• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, April 14, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Хорвоо ертөнцийн хамгийн аугаа жанжин Сүбэдэй

Admin Нийтэлсэн: Admin
09/08/2018
Ангилал: Дайн, онцлох, Хүмүүс
0
Хорвоо ертөнцийн хамгийн аугаа жанжин Сүбэдэй

2

Сүбээдэй баатар болбоос Чингис хааны үнэнч албат, Монголын их төрийн суут жанжин, тактикийн мэргэжилтэн, агуу байлдан дагуулагч байлаа. Тэрбээр 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Мянганы ноён болсон байна. Сүбээдэй баатрын хамгийн том гавъяа бол Бат хааны хамт Европ хүртэлх агуу их байлдан дагуулалт хийсэн нь юм. Энэхүү аян дайнаас өмнө тэрбээр Чингис хааны хамт Хорезмийг эзэлсний дараа Хорезмийн шахыг барьж ирэх даалгавар авчээ. Сүбээдэй баатрын хамт Зэв хамт явсан бөгөөд Чингис хаан явахад нь Шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй, явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гэсгээж, эсэргүүцэл үзүүлснийг даран сөнөө хэмээн зарлиг буулгасан юм.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахыг араас нь нэхсээр замд тааралдсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсааар одоогийн Ираны нутаг дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд 30000 цэрэгтэй тулж бут ниргэв. Энэхүү тулаанаас Шах оргон зайлж Каспин тэнгисийн зүг дутаахад Сүбээдэй мөрийг нь мөшгин явсаар ирэхэд Мухаммед шах Каспин тэнгисийн нэгэн эзгүй арал дээр нэгэнтээ үхсэн байжээ.

1

Шахыг мөхөөсний дараа Сүбээдэй, Зэв нар Азербайжан, Гүрж, Армен зэргийг эзлэн Кавказын уулсыг давж цааш явсаар Команчуудтай хүндхэн тулаан хийж ялалт байгуулсан ч Команчууд Котян хааныхаа хамт дутаасаар Оросын ван Мстиславыг бараадан очсон байна. Оросууд Команчуудыг ивээлдээ авсан нь тэдний хувьд маш муу шийдвэр болсон бөгөөд Сүбээдэй, Зэв нар Калка голын дэргэд холбоотнуудын 90000 орчим цэргийг өөрийн 20000 орчим цэргээрээ бут ниргэсэн юм. Энэхүү тулаан нь алдарт Калка голын тулаан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Арга ухаант Сүбээдэй, зоригт Зэв жанжны хамт энэ тулаанаас дутаасан хэсэг дайсныг төдийлөн нэхэлгүй гэдрэг буцахад Ижил мөрний орчим Булгарын хаант улсын цэргүүд тэднийг отож байсан бөгөөд өөрсдөө бут ниргүүлэн Монголын ноёрхлыг хүлээн зөвшөөрснөөр тэдний энэхүү их аян дайн өндөрлөж эзэн Чингис хаантай нэгджээ.

Сүбээдэй жанжин Чингис хааныг амьд ахуй цагт өөрийн ид хав, жанжин хүний ур чадвараа Богд эзэндээ харуулж, итгэлт хүн нь болсон юм. Түүгээр ч зогсохгүй Европын хилийн орчим агуу байлдан дагууллыг хийснийг бид өмнөх нийтлэлээрээ хүргэж байсан. 1227 онд Их эзэн Чингис хаан тэнгэрт хальсны дараа Өгөдэй хаан Зүрчидийн Алтан улс руу хараагаа чиглүүлж, Тулуй болон Сүбээдэй баатраар энэхүү аян дайнаа толгойлуулсан гэдэг. Энэхүү аян дайн 4 жил үргэлжилж Алтан улсын хаан амиа хорлосноор Их Монгол улс болоод Алтан улсын хооронд 20 гаран жил үргэлжилсэн дайн бидний өвөг дээдсийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн юм. 1235 онд Их гүрний нийслэл Хархоринд их Хуралдай болж дотоод болон гадаад харилцааны асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд Сүн улс руу цэргийн үйл ажиллагаа явуулах болон Европ руу аян дайн хийх гэсэн 2 чухал шийдвэр гаргасан бөгөөд Европ руу хийх аян дайныг Зүчийн хүү Бат толгойлж, Сүбээдэй баатрыг зөвлөх жанжинаар томилсон нь дэлхийн түүхэнд үлдсэн агуу их байлдан дагууллын эхлэл байжээ.

3

Дээрх хуралдайгаас нэг жилийн дараа буюу 1236 онд Бат, Сүбээдэй нар баруун зүг цэргээ аван хөдөлжээ. Энэхүү аян дайныг ахмад хөвгүүдийн дайн ч гэдэг бөгөөд Ахмад хөвгүүд өөрсдийн харъяат цэргээ авч явсан төдийгүй эзлэгдсэн Хорезм, Туркменстан, Уйгур зэрэг эзлэгдсэн улсуудаас цэрэг дайчлан авч явсан юм. Энэхүү аян дайнд Сүбээдэй баатар шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бөгөөд 1238 онд Оросын томоохон хот Владимир хот болон 14 хотыг эзлээд байв. Энэхүү эзлэгдсэн хотын захирагчид, Оросын вангууд, орон гэргүй болсон Оросын иргэд нэгдэж Монголын эсрэг тулсан ч Мөн л бут ниргүүлжээ.

