2005 онд АНУ-ын Калифорни мужид нэгэн харамсалтай хүн амины хэрэг гарчээ. Ердөө 10 настай KATIE гэх бяцхан охиныг Антони Рей Стокелман гэх гаж донтой эр бэлгийн дарамт үзүүлэн улмаар хэрцгийгээр амь насыг нь нөхөөжээ. Түүнийг удаа дараа сэтгэцийн сорилд оруулсан боловч бүх шалгалтад эрүүл гэсэн хариу авсан байна. Уг нь алуурчин өөрийгөө сэтгэцийн өвчтэй хэмээн эцсээ хүртэл зүтгэж ялаас бултах арга зам хэрэглэж байсан хэрэг. Гэвч эмч нар эрүүл гэдгийг нь нотолсон тул шүүх хурал явагдаж 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Гэвч амиа алдсан охины эцэг эх түүнийг цаазаар авах ёстой хэмээн эсэргүүцсээр байсан аж.
Хүүхдийн алуурчин эрийг Оклахама мужийн хүнд дэглэмтэй холбооны засан хүмүүжүүлэх анги уруу хуваарилсан бөгөөд эртнээс уг газарт хүүхдийн алуурчин болон хүчингийн гэмт хэрэгтнүүдийг шоронгийнхон өөрсдөө тамлан зовоодог байжээ. Нэгэнт ийм эр ирж байгааг мэдсэн шоронгийн архагууд түүнийг хэрхэн тамлахаа бодож суутал хорих ангийн хуяг тэднийг хоол идэж байхад зориуд мэдээ тавьсан байна. Мэдээгээр амиа алдсан Katie охины эх нь нулимс дуслуулан гомдолтой байна хэмээн ярьж байгааг шоронгийн хоригдлууд өдрийн хоолны цагаараа үзсэн байдаг.
Ийнхүү маргааш нь хүүхдийн алуурчин эр Оклахама мужийн засан хүмүүжүүлэх ангид ирсний дараа хоригдлууд түүнтэй эхний хэдэн өдөр таатай харьцаж байсан боловч нэг өдөр гэнэт түүний аманд оймс чихэж далд өрөө уруу авч яван үхтэл нь зодоод ухаан алдсаны дараа нь духан дээр нь түүний тамлан алсан охин болох Katie-ын нэрийг хэзээ ч арилхааргүй шивсэн байна. Энэ мэдээг сонссон охины эцэг эх эдгээр шоронгийн хоригдлуудад туйлын их баярлаж байгаагаа илэрхийлээд эргэлтээр тамхи болон чихэрлэг хоол хүнс өгсөн байдаг.