• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 28, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Чарли Чаплины охиндоо бичсэн сүүлчийн захиа

Admin Нийтэлсэн: Admin
09/05/2018
Ангилал: санал болгох, Хүмүүс
0
Чарли Чаплины охиндоо бичсэн сүүлчийн захиа

21

Охин минь, өнөөдөр зул сарын баяр. Надаас хэдий хол байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Татарын хаанд богтлогдсон Персийн гүнжийн дүрд хувиран бүжиглэж буйг би мэднэ ээ. Гоо үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз. Тэгэвч алга ташилт, уухайн дуунд мансуурч, толгой эргэж эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой.

You might also like

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Би бол чиний эцэг, би бол Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсаан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү дээ!” хэмээн уулга алдаж байсаан. Бүжиглэ, охин минь! Аав нь уранхай, өргөн өмдтэй бүжиглэж байсан бол чи минь торгон даашинзтай бүжиж байна.

Дүүлэн нис, охин минь! Гэхдээ газарт бас буухаа мартуузай! Хүмүүсийн амьдралыг мэдэж байх учиртай шүү. Чи минь өлсөж ундаасан даарч бээрсэн гудамжны бүжигчдийн амьдралыг мэдэх учиртай. Би яг л тэдэн шиг байсаан. Аав нь олон үлгэр ярьж өгдөг байсан боловч өөрийнхөө үлгэрийг өгүүлж явсангүй. Энэ бол Лондонгийн гудамжинд дуулж бүжиглэж явсан өлссөн алиалагчийн тухай үлгэр юм.

 

Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлонг амссаан. Түүгээр ч барахгүй бардам сэтгэл минь хүмүүсийн шидэх зоосонд дарагдаж, өр өвдөж явсаан. Гэсэн ч би амьд үлдсэн юм шүү. Аав нь Чаплин нэрээрээ хүмүүсийг 40 гаран жил инээлгэлээ. Гэвч тэдний инээснээс илүүтэй би уйлж явсаан. Охин минь, энэ хорвоод дуу бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү! Үдэш тайзнаасаа буухдаа чинээлэг шүтэн бишрэгчдээ мартаж болох ч гэрт чинь хүргэж өгөх таксины жолоочоос эхнэрийнх нь тухай асуухаа битгий мартаарай. Эхнэр нь жирэмсэн, хүүхдийн живхний мөнгөгүй бол халаасанд нь мөнгө хийгээрэй. Харин бусад хүмүүстэй яс тооцоо хийж бай.

Хааяа ч гэсэн хотоор алхалж ядуу зүдүү, тарчиг амьдралтай хүмүүсийг харж бай. УРЛАГ ХҮНД ДҮҮЛЭН НИСЭХ ДАЛЬ ЖИГҮҮР ХАЙРЛАДАГ ХЭРНЭЭ ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ ХАЯДАГ ЖАМТАЙ. Охин минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь ч таарна. Өөрийгөө бүү хуур. Аав нь чамд чекийн дэвтрээ явууллаа. Чамайгаа хангалуун амьдраасай гэж хүсэж байна. Гэхдээ охин минь, 2 франкийг өөртөө, 3 дахийг нь бусдад зориулж байгаарай. Аав нь циркэд олон жил ажилласан шүү дээ. Олсон дээр явагчдын өмнөөс их л санаа зовдог байлаа. Гэхдээ хүмүүс олсон дээр явагчдаас илүү газраар явахдаа хөл алддаг даа. Сайхан харагдсан очир эрдэнэ рүү тэмүүлэхдээ, сайхан эрийг хүсэмжлэхдээ чи эгээтэй л ямар ч туршлагагүй олсон дээр явагч шиг болно. Зүрх сэтгэлээ очир эрдэнэсээр бүү соль. Сэтгэл зүрхийг чинь хайрлаж чадсан хүнд л нүцгэн биеэ зориулаарай.

 

Аавынхаа бичсэн болгоныг миний охин ойлгоно байх аа. Чарли өвгөрчээ. Хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одно. Охин минь, толинд харахдаа чи аавынхаа дүр төрхийг харах болно. Би сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Гэхдээ би хүний энтэй хүн байх сан гэж хичээж амьдарсаан. Чи минь ч бас ийм байхыг хичээгээрэй. Үнсье, охин минь. 1965 оны 12-р сар.

Share327Tweet148
Өмнөх мэдээ

Хэрэв Гитлер ялсан бол дэлхий ингэж өөрчлөгдөх байжээ.

Дараагийн мэдээ

ХЯЗГААРГҮЙ ХАРУУСАЛ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ
онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Өөрөөсөө илүү өрөөлийн амийг илүүд үзсэн Титаникын баатар

Өөрөөсөө илүү өрөөлийн амийг илүүд үзсэн Титаникын баатар

03/21/2019
Болгарын алдарт Зөнч Ванга эмээгийн 10 зөвлөгөө

Болгарын алдарт Зөнч Ванга эмээгийн 10 зөвлөгөө

12/10/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Транспэрэнси интернэшнл: УОК шаардлага хангахгүй тусгаарлах байрууд сонгож авилга, ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй

01/28/2021
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв
Бусад

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв

01/28/2021
Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл
Бусад

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

01/28/2021
Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ
Бусад

Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

01/28/2021
Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

01/28/2021
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ
Нийгэм

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

01/28/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Транспэрэнси интернэшнл: УОК шаардлага хангахгүй тусгаарлах байрууд сонгож авилга, ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй

01/28/2021
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв

01/28/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In