр хүү, хоёр охиндоо тэрбээр шаргуу байдал, даруу төлөв, аятайхан байдал зэргийн жишээ болж байсан гэдэг. Хэдийгээр Хондагийн автомашинууд нь дэлхийн зах зээл дээр тэргүүлэх байрыг хурдан, тэгээд итгэлтэйгээр эзэлсэн ч гэлээ тэрбээр урт хугацааны туршид Японы авто¬машины үйлдвэрлэлийн дагуул хүү хэвээр байсан юм. Хонда бизнесмэн тус улсын эдийн засгийн хөгжлийн уламжлалт тогтцуудыг үгүйсгэж байсан тул Японы ажил хэргийн ертөнц түүнд дургүй байсан билээ. Ялангуяа түүний дуулгаваргуй байдал 1970-аад оны эхээр илэрсэн байна.Тэгэхэд Японд газрын тосны хямрал болсон бөгөөд автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн гаргалтынхаа хэмжээг бууруулан, үнээ нэмэх шийдэлд хүрсэн байна. Гэтэл Соичиро ганцаараа түүнд хамрагдахаас татгалзан бүх юмыг эерэгээр нь хийсэн аж. Тэрбээр үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлээд үнээ буулгав. Тэрний зөв байлаа. “Ниссан”, “Тойота” зэрэг компаниудын борлуулалтын хэмжээ 40 хувиар унасан бол “Хонда”-гийнх 76 хувиар нэмэгджээ. Хүний мэдэлд орох дургүй энэ бизнесмэн эр бүх амьдралынхаа туршид зан заншил, уламжлалтай уйгагүй тэмцсэн гэдэг. Жишээ нь, тэрбээр олон жилийн туршид дээд боловсролтой хүмүүсийг ажилд авахаас татгалздаг байсан бөгөөд ҮҮнийгээ догматик сэтгэхүй нь тэдэнд шинэ зүйлийг сэдэхэд саад болно гэж vзэв.Тэрбээр “Хонда Мотор”-ын үргэлж өөрийн гэсэн зарчмууд ноёрхож байсан явдалд дэлхийн ажил хэргийн уламжлал, зан заншил нөлөөлнө гэдэгт дургүйцэв. Гэхдээ өөрийн хийж бүтээсэн ажлыг эргэн хараад би алдаа, эндэгдэл, хийж байснаа мэдэрдэг. Гэхдээ би ололт, амжилтаараа бахархдаг. Хэдийгээр би ар араас нь гаргаж байсан ч гэлээ миний алдаа, эңдэгдлүүд хэзээ ч нэг шалтгааны улмаас үүсч байгаагүй юм” хэмээн ярьжээ.Хонда компанидаа 65 нас хүртлээ ажилласан бөгөөд бүх шинэ загваруудаа гараар туршиж байлаа.
Тэрбээр удирдлагад өөрийн хамаатнуудаас оруулаагүй юм. “Компанийг үүсгэн байгуулагч нь ямар ч гарамгай хүн байх нь хамаагүй. Түүний хvv ч гэсэн тийм чадварлаг гэх баталгаа байхгүй. Удирдагчийн гайхалтай шинж чанар, арга барилтай хүнд л компанийн удирдлагыг өгөх учиртай” гэж Соичиро өгүүлэв. 1973 онд “Хонда Мотор” өөрийн 25 насаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Үүнтэй холбогдуулж хийсэн Захирлуудын зөвлөл дээр Соичиро “тэтгэвэртээ гарлаа” хэмээн зарласан аж. Шинэ ерөнхийлөгч ч таамаглаж байснаар ажилтнуудын дундаас сонгогдов. Удирдагч асан нь тэнд аль болох цөөхөн очиж байвал компани хөгжин дэвшдэг гэж үндэслэн байгуулагч ярих дуртай байжээ. Тийм учраас түүний ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан явдал нь эцсийн шийдвэр байсан юм. Гэвч Хонда хий дэмий суух хүсэлгүй байв. Түүнийг Токиогийн худалдааны танхим болон Японы автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрбээр мєн Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан олон улсын холбоо, Хондагийн сан гэдэг хоёр олон нийтийн байгууллага байгуулаад зогсохгүй шинжлэх ухаан, техник хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг судлан, экологийн хувьд аюулгүй технологиудыг боловсруулж байсан аж.
Түүнчлэн олон улсын хурал, чуулганууд дээр лекц уншиж байлаа.Домогт бизнесмэн 1991 оны наймдугаар сарын 5-нд нас нөгчсөн билээ. Өөрийн амьдрах хугацаанд тэрбээр 470 нээлт хийн, 150 патент аваад зогсолгүй Мичиганы техникийн их сургууль, Охайо мужийн их сургуулийн хүндэт докторын зэргийг хүртжээ. Мєн өөрийн улсын дээд шагнал болох Японы Хөх Туузыг гардав. Өөрийн бизнесииг 3.2 мянган доллартай эхлүүлээд тэрбээр жилийн орлого нь 30 тэрбум гаруй доллартай тэнцэхүйц томоохон компанийг байгуулсан аж. Нэгэнтээ Хонда “Олон хүн амжилтанд хүрэхийг мөрөөддөг. Харин би бол амжилт нь зөвхөн давтагдсан бүтэлгүйтэл болон өөртөө хийх дүгнэлтийн дүнд ирдэг гэж үздэг. Амжилт бол таны ажлын дөнгөж ганцхан хувь нь, харин бусад нь бүтэлгүйтлийг зоригтойгоор даван туулах явдал. Хэрэв тэдгээрээс айхгүй бол амжилт єєрєє тань дээр ирнэ” гэж хэлжээ. “Хонда”-гийн өнөөдрийн хөгжил, дэвшил нь түүний үндэслэн байгуулагчийн үнэн өгүүлснийг илтгэж байна.