Алексей Макарович Смирнов 1978-10-сард зүрхний дутагдалаас болоод хагас жил гаран эмнэлэгт хэвтжээ. Түүнийг хэн ч эргэж ирдэггүй байлаа. Гэтэл нэг өдөр Василий Быков түүнийг эргэж ирэн , сайхан хууч хөөрөн ,сэтгэлийг нь засаад явахынхаа өмнөхөн дал мөрийг нь алгадаад <<Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ>> кинон дээр хэлдэг: <<Амьдрах болно шүү Макарыч , амьдрах болно.>> гэдэг үгийг хэлчихээд явжээ. Үүнээс 14 хоногийн дараа В.Быков авто машины ослоор амь үрэгдэв. Эмч нар энэ ослын тухай Алексей Смирновт хэлэлгүй тас нуужээ.
Түүний бие сайжирсан тул 1979-05-07-нд эмнэлэгээс гаргах шийдвэр гарчээ. Алексей эмч нар зориулж ширээ засаад бүгдэд нь архи хундагалаад , эхний хундагыг бүх хүний сэтгэл зүрхэнд хүрсэн дайны тухай кино хийсэн Василий Быковийн төлөө ууя гэж хэлсэнд , ерөнхий эмч түүнийг тэврэн “Одоо бидний дунд Быков байхгүй болсон. Бид танаас нууж байсан юм” гэж хэлсэнд тэр юу ч хэлэлгүй хундагатай архиа ширээн дээр тавьчихаад, тасагтаа очоод орондоо ороод хэдэн цаг хэвтэж байгаад чимээгүйхэн хорвоог орхин оджээ. Фронтын дайчин , улаан таван хошуу , алдарын хоёр одонтой, ЗСБНХУ-ын гавъяат жүжигчин Алекей Макарович Смирнов ийнхүү 59 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ажээ.