• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 21, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Монголын эмгэнэлт явдал

Admin Нийтэлсэн: Admin
08/06/2018
Ангилал: Дайн, онцлох
0
Монголын эмгэнэлт явдал

1

1939 –оны 9 сарын дунд үе. Бүхэл бүтэн 4 сарын турш тасралтгүй зууралдан тулалдаж, тухай бүр гавъяа байгуулж байсан 8 –р дивизийн 22 –р морьт хороо байлдааны шинэ даалгавар авчээ. Тухайн үед Япончууд гол хүчээрээ Номунханы чигт дайрч байсан боловч, Монгол Зөвлөлтийн нэгдсэн хүчийг араас нь цохих зорилготойгоор Мана ууланд 2 дивиз цэргийн хүчин хуралдуулаад байжээ. Дэслэгч генерал Багданов Мана уулын районыг хамгаалуулахаар Бадарч даргатай 22 –р хороог илгээсэн нь энэхүү эмгэнэлт түүхийн оршил хэсэг юм. 22 –р хороо Мана ууланд 9 –р сарын 9 –ний шөнө маршлан ирж, өглөө нь ширүүн тулаан болсон байна.
Маш их хохирол үзсэн ширүүний тулаанаар дайсан 1000 орчим хүнээ алдсаны эцэст гал зогсоон ухарчээ. Хороон дарга Бадарч дайсан шөнөөр танкаар хүч нэмэгдүүлэн дайрах нь дамжиггүй гэж үзэн байрлал сэлгэжээ. Таамагласан ёсоор шөнө нь Мана уулын баруугаар олон гэрэл орж ирэхийг харсан цэргүүд дайсны танкны довтолгоо эхэллээ гэж үзэн гранатуудаа бэлтгэсэн боловч дайсан цөмөрч орж ирсэнгүй. 11 –ний өглөө харвал Япончууд амь үрэгдсэн цэргүүдийнхээ хүүрийг ачиж явсан байжээ.

You might also like

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.

2

Энэ мэт хориглон байлдсаар 13 –ний өдөртэй золгоход командлалаас дарга нар ирж дайны гал зогсон, хоёр тал эзэлсэн газар нутаг дээрээ үлдсэн тухай мэдээ сонсгоод хороон дарга Бадарч, комиссар Цэдэн-Иш, их бууны батарейн дарга гурвыг баривчлан авч явсан байна. Шалтгаан нь Нөмрөгийн голруу ухарч, Мана уулыг дайсанд найр тавьж өгсөн, шөнийн маневр хийх нэрээр 4 их буугаа намагт шигтгэн хаяж, Хувьсгалт улаан цэргийн хүчин чадлыг бууруулсан зэргээр Эх орноосоо урвасан ял тулган байцаажээ. Олон хоног эрүү шүүлт тулган байцаасны эцэст гурвууланд нь буудан алах ял оноосон ч, бас амь гуйж өргөдөл бичих боломж олгосон байна. Бадарч дарга “Би амь гуйх гэм хийгээгүй, дөрвөн сар тасралтгүй байлдаж, дайсны мянга мянган сумыг сөрөөд үхээгүй юм. Одоо өөрийнхнийхөө ганц суманд үхвэл үхнэ биз. Яадаг ч байсан би амь гуйхгүй” хэмээн эрс хатуу байж, төрийн цаазаар хороогдсон бол эл түүхийг үнэн мөнөөр нь хүүрнэгч комиссар Цэдэн-Иш, их бууны батарейн дарга хоёр өргөдөл бичин амьд үлдэж, урвагч, эсэргүүгээрээ дуудуулан адлагдаж үлдсэн насаа дуусгах тавилантай байжээ.

3

Дайны эхний өдрүүдээс, сүүлийн өдрүүдийг хүртэл тасралтгүй байлдан олон цэрэг эрсээ алдаж, дайны галыг зогсоох гэрээнд гарын үсэг зурагдсаныг ч мэдэлгүй эзэлсэн газраа хамгаалан тулалдсан түүхт 22 –р хорооны зоригт дайчдад Монгол төр төмөр нүүрээ чин үнэнээр нь харуулжээ. Жил бүрийн ялалтын баяраар ахмад дайчид одон медалиа гялалзуулан алхаж явахад тус хорооны дайчид, гэртээ сууж, гал цусан дундуур туучиж амь үрэгдсэн ч, ганц тэмдэггүй мартагдсан нөхдөө элэг эмтрэн дурсаж суудаг болжээ. Тэд 22 –р хороонд алба хааж, эх орноо хамгаалан цусаа юүлж явсанаа хэлэхээс ч үнэхээр айдаг байж. Төрийн түмэн нүд үнэхээр буруу харж байснаа 60 жилийн дараа ойлгосон юм. Энэ хугацаанд тус хорооны дайчдаас харамсалтай нь хуруу дарам цөөн хүн үлдэж, домогт хороо, домогт даргынхаа нэр төрийг сэргэхэд дайны утаанд аргасан нүд нь чийгтсэн бизээ.

Share376Tweet152
Өмнөх мэдээ

Гурван зуун дамнан амьдарсан азтай эр

Дараагийн мэдээ

Живэгдэшгүй Сэм муур

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин
онцлох

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.
онцлох

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Сонирхолтой цуглуулга. Уг цуглуулганд Эйнштений тархинаас эхлэн Наполеоны бэлэг эрхтэн хүртэл хамаарна

Сонирхолтой цуглуулга. Уг цуглуулганд Эйнштений тархинаас эхлэн Наполеоны бэлэг эрхтэн хүртэл хамаарна

04/17/2018
Жүжигчин Алдармаа аттаканд орж байгаа гэв үү

Жүжигчин Алдармаа аттаканд орж байгаа гэв үү

09/05/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ
Бусад

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021
Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ
Бусад

Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

01/21/2021
Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ
Бусад

Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ

01/21/2021
Бусад

Гэрийнхээ бүх сөрөг муу энергийг эдгээр 5 аргын тусламжтай арилгаарай

01/21/2021
Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ
Бусад

Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ

01/21/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In