• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, January 26, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Германы хамгийн хүчирхэг 6-р армийн мөхөл

Admin Нийтэлсэн: Admin
08/19/2018
Ангилал: Дайн, санал болгох
0
Германы хамгийн хүчирхэг 6-р армийн мөхөл

 

00

You might also like

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

1941 оны 6-р сард Гитлер ЗХУ-д гэнэтийн бэлэг болгон Вермахтын армийн цэргүүдийг тэдний нутгийн зүг илгээв. Тэд ч үүргээ тун гүйцэтгэж эхний жил гэхэд олон мянган шоо дөрвөлжин газрыг эзэлж ЗХУ-ыг тун хүнд байдалд оруулж чадав. 1942 оны 8-р сард Германы 6-р арми Оросуудыг Волга гол хүртэл түрэн ухрааж Зөвлөлтийн аж үйлдвэрлэлийн амин судас болсон газрыг эзлэхэд тун ойрхон ирэв. Улмаар Москва ч хаяанд харагдаж байсан боловч зорилгоо биелүүлэхийн тулд нэн даруй эзлэх ёстой ганц хот байсан нь Сталинград байлаа.

0

Сталинградыг эзлэх нь стратегийн хувьд маш том давуу тал байснаас гадна Гитлерт хувийн асар том амбиц, ашиг сонирхол байсан аж. Учир гэвэл Сталинград хот нь Зөвлөлтийн их удирдагч Сталины нэрээр нэрлэгдсэн тул уг хотыг эзлэхийг туйлын их хүсэж байсан юм. Тиймдээ ч аль аль талууд уг хотыг алдахгүйн тулд хамаг бүхний дайчлан тулалдаж байлаа. 1942 оны 9-р сар гэхэд тус хотыг Германчууд их буугаар, агаараар, танкаар гэх мэт бүхий л хүнд зэвсгээр зогсоо зайгүй галлаж байв. Үүний үр дүнд тус хотод бүтэн барилга бараг үлдээгүй бөгөөд яг үүнийг нь Зөвлөлтүүд давуу тал болгон хотод дотроо илүү чадварлагаар тулалдаж эхэлсэн байдаг. Харин Германы давшилт ямар ч амьгүй, сүлдгүй болж эхэлсэн байна.

1

Тухайн оны 11-р сар гэхэд Германы арми Волга голоор тун амжилттай тулалдаж Оросын цэргийн бүрэлдэхүүнийг бүрэн шахаж чадсан юм. Гэвч тус тулаан тун зэрлэг байлаа. Хүмүүс бүгд ёс суртахуун, зөв буруу үйлийн үнэлэмж, нэр тэр гээд бүхий л зүйлээ умартан яг л араатнууд мэт бие биенээ устгаж амьд үлдэхийн төлөөх аймшигт тэмцэл болон хувирсан аж. Гэвч 1942 оны 11-р сарын 19-ны өдөр маршал Георгий Константинович Жуков “Уранус” хэмээх ажиллагаа эхлүүлэв. Алс дорнодоос татагдсан 2-р фронт ойр орчмын 80 км газруудыг Германчуудаас чөлөөлж Сталинградад нэмэлт хүч болон очиж Германчуудын эсрэг сөрөг довтолгоон анх удаа хийлээ. Энэ нь өвлийн хүйтэнд туйлдсан байсан Германчуудын сүнсийг зайлуулсан явдал болж тэд томоохон цохилтод өртсөн юм.

2

Яг энэ үед Германы 6-р армийн командлагч Паулас дээд удирдагч Адольф Гитлерт Сталинградын армийн цэргүүдийг ухрааж Волга голд аваачин Германы баруун бүсийн цэргийн нэгдэлтэй нэгтгэн хүчийг нь зузаатгах нь зүйтэй гэсэн боловч Гитлер түүний үгийг үл тоож “ухралгүй тулалд” хэмээх улайрсан тушаал өгсөн байдаг. Гагцхүү Гитлерийн энэ шийдвэр л улс орны хувь заяаг үндсээр нь өөрчилсөн байх магадлалтай.

9

Ийнхүү урт удаан үргэлжилсэн Сталинградын тулалдаан 1943 оны 2-р сард Германы 6-р армийн удирдагч генерал Friedrich Паулс өөрийн 90 мянган цэргийн хамт бууж өгснөөр дуусгавар болсон юм. 1942 оны 6-р сард Германчууд өөрсдийгөө гарцаагүй ялна гэж үзэж байсан бол Сталинградын тулалдааны дараа бүх зүйл өөрөөр эргэж байгааг Гитлео ойлгож эхэлжээ. Тус тулалдаанд Герман, Румын, Итали, Унгарын 800,000 гаруй цэргүүд амиа алдаж 91 мянган цэрэг амьдаараа олзлогдсон байдаг. Германы 6-р арми бүхэлдээ үгүй болсон нь энэ. Харин амьд үлдсэн 91 мянган цэргээс 1945 он гэхэд ердөө 5-6 мянган хүн л эргэж эх орондоо очиж чадсан юм. Тэгвэл тус тулаанд Зөвлөлтийн улаан арми 1,100,000 гаруй цэргээ алдаж 40,000 энгийн иргэн үхсэн гэх судалгаа гаргасан юм.

10

 

 

Share245Tweet152
Өмнөх мэдээ

Монгол улс тусгаар тогтнолоо алдсан ба эргvvлэн олсон нь

Дараагийн мэдээ

17 настай ардын баатар

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин
онцлох

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

Нийтэлсэн: Admin
01/19/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Лениний шарилд халдах гэсэн оролдлогууд

Лениний шарилд халдах гэсэн оролдлогууд

07/19/2018
Дэлхийн түүхийг өөрчилсөн тагнуулын нислэг

Дэлхийн түүхийг өөрчилсөн тагнуулын нислэг

07/07/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил
Бусад

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021
Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ
Бусад

Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ

01/25/2021

Recent News

Хөтлөгч Санжаагийн new romance

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In