• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, April 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Гитлерийг цааш харуулах гэсэн “Валькири” ажиллагааны үнэн түүх

Admin Нийтэлсэн: Admin
08/23/2018
Ангилал: Нийгэм
0
Гитлерийг цааш харуулах гэсэн “Валькири” ажиллагааны үнэн түүх

1

1943 оны дундуур дайны явцад эргэлт гарч, Герман ялагдах нь тодорхой болов. Германы эсэргүүцлийн хөдөлгөөн Гитлерийг устган, шинэ Засгийн газар байгуулж, Барууны холбоотнуудтай энхийн гэрээ байгуулбал ЗХУ-ын арми Германы нутагт цөмрөн орохоос сэргийлнэ гэж найдаж байв. 1943 онд эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг Тресков дэд хурандаа, гүн Клаус фон Штауффенбергтэй танилцлаа.

You might also like

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

Штауффенберг хожим нь халдлагад гол үүрэг гүйцэтгэжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн Ольбрихт төрийн эргэлт хийхдээ “Валькири” төлөвлөгөөг ашиглах санал гаргав. Гитлерийн энэ төлөвлөгөөнд “Холбоотнуудын бөмбөгдөлтөнд өртөж, удирдлагатай холбоо тасарвал Хуурай замын нөөц цэргийг дайчилна” гэж заа-жээ. Хэрэв хуйвалдаан бүтвэл Бек ерөнхийлөгч, Гёрделер канцлер, харин Вицлебан ерөнхий командлагч болох байлаа. Тэд нөөц цэргийн командлагч, генерал фридрих Фроммыг ятгасан ч тэр цэргийн зарим өндөр тушаалтны адил тээнэгэлзэж байв, гэхдээ гестапо болон фюрерт мэдэгдээгүй аж. Фронтын нөхцөл байдал муудах тусам Гитлер олны өмнө цөөн гарч, хааяа л Берлинд ирж байлаа.

1944 оны зургадугаар сарын зургаанд Холбоотнууд Нормандад буув. ЗХУ бүх фронтоор хүчтэй довтолж, улсынхаа хилийг давахаар завдаж байлаа. Иймээс хуйвалдагчид найдвар сул ч үзээд алдахаар шийдэв. Тэд энэ алхмаараа өөрийн болон Германы нэр хүндийг аварч, гэм нүглээ цайруулна гэж үзжээ. Тресковын тус-лах, дэслэгч Генрих фон Лендорф-Штейнорт “Ямар ч үнээр хамаагүй халдлага үйлдэх ёстой. Үр дүн хамаагүй. Германы Эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхийн олон нийт болон түүхийн өмнө гарч ирэх ёстой” гэж Штауффенбергт бичиж байв.

2

1944 оны долдугаар сарын нэгэнд Штауффенберг хуурай замын нөөц армийн штабын даргаар томилогдож, цэргийн дээд тушаалтнуудын хуралдаанд оролцдог болов. Тэр хэдэн хурал дээр бөмбөг авчирсан ч дэлбэлсэнгүй, учир нь Гитлертэй хамт Гиммлерийг устгахаар шийджээ. Гэтэл тэр ирсэнгүй. Штауффенберг гестапо өөрийг нь ба-ривчлах гэж буйг сонсоод шийдлээ. Тэр 20-ны 10 цагт цагны механизмтай бөмбөг цүнхэндээ хийн, Растенбругт ирэв. Хурал бункерт бус харин түр байранд болов. Гитлер аюулгүй байдлаа маш их анхаардаг ч офицеруудыг нэгждэггүй байсан. 12:10-д хурал эхэлж, Гитлер болон 20 офицер ширээ тойров. Штауффенберг цүнхээ ширээн дор тавив. 10 минутын дараа тэр уучлал гуйн гарч явлаа. 12:40-д дэлбэрэлт болж, хоёр генерал, дэд хурандаа болон бичээч амь үрэгдэж, харин Гитлер хөнгөн шархдав. Дэлбэрэлтийн долгионыг зузаан царсан ширээ хаасан байх, эсвэл Штауффенбергийг гарсны дараа хөлд тээглэсэн цүнхийг нэг нь холдуулсан бололтой. Штауффенберг дэлбэрэх чимээ гарч, гал гарахыг хараад даалгавраа биелүүлсэн гэж Берлин рүү мэдэгдтэл 15:00 цагийн үед генерал Эрих Фелльгибель утасдаж “Фюрер амьд” гэв. Эсэргүүцлийнхэн хэнд итгэхээ мэдэхээ байлаа. 16 цагт Ольбрихт дайчилгааны тушаал гарган, цэргүүдээр Берлиний суртал ухуулгын яамыг бүслүүлэв. Штюльпнагель Парист баривчилгаа явуулж, мөн Вен ба Прагт СС ба нацист намынхныг хорьжээ. Энэ үед Гиммлер ил гарч “Валькирия” ажиллагааг зогсоох тушаал СС-д өгөв. Гитлер амьд бөгөөд Штауффенбергийг хайж буйг сонсоод Генерал фромм амиа аврахаар шийдэв. Гэтэл Штауффенберг, Гефтен хоер түүнийг өрөөнд нь хорив. 19 цагт Гитлер өөрөө Геббельс рүү утастав, дараа нь яамыг бүсэлсэн цэргүүдийн захирагч Отто Ремерт Берлинийг хяналтад авахыг тушаав. 20 цагийн үед Бендлерблокад хуйвалдагчид хоорондоо хэрэлдэж, буудалцах үеэр Штауффенберг шархадлаа. 23 цагт Фромм суллагдаж, байдлыг гартаа авав.

