Түүхэнд хамгийн томруунаар тэмдэглэгдэн үлдсэн зарим алдартнуудын нас барахынхаа өмнө хэлсэн “цуутай үгс”-ээс сонирхуулж байна. Тэдний зарим нь инээж байхад зарим нь уурсан хашгичиж байсан төдийгүй амьдралынхаа сүүлийн хормыг зөнгөөрөө мэдэрсэн нэгэн нь ч байжээ.
“Би үхэхээс огтхон ч эмээхгүй байна” / Чарльз Дарвин
Эволюцийн онолыг үндэслэгч, Английн биологич, натуралист Дарвин (1809 – 1882) өөрийн үхэлтэй маш зоримгоор нүүр тулсан нэгэн юм. Орчин цагийн биологийн шинжлэх ухааны үндсийг тавьсан тэрээр нас барахынхаа өмнө “Би үхэхээс огтхон ч эмээхгүй байна” хэмээн эрмэгээр хэлсэн гэдэг.
“Түргэлж үз, Хүүзер новш минь… Чамайг энүүгээр эргүүтэж байх хооронд би 10 хүнийг өлхөн цааш нь харуулчих байлаа” / Карл Пэнзрам
Америкийн түүхэн дэх цуврал алуурчин, хүчирхийлэгч, галдан шатаагч, хулгайч Карлыг (1891 – 1930) дүүжлүүлж нас барсан гэж үздэг. Тэрээр 82 гаруй хүнийг хөнөөсөн бөгөөд 1000 гаруй эрчүүдтэй бэлгийн гаж харилцаагаар хурьцжээ. (Хүүзер гэдэг нь Индианагаас гаралтай хүмүүсийг нэрлэсэн үг)
“Хөөе, найзуудаа! Маргаашийн өглөөний сонинд гарах тэргүүн нийтлэлийн гарчгийг “French Fries” гэж өгвөл ер нь ямар вэ?” / Жэймс Фрэнч
Тэрээр цахилгаан гүйдэлд цохиулж нас барсан бөгөөд Америктаа цуутай гэмт хэрэгтэн байсан гэнэ. Цаазлуулах ял сонссон Жэймс (1936 – 1966) хамт хоригдож байсан хоригдлоо хөнөөсөн харгис нэгэн байсан ч амиа егүүтгэхээс айхтар эмээдэг байжээ. (Жич: Зургийг орлуулав)
“Тэргүүнийг минь олон нийтийн өмнө өлгөж тавиарай. Энэ бол тэдний нэг насны амьдралдаа хэзээ ч олж харахааргүй тийм үнэ цэнэтэй явдал байх болно.” / Жорж Дато
Францын хувьсгалд онцгой үүрэг гүйцэтгэж байсан Жорж (1759 – 1974) цаазлуулж нас баржээ. Цаазлуулж буюу толгойгоо тасдуулж хорвоог орхих нь тухайн үед нэр төрийн хэрэг байсан гэгддэг ба улс төрийн зөрчлийн улмаас ингэж нас барсан хүмүүс Францад олон ажээ.
“Дахиад жаахан шампан дарс уучих юмсан…” / Жон Мэйнард
Жон Мэйнард Кэйнз (1883 – 1946) бол Их Британий эдийн засагч байсан бөгөөд тэрээр орчин цагийн макро эдийн засгийн үндсийг тавигчдын нэг төдийгүй XX / XXI зууны дэлхийн эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.
“Намайг хөнөөхөөр ирснийг чинь мэдэж байна. Ганцхан хүнийг цааш нь харуулах гэж байж юундаа хулчийгаа вэ? Алив тэгээд буудаач!” / Че Гевара
Гуравдагч ертөнцийн орнуудын хувь “Улсын баатар” хэргэмээр хүндэтгэн дурсдаг Че Гевара (1928 – 1967) нь Марксист үзэлтэй, улс төрийн зүтгэлтэн байсан билээ. Амьдралынх нь сүүлчийн хормын өмнөхөн түүнийг Болив цэргүүд ойгоос олсон бөгөөд фермийн нэгэн байшинд хорьж байжээ. Эцэст нь Болив ба Америкийн эрх баригчид түүнийг амьд үлдээх нь дэндүү эрсдэлтэй хэмээн цаазаар авах ялыг оноожээ. Ялыг гүйцэтгэгчид түүний байгаа газарт ирэхэд Че Гевара ийн хэлсэн байдаг ажээ.
“Чөтгөр алгад! Наад “Бурхан”-аасаа намайг авраад өгөөч гэж гуйгаадахаач!” / Жоан Крауфорд
Америкийн тайз дэлгэцийн нэрт жүжигчин түүний жинхэнэ нэрийг Люүсиль Фэй ЛеСур (1904 – 1977) гэдэг бөгөөд тэрээр XX зууны дур булаам бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгддэг байсан юм. Жоан дээрх үгсийг нас барахынхаа өмнө хажуудаа байсан гэрийн үйлчлэгч рүүгээ хашгичин хэлжээ. Энэ үед гэрийн үйлчлэгч нь түүний төлөө залбирч байсан гэдэг.
“Анархизмийг тэнгэр ивээг! Ура Ура Ура! Энэ бол амьдралын минь хамгийн жаргалтай мөч.” / Жорж Энгел
Дүүжлүүлж нас барахынхаа өмнө тэрээр (1836 – 1887) Герман хэлээр “Анархизмийг тэнгэр ивээг! Ура Ура Ура! Энэ бол амьдралын минь хамгийн жаргалтай мөч.” хэмээн бахархалтайгаар хашгирч байсан гэдэг. Энгел нь Германы анархист төдийгүй хөдөлмөрчдийн холбооны идэвхитэн байжээ.
“Итали хүн яаж үхдэгийг та нарт харуулъя” / Фабрицио Куатрогки
Италийн хамгаалалтын албаны ажилтан байсан Фабрициог (1968 – 2004) түүнээс гадна гурван Итали иргэний хамт Иракийн “Green Brigade of the Prophet” террорист бүлэглэлийнхэн барьцаалан авч улмаар буудаж амийг нь хороожээ. Тэд Фабрициогоор булшных нь нүхийг хүртэл ухуулж байсан бөгөөд тэрээр нас барахынхаа өмнө ийн хашгирчээ.
“Маргааш би энд нэг их удахгүй л болов уу…” / Нострадамус
Францын зөнч мэргэн Нострадамус (1503 – 1566) өөрийн амьдралын сүүлийн хормыг хүртэл зөнгөөрөө мэдэрч хэлсэн байдаг байна. Тэрээр нарийн бичигтээ “Маргаашийн мандах нарнаар та нар намайг үхсэн байхыг олж харах байх аа даа! Маргааш би энд нэг их удахгүй л болов уу…” гэж хэлсэн нь биелэлээ олжээ.
“Ингээд бүх юм дууслаа…” / Жозеф Хэнри Грийн
Жозеф Хэнри Грийн (1971 – 1863) нь Англидаа нэр хүндтэй мэс засалч хүн байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн хоромд тэрээр “Ингээд бүх юм дууслаа…” гэж хэлжээ. Эдгээр үгсийг цусныхаа даралтыг хэмжиж үзсэн агшиндаа уулгалан хэлж байсан гэдэг.