Үүний дараа Сүбээдэй бат нар Европт нэвтрэн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рыцариуд бүхий маш том армийг бут ниргэсэн бол удалгүй Сайо голын дэргэд Мохигийн хэмээн алдаршсан тулаанд Бела вангийн 65000 цэргийг мөн л бут ниргэсэн юм. Энэ тулаан эхэндээ Монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбээдэй баатрын эрэлхэг зан чанар энэ тулааны хувь заяаг шийдсэн гэдэг. Учир нь Энэ тулааны эхний тулгаралтад ялагдал хүлээсний дараа Бат хаан тулалдахаас татгалзаж, нэмэлт хүчээ хүлээхийг санал болгосонд Сүбээдэй баатар “Хаан эзэн минь би таныг тулалдуулах эрхгүй ч та миний тулалдах эрхийг хорих ёсгүй” хэмээсэнд Бат хаан зөвшөөрч Бела ванг даран мөхөөсөн гэдэг. Энэхүү агуу ялалтуудын дараа Сүбээдэй баатар Европыг бүхэлд нь дайлах аян дайны төлөвлөгөөг Бат хаанд өргөн бариад байсан ч Их хаан Өгөдэй нас барснаар нутаг буцахаас өөр замгүй болсон юм.

4

Бела Вангийн 65000 цэрэгтэй тулгарсан их тулаанд Сайо голыг гатлахад саад учирсан учир Бат хаан Шийдвэрлэх тулаанд орохгүй байхыг санал болгосонд Сүбээдэй баатар эрс эсэргүүцэн: “Хаан эзэн минь, Таныг хүчээр тулалдуулах эрх надад үгүй билээ. Гэхдээ миний тулалдах эрхийг хорих ёсгүй” хэмээсэнд Бат хаан зөвшөөрч голыг гатлах аргыг сүвэгчлэн Бела вангийн 65000 цэргийг өөрсдийн 30000 хүрэхгүй цэргээрээ бут цохижээ.

Энэ тулаанаас 7 жилийн өмнө Сүбээдэй баатар Алтан улсыг Тулуйн хамт байлдан дагуулж байсан гэдгийг бид өмнө нь дурьдсан. Энэ үеэр Алтан улсын жанжин Хада, Ваньяан нар ялагдал хүлээн олзлогдсоныхоо дараа Монголд дагаар орохгүй, харин Сүбээдэй баатартай заавал уулзуулж өгөхийг шаардсан гэдэг. Цэргүүд ёсоор болгож Сүбээдэй баатартай уулзуулахад тэрбээр: “Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг нэгэнт харсан болохоор одоо сэтгэл шулуудаж цаазлагднам” хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ бол Сүбээдэй жанжины алдар нэр тухайн цаг үедээ хэрхэн цууд гарсныг илтгэж байгаа юм!!!

Сүбээдэй баатар болон Бат хааны Европ дах аян дайн Өгөдэй хаан тэнгэрт хальсан гэсэн мэдээг авснаар зогссон бөгөөд Сүбээдэй жанжин эх нутагтаа эргэн ирж, нас бартлаа төрийн их сайдаар ажиллаж байжээ. Гүюг хааныг нас барсны дараа 1249 онд Бат хаан Сүбээдэй жанжины Европыг эзлэх төлөвлөгөөний дагуу их байлдан дагуулал хийхээр зэхэж байхдаа насан өндөр Сүбээдэй жанжинг энэ үйл хэрэгтээ авч яваагүй бөгөөд харамсалтай нь Бат хаан өөрөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж чадалгүй 1255 онд насан өөд болжээ. Сүбээдэй баатар 1176-1249 он хүртэл 73 насыг наслахдаа Монголын 3 их хаадын төлөө хүчин зүтгэж явсан бөгөөд Өмнөд Хятадаас Европ тив хүртэл Евроазийн их газрыг хөндлөн гулд байлдан дагуулсан юм. Энэ хугацаанд тэрбээр 60 гаруй тулаанд орж, ялагдал гээчийг мэдэрч үзээгүй юм.

 

Share1264Tweet164
Өмнөх мэдээ

Зөвлөлтийн нисгэгч Индиан омгийн удирдагч болсон нь

Дараагийн мэдээ

Цагаан ордны алуурчин хонь

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Сайн дураараа коммунист болсон Америкчууд

Сайн дураараа коммунист болсон Америкчууд

06/24/2018
Дээрэмчдийн загалмайлсан эх Pearl Hart: “Би 22 настайдаа үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл татам, тэгээд хамгийн гол нь юуны  ч төлөө юу ч хийхэд бэлэн байлаа.

Дээрэмчдийн загалмайлсан эх Pearl Hart: “Би 22 настайдаа үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл татам, тэгээд хамгийн гол нь юуны ч төлөө юу ч хийхэд бэлэн байлаа.

04/03/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021

Recent News

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In