Уг эрийг Исидор Страус гэх бөгөөд 1849 оны 2-р сарын 6-ны өдөр Герман улсад төрсөн Еврей гаралтай хүн байлаа. Тэрээр хүүхэд ахуй насандаа АНУ-ыг зорьж хүчирхэг тивд өөрийн гэсэн шинэ бизнесийг эхлүүлэн АНУ-ын тавилгын сүлжээ дэлгүүр болох “macy’s” брендийг үүсгэн байгуулалцаж хожим нь захирал нь болсон байдаг. 1871 онд тэрээр өөрийн хайртай эмэгтэй болох Ида Страустай гэр бүл болон хамтдаа 7 хүүхэд төрүүлцгээсэн аж. Гэвч тэдний хайр дурлал харамсалтай тохиолдлоор 1912 онд дуусгавар болсон юм.
Тэд хамтдаа дөнгөж шинээр ашиглалтад орсон дэлхийн хамгийн хүчирхэг усан онгоц хэмээн Титаник онгоцоор эх орон уруугаа явах гэж байхад онгоц мөсөн уул мөргөн живж эхлэв. Исипор Страус үнэхээр дээд зэрэглэлийн хүн байсан тул түүнийг аврах завинд суулгах гэсэн боловч хүүхэд болон эмэгтэйчүүдийн урдуур орж сууж чадахгүй хэмээн сайн дураараа үлдсэн юм. Гэвч түүний эхнэр ч мөн нөхрөө үлдээчхээд өөрөө явж чадахгүй хэмээгээд үхвэл хамтдаа үхнэ гэж шийджээ.
Ийнхүү хатуу байр суурьтай байгаа эхнэрийг нь ятгах гэж хөлгийн багийнхан нэг их хүчилсэнгүй. Угаас цаг хугацаа хэтэрхий давчуу байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа аврах завь хангалттай хүрэлцэхгүй болохыг ойлгож тэрээр эхнэрээ явуулахыг хичээсэн боловч эхнэр нь явахгүй хэмээн бат шийдсэн байв. Нэгэнт хувь тавилан энд хүрээд дуусахыг ойлгосон хосуудыг хамгийн сүүлд нүдээр харсан хүн нь хөлгийн багийн нэгэн залуухан гишүүн байсан бөгөөд онгоцны тавцан дээр гар гараасаа барин ширтэлцэн зогсож байсан гэдэг. Түүнчлэн тэдний цогцсыг одоог хүртэл олоогүй юм.