Германы эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн Бек амиа хорложээ. Фромм цэргийн хээрийн шүүх байгуулж, Ольбрихт, Штауффенберг, Гефтен, Квирнхейм нарт цаазлах ял оноон, 7-р сарын 21-ний 00:10-т тэднийг гадаа, машины гэрэлд буудлаа. фромм Геббельс дээр очиж, бослого дарснаа гайхуултал өөрийг нь баривчилжээ. Уурлаж хилэгнэсэн Гитлер хэргийг сайн судлахыг гестапод даалгав. 5000 хүнийг баривчилж, нэгжлэг явуулах үеэр төрийн эргэлт хийх төлөвлөгөө, фюрерийг алах урьдын оролдлогууд илэрчээ. Тресков өөрийгөө дэлбэлж, фельдмаршал Клюге (Штауффенбергийн хуучин дарга) амиа хорлов.

Хуйвалдагчдыг Ардын шүүхээр шүүжээ. 200 хүнийг цаазалс-ны дотор нэг фельдмаршал, 19 генерал, 26 хурандаа, хоёр элчин сайд, долоон дипломат, нэг сайд, төрийн нарийн бичгийн дарга гурав, цагдаагийн дарга, группенфюрер Артур Небе нар байлаа. Гестапо хувийн тооцоо бодож, гэмгүй олон хүнийг хөнөөжээ. Гитлерийн тушаалаар Плётцензегийн шоронд Вицлебен, Штюльпнагель, Лендорф-Штейнорт, Фелльгибель нарыг цаазлав. Гэхдээ иргэд шиг гильотиноор бус, цэргүүд шиг буудаагүй, харин ярганы газрын дэгээг таазанд өлгөж, төгөлдөр хуурын утсаар дүүжилж байлаа. Жирийн дүүжлүүрээс ялгаатай нь хүзүү хугарч, амархан үхэхгүй, харин хүзүү нь сунасаар хоолой боож, зовж үхдэг. Кино хальсанд буулгасан эдгээр цаазыг Гитлер үзэж, баясах дуртай байсан гэдэг.

Share277Tweet148
Өмнөх мэдээ

Томас Эдисоны нууц намтар

Дараагийн мэдээ

15 САЯ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН АЙМШГИЙН ХАЙР

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ
Нийгэм

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Нийтэлсэн: Admin
01/28/2021
Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна
Нийгэм

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хэн ч байхгүй талбайд ганцаараа 20 минутын турш бөмбөг хүлээн зогссон нь

Хэн ч байхгүй талбайд ганцаараа 20 минутын турш бөмбөг хүлээн зогссон нь

05/02/2018
Сахалины баавгайны өшөө авалт

Сахалины баавгайны өшөө авалт

07/04/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/14/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021

Recent News

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/14/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In