Тэртээх 1891 онд Их Британы нэгэн хөдөө тосгонд амьдрах Жэймс болон түүний эхнэр Октавиа Хатчер нар өөрсдийн газар дээрх цор ганц хүүгээ алдсан байна. Нэн ялангуяа эх болох Октавиа Хатчер туйлын их сэтгэл шаналалдаа баригдан орноосоо огт өндийхгүй байсаар бие нь муудан комд орж удалгүй эмч нар түүнийг хүүгийнхээ араас оджээ хэмээн хэлсэн аж. Энэ явдлаас 1 хоногийн дараа бүсгүйг оршуулсан боловч тун удалгүй зэргэлдээ тосгонуудаар үхсэн хүмүүс амь орцгоож байна гэх яриа дэгдэж эхэлжээ.
Чухам ямар учраас үхсэн хүмүүс амилж байгааг асуухад нэг төрлийн нисдэг амьтан байх бөгөөд уг амьтанд хазуулсан хүмүүсийн бие хөрж, ухаан алдан улмаар зүрхний цохилт нь маш ихээр сулардаг тул эмч нар уг амьтанд хазуулсан хүмүүсийг амиа алдсан хэмээн буруу оношилж байгаа аж. Энэ бүхнийг мэдээд бүсгүйн гэр бүлийнхэн тун ихээр санаа зовон оршуулгын газар уруу гүйн очиж авсыг нь нээсэн боловч бүх зүйл хэтэрхий оройтсон байлаа. Бүсгүй авсан дотроо сэргэсэн боловч хүчилтөрөгчийн дутагдлаас болж тун их тарчлан үхсэн байв.
Түүний хумснаас цус гарч байсан бөгөөд авс нь бүхэлдээ ярагдсан байсан нь уг бүсгүйг авснаасаа гарахаар хэчнээн их тэмцэж байсныг харуулах мэт. Уг үйл явдалд түүний гэр бүлийнхнээр тогтохгүй тосгоныхон бүгд маш их харамсаж байсан тул бүсгүйг хүндэтгээд дээрх хөшөөг түүнд зориулан барьсан түүхтэй. Энэ явдлаас хойш 1930, 1955 онуудад Их Британид үүнтэй ижил төрлийн явдлууд тохиолдож байжээ.