Жон Стит Пембертон нь Кока Кола ундааны загалмайлсан эцэг гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнт мэддэг болсон. Тэрээр 1831 оны 7-р сарын 8-ны өдөр АНУ-д мэндэлсэн бөгөөд насанд 16 настайдаа Жон Маконы нэрэмжит анагаах ухааны их сургуульд орж 19 настайдаа анагаахын шинжлэх ухааны эрдмийн зэргийг хүртсэн байдаг. Сургуулиа төгссөний дараагаар тэр АНУ-ын цэргийн ангид алба хааж эхэлсэн бөгөөд тухайн үед цус алдалтыг зогсоох шинэ эм зохиох ажилдаа ханцуй шамдан орсон түүхтэй.
Гэвч армид алба хаах хугацаандаа тэрээр маш хүнд бэртэл авсан боловч аз болж амьд үлдэж чадсан байдаг. Үүнийхээ дараагаар тэр морфины төрлийн өвчин намдаах маш хүчтэй эмийг түүхэнд анх удаа гарган авч шинэ нээлт хийжээ. Бүрэн эдгэрсэн үедээ армиас халагдаж хувийн лаборатори байгуулж гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэж нилээдүй амжилтанд хүрч чамгүй мөнгө олж байсан байна.
Түүний шинжлэх ухааны төлөө хийсэн бүх гавъяаг нь үнэлэж АНУ-ын армиас ахмад цол өгсөн тул Жон Пембертон ихэд урамшиж энэ үеэс кока кола болон самарны ундаа гаргах ажилдаа орсон түүхтэй. Уг ундааг бүтээх зорилго нь сэтгэл санааны тавгүй байдлыг арилгахаас гадна олон төрлийн шарх, гэмтлийг анагаах ид шидтэй болгох зорилготой ажиллаж байв.
Ийнхүү удаан хугацааны уйгагүй хөдөлмөр зарцуулсаны үр дүнд тэрээр 1886 оны 5-р сарын 8-ны өдөр гэрийнхээ хашаанд байрлах хуучин гараж дотор анх удаа кока кола ундааны жорыг гаргаж авсан байдаг. Тэрээр уг жороо өөрийн туслахдаа хандан мөстэй ус болон халуун ногоотой холихыг шаардаж түүнийгээ ч хамтдаа уухад тун ч их таалагдсан аж. Гэвч түүний туслах санамсаргүй байдлаар үлдсэн жорыг нь хийжүүлсэн устай хольж орхижээ. Хийжүүлсэн устайгаар ямар амттай болохыг сонирхон тэд уухад бүр ч илүү таалагдсан тул шар айраг шиг хийжүүлсэн боловч ямар ч согтууруулах бодисгүй эрүүл мэндийн ундаагаа худалдаалахаар шийдсэн байна.
Тэрээр анхны борлуулалтаа 1886 оны 5-р сарын 8-ны өдөр Georgia мужын Jacob эмийн санд эхлүүлсэн бөгөөд 1 шилийг нь 5 центээр худалддаг байсан бөгөөд тухайн үед хийжүүлсэн ус хүний биед маш сайн нөлөөтэй гэж Америкчууд итгэдэг байсан тул нилээдгүй зарагдсан байдаг. Тэрээр уг бизнесийг боломжтой болно хэмээн үзэж анхны зар сурталчилгаагаа тэр оныхоо 5-р сарын 29-ны өдөр Atlanta сэтгүүлд нийтлэсэн түүхтэй. Гэвч сурталчилгаа нь амжилт олоогүй бөгөөд эхний 8 сарын турш өлөрт ердөө 9 шил ундаа л зарагдаж байв. Ийнхүү уг ундаагаар амжилт олж чадаагүй түүгий амьдрах хугацаа нь ч мөн дуусаж 1888 оны 8-р сарын 16-ны өдөр нас эцэсэлсэн байдаг. Харин түүний жорыг 1889 онд Asa Candler гэх эрхэм худалдаж авч 1892 онд Кока Кола компанийг үүсгэн байгуулснаар уг компани нь дэлхийн хамгийн том компани болж чадсан түүхтэй.