1945 оны 8-р сарын 15-ны өдөр Япон улс албан ёсоор ялагдлаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрч тухайн оны 9-р сарын 2-ны өдөр албан ёсоор буулт хийх гэрээнд гарын үсэг зурсан юм. Иймд ялалт байгуулсан холбоотны тал буюу тэр дундаа номхон далайд хүчээ зузаатгасан АНУ-ын цэргүүд тухайн оны 9-р сарын 15-ны өдөр гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ Японы газар нутагт буусан байдаг. Америк цэргүүдийг ирэхийн өмнө гутамшигтай ялагдал хүлээсэн Японы ард иргэдийн дунд нэгэн аймшигт цуу яриа тархаж 20,000 хүний аминд хүрсэн түүхтэй.
Японы хэд хэдэн томоохон хотуудад Америк цэргүүд ялагдсан улсын эмэгтэйчүүдийг хүчиндэж эрчүүдийг нь боол болгон, хүүхдүүдийг нь хөнөөдөг гэх яриа маш эрчтэй тарсаар байв. Айж балмагдсан Японы энгийн иргэд уг мэдээг сонсон зарим хэсэг нь ууланд гарч нуугдаж амьдрах болсон бол зарим хэсэг нь өөрсдийн амийг хорлож харин эрчүүд нь ийм гуташигтай амьдралаар цаашид амьдарч чадахгүй хэмээн өөрсдийн гэдсийг хүүлэн амиа егүүтгэж байлаа. Бүр Америк цэргүүдийг орж ирсэний дараа ч тэдний нүдэн дээр амиа хорлож байсан гэдэг.
Байдал нэгэнт ийм болсон тул 1946 оны эхэн үед Японы эзэн хааны ордон тусгай албан мэдэгдэл гарган хүмүүсийн дунд тарсан цуу яриа бол худал хэмээгээд уг яриаг гаргасан хүмүүсийг барьж аван хариуцлага хүлээлгэхээ амласан байдаг. Эзэн хааныхаа мэдэгдэлд Япончууд итгэн амиа хорлолтоо зогсоосон бөгөөд чухам хэн уг цуу яриаг ямар зорилготой гаргасан болохыг огт олж чадаагүй юм. Уг цуу ярианаас болж Япон улс даяар 20,000 орчим хүн амиа хорлосон гэх тоо баримт байдаг байна.