Түүнийг Роберт Пиктон гэх бөгөөд 1949 онд Канад улсын Бритиш Колумб мужид төрсөн нэгэн. Тэрээр 49 хүний амийг хөнөөсөн хэргээр яг одоо энэ цаг мөчид шоронд сууж байгаа юм. Гаж донтой алуурчны хөнөөсөн хүмүүс бүхэлдээ эмэгтэй хүмүүс байсан нь хамгийн хачирхалтай. Робертийг анх 1983 оноос эхлэн аллага хийж эхэлснийг цагдаагийнхан олж илрүүлсэн бөгөөд эхний ээлжинд ердөө 20 хохирогчийг л олсон байдаг. Өөрөөр хэлбэл 1983-2002 оны хооронд түүнийг 20 хүний амь насыг хөнөөсөн хэргээр шүүх хурал зарлаж тухайн үед Канад улсын хамгийн дээд ял болох 25 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Гэвч түүнийг шоронд хоригдож байх хугацаанд буюу 2002 оноос хойш Роберттой холбоотой өөр 29 хүн амины хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүрснээр түүнийг 49 эмэгтэйн аминд хүрсэн хэрэгт буруутгажээ. Гэвч Канад улсын хуулиар ялын дээд хэмжээ нь 25 жил учир уг асуудалд ямар ч өөрчлөлт ороогүй байна. Түүнийг 49 бүсгүйн үхэлд буруутгасны дараа тэрээр энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн боловч ямар ч гэмшил төрөөгүй аж. Харин ч өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг илчилж эхэлжээ.
Тэрээр бүсгүйчүүдийг алж хонгилын давхартаа махыг нь хэрчин хоол хийдэг байжээ. Түүнчлэн уг хоолоороо гэр бүлийнхэн, найз нөхөд, бүр орон нутгийн зарим цагдаагийн албан хаагчдыг ч дайлж байсан тухайгээ хэлсэн байна. Түүнийг ийм гаж гэдгийг мэдээд шүүхээс онц хүнд дэглэмтэй хорих ангид шилжүүлхэд тэнд очоод тэндэхийн эмэгтэй харгалзагчдад хандан одоо нэг эмэгтэйг алаад тоогоо 50 болгочихмоор байх юм хэмээн инээсэн гэдэг. Тэрээр одоо 68 настай бөгөөд хорих ялын хугацааг дуустал амьд шоронгоос гарна гэдэгт хуулийн байгууллагынхан эргэлздэг аж.