2017 оны зун Кэйт Маклур гэх бүсгүй АНУ-ын Филаделфиа мужийн хурданы замаар шөнө дунд давхиж байхад нь гэнэт шатахуун нь дуусч машин нь зогссон байна. Тухайн цаг үед бүсгүй картгүй бөгөөд огт бэлэн мөнгөгүй явж байж л дээ. Түүнчлэн шөнө дунд байсан тул машинууд тэр бүр зөрөхгүй, зөрсөн ч зогсох машин олдохгүй байж. Гэтэл яг тухайн үед хурдны зам дагуу алхаж явсан гэр оронгүй эр түүн дээр очин ярилцаад учир байдлыг ойлгон улмаар өөрт нь байсан сүүлчийн 20 доллараараа саванд бензин авахаар ирж буцах нийлсэн нийт 5 км газрыг туулан явжээ. Бүсгүй түүнд хязгааргүй их баярласнаа хэлээд холбогдох дугаарыг нь аван мөнгийг нь эргүүлж өгөхөө амлан хамтдаа зургаа даруулжээ.
Кэйт бүсгүй гэртээ харьсан даруйдаа болсон үйл явдлаа тайлбартай нь зургийн хамт инстаграм болон фэйсбүүк хаягтаа оруулаад унтсан байна. Өглөө сэрэхэд бүсгүйг төсөөлөөгүй үр дүн угтсан бөгөөд түүний нийтлэл нь ганцхан шөнийн дотор АНУ даяар тархаж гэр оронгүй залуу Жонни Бобит үндэстний баатар мэт нэр хүндтэй болсон байлаа. Иймд бүсгүй түүнд туслах үүднээс хандивын данс нээж нийгмийг давалгайлхад 7 хоногийн дотор 50 мянган доллар цугласан байна. Хандивын дансыг тэрээр 3 сарын хугацаатай нээсэн бөгөөд 3 сарын хугацаа дуусах үед нийт 400,000 амь доллар цугларсан байжээ.
Учир нь АНУ-ын иргэд өнөө цагт хүний төлөө ийм сайхан сэтгэл гаргах хүмүүс тун их ховордсон тухай хэлээд хэр баргийн хүний гаргаад байхааргүй сэтгэлийг олон нийт нь шагнаж нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хэмээн дүгнэсэн байна. Харин Кэйт бүсгүй түүнд цуглуулсан 400,000 доллараа нэг ч цент дутаалгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дуудан оролцуулан гэр оронгүй хүнд гардуулан өгсөн байна. Ингээд халаасандаа 20 доллартай байсан эр ганц удаагийн чин сэтгэлийн тусын хариуд 3 сарын дотор саятан болсон түүх энэ.