Олон мянган жилийн турш тариа тарин аж амьдралаа зохицуулж ирсэн Хятад улсад коммунист хувьсгал гарч Мао Зедун БНХАУ-ыг байгуулсны дараа 1957 онд тэрээр дэлхий нийтийн ойрын ирээдүйн хөгжилд ган зайлшгүй хэрэгтэй гэдгийг олж мэдсэн юм. Тухайн үед Их Британи, АНУ нь гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан бөгөөд тэр хэмжээгээр эрэлт нь их байв. АНУ болон барууны ертөнц аж үйлдвэр, өндөр барилга, зам харгуйд мөнгийг хайр найргүй зарцуулж байхад БНХАУ хүний олноор давамгайлж тэдний ганг нийлүүлж их мөнгө олж болох юм хэмээн бодсон нь гарцаагүй. Иймд 1957 онд БНХАУ-ын удирдагч Мао Зедун коммунист намаар өөрийн төсөл болох “их үсрэлтийн бодлогыг” батлуулсан юм. Энэ нь тариачин ард түмэн аж үйлдвэржсэн хүчирхэг улс болох хэтийн бодлого байлаа.
Уламжлалт тариачин айл бүхнийг тариа тариулахыг хуулиар хориглож өрх бүр ган үйлдвэрлэх болов. Дундад иргэн улс 1959 он хүртэл тасралтгүй ган үйлдвэрлэж үйлдвэрлэсэн бүхнээ дэлхийн зах зээлд гаргах гэсэн боловч олон улсын стандартыг хангаагүй гэх шалтгаанаар ямар ч улс худалдаж авсангүй. Эцэст нь Мао Зедун дэлхийн хаана ч зарагдах боломжгүй асар их гангаас өөр юу ч үгүй хоцрох нь тэр. Өрх бүр тариа тарих бус ган үйлдвэрлэсний үр дүнд тус улсын хүнсний нөөц илт багасаж эх орон даяар аймшигт өлсгөлөн боллоо. Хүмүүс турж эцэс, сүрьеэ өвчинд баригдан эцэст нь хүн хүнээ идэх явдал энгийн үзэгдэл болсон байна.
Зарим өрх айлууд өөрсдийн хүүхдүүдээ иддэг байсан бол зарим хэсэг нь сэтгэлээ хуурч хүүхдээ өөр айлын хүүхэдтэй солин идэж байсан асар их баримтууд бий. Ер нь бол 20-р зуунд тохиосон Хятадын их өлсгөлөнгөөр 15 сая хүн өлсөж үхсэн бөгөөд өнгөрсөн зууны хамгийн аймшигтай каннибализм энэ улсад болсон юм. Гэвч одоо бодоход их үсрэлтийн бодлого нь асар их золиос шаардсан боловч аж үйлдвэржсэн өнөөгийн Хятад улс бий болох суурийг тавьсан байж ч болох юм. Тийм ч учраас өнөөдөр хүртэл Мао Зедуныг Хятадын ард түмэн бурхан мэт тахин шүтдэг аж.