Колумбийн аугаа зохиолч, нобелийн шагналт “зуун жилийн ганцаардал” номны зохиолч Габриель Гарсиа Маркес тунгалагийн булчирхайн хорт хавдартай болсноо мэдээд уншигчиддаа хандаж бичсэн захидал: Би аливаа зүйлийн үнэ өртгийг бус ач холбогдлыг нь түрүүлж харах байлаа. Би бага унтаж, ихийг мөрөөдөх байлаа. Учир нь нүдээ аньсан нэг минут болгондоо 60 секундын гэрлийг бид алдаж байна. Бусдыг зогсож байхад би явж, бусдыг унтаж байхад би сэрүүн байх байлаа. Хэрвээ Бурхан надад жаахан ч гэсэн амьдрал өгвөл би энгийнээс энгийн хувцаслаад, нарны гэрэлд биеэ, бас сэтгэлээ ээн зогсох байлаа.
Хүн хөгшрөхөөрөө дурлахаа больдог биш, харин дурлахаа болихоор хөгширдөг болохыг бүх хүмүүст ойлгуулах байлаа. Би хүүхдүүдэд даль жигүүр бэлэглээд, хэрхэн нисэхийг нь өөрсдөө сурах боломж олгох байлаа. Үхэл, нас өндөр болохоор ирдэг биш, харин бусдад мартагдахаар ирдэг болохыг настай хүмүүст хэлэх байлаа. Хүн бүр уулын орой дээр амьдрахыг хүсдэг ч жинхэнэ аз жаргал тэр оройд хүрэх зам зуурт байдгийг хүмүүс олж хардаггүйг ойлголоо.
Хүн зөвхөн газарт унасан нэгнээ татаж босгохын тулд л дээрээс доош харах ёстойг би ойлгож авлаа. Бодож байгаагаа бус, зөвхөн мэдэрч байгаагаа ярих ёстойг ойлголоо. Хайртай хүмүүстээ ойр байж тэдэндээ хэр хайртайгаа илчил. Тэднийгээ хайрлаж, халамжилж, бүх мэддэг сайхан үгсээ хэлээрэй. Дотроо бодоод явлаа гэхэд хэн ч тэрийг чинь ойлгож мэдэхгүй шүү. Энэ захиаг хайртай хүмүүстээ илгээгээрэй. Өнөөдөр амжихгүй бол маргааш хий. Өмнө нь ганц удаа ингэж байгаагүй нь асуудал биш, яг одоо хийхэд л болно.
Хүндэтгэсэн, Габриель Гарсиа Маркес