• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, August 16, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Америкийг 63 хоногийн дотор хөндлөн гулд туулсан нохой

Америкийг 63 хоногийн дотор хөндлөн гулд туулсан нохой

1

1903 онд Нелсон Жексон гэх эмч Сан Франциско хотод өөрийн эхнэртэйгээ шар айраг ууж байгаад нэгэн бооцоо тавьсан нь Сан Франциско хотоос Нью Йорк хот хүртэл 90 хоногийн дотор автомашинтай зорчих явдал байлаа. Тухайн үед авто зам өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан бөгөөд автомашинууд ч өнөө цагийн машинууд шиг бүрэн боловсорч дуусаагүй байсан цаг. 1903 оны үе гэхэд автомашинууд хөдөө нутагт бус зөвхөн томоохон хотуудад л байдаг байв. Түүнчлэн засмал замууд холбогдоогүйгээс гадна машин тун ховор тул цөөхөн хэдэн хөрөнгөтэй хүмүүс л тэднийг хувьдаа эзэмшдэг байлаа.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

2

Тухайн цаг үед хэдийгээр галт тэргээр бүх мужуудыг ердөө 4 хоногийн дотор тойрдог байсан гэдэг. Ноён Нелсон Жаксон уушийн газар ярьсан яриагаа амьдрал дээр хэрэгжүүлэхээр шийдэн механикч, унадаг дугуйн спортын тамирчин Севал Крокер гэх хүнийг хөлслөн хамтдаа аян замд явахаар болж, харин унах автомашинаа “Винтон” хэмээх машин сонгосон байна. Энэ нь Хенри Фордыг компаниа байгуулах үеэс ч өмнө АНУ-д ашиглагдаж байсан тун эртний автомашин аж. Тэд машины ар талын суудлыг бүхэлд нь авч хаян тусгай тоноглол хийн нэмэлт шатахуун зэргийг базаасан байдаг.

3

Түүнчлэн тэдний багт өөр нэг гишүүн байсан нь Бад хэмээх нэртэй питбулл нохой байлаа. Тэд нохойг хань болгох үүднээс 15 доллараар худалдан авч нүдэнд нь салхи, шорооноос хамгаалах тусгай шил зүүлгэн аялалд бэлэн болгожээ. Ийнхүү 2 хүн 1 нохойны бүрэлдэхүүнтэй аяллын баг 1903 оны 5-р сарын 23-ны өдөр Сан Франциско хотоос Нью Йорк хотын зүг жолоо залсан түүхтэй. Тэд хотоос гарсан даруйдаа тун цөөхөн тооны бүдэгдэх замуудтай таарсан бөгөөд ойлгоц муутай газрын зурагтай тулж ажиллан гурван биедээ хань болон явжээ. Тухайн үед хиймэл дагуул хөөргөөгүй байсан тул АНУ-ын нэгдсэн газрын зураг хараахан үйлдвэрлэгдээгүй байсан хэрэг.

4

Тэдэнд тохиолдсон хамгийн эхний асуудал нь 30 хоногийн дараа болсон бөгөөд шатахуун нь бүрэн дуусахын зэрэгцээ замын турш автомашины хэд хэдэн эд ангиуд зүг бүр шидэгдэж зарим нь эвдэрсэн байлаа. Иймд тэд Винтон компанитай холбоо тогтоож өнөөх компани нь тэднийг түүхэн аялал хийж байсныг мэдсэн тул тэр дор нь шаардлагатай зүйлсийг галт тэргээр дамжуулан илгээсэн байдаг. Ийнхүү аялсаар 1903 оны 7-р сарын 26-ны өдөр буюу 63 хоногийн дараа Нью Йорк хотод ирцгээсэн түүхтэй. Нелсон Жексон эхнэртэйгээ 50 долларын мөрий тавьсан боловч замд нийт автомашины үнэлгээтэй нийлээд 8000 долларыг зарцуулсан байдаг.

Share282Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In