Richard Lee McNair
Цагдаад баригдан буугаа хаяж, ахин оргохгүй гэж амлана. Цагдаагийн өөр хэлтэст очихоороо уруул өнгөлөгчөөр гаваа тайлаад л хэдхэн цагийн дараа ахин оргожээ. 3 давхарын цонхноос модоор буух гэж байгаад цагдаа нарт баригдсан. Хэрхэн баригдсан бэ гэвэл модны мөчир нь хугаран газар унаж баригдсан гэнэ. McNair Хойт Дакотагийн шоронд аз жаргалгүй амьдарч байлаа. Тэрээр гэнэт л сонгодог маягийн орголт хийхээр шийдэж агааржуулалтын системээр оржээ. Өрөөний хамтрагч нь гарч чадаагүй боловч McNair оргож чадсан байдаг. Тэрээр үсээ өөр өнгөөр будаж, хэдэн сарын турш хулгайн машинтай тэнэж яваад цагдаагийнханд баригдав. Та итгэхгүй байх л даа. Гэвч тэрээр дахин оргожээ. Оргохдоо өөрийгөө илгээмжний том хайрцганд хийлээ. Илгээмж шоронгоос гарсны дараагаар тэрээр хайрцагнаасаа гарч ирэн, гүйлтээр хичээллэж байгаа хүн болон жүжиглэв. Цагдаа түүнийг зогсооход тэрээр ихээхэн тайван хандаж, өөрийгөө гүйж яваа хэмээн ойлгуулж чадсан байна. Тэрээр Вашингтоноос Канад хүрч, машин хулгайлав. Дараагаар нь McNair дугуй хулгайлан өөр хот руу явж АНУ-даа буцав. Хуурамч пасспорт авах гэж байгаад цагдаагийнханы нүдэнд өртжээ. Тэрээр өөрийгөө АНУ-ын хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа хүн гэж боддог бөгөөд өөрийнхөө хийсэн зүйлсээ “өргөст ургамал” хэмээн нэрийдсэн юм. Үхэн үхтлээ шоронд байсан түүхтэй.
Vassilis Palaiokostas
Грекийн Робин гуд хэмээн алдаршсан тэрээр хүмүүсийн мөнгийг хулгайлж ядууст өгдөг байсан юм. Вассилис захирагчдыг барьцаалан шорон хүрэх тасалбар авах гэсэн ч аз болоход түүнд билет олдсонгүй. 2 найз нь жуулчилж явсан нисдэг тэргийг барьцаалж, хашаан дотор газардав. Шалгагчид онгоцыг газардахыг зөвшөөрсөн бөгөөд Вассилис гүйж ороод нисээд явчихлаа. Тэд ойролцоох оршуулгын газарт газардан хүний анхаарал татахааргүй унаа олж авав. Хэдэн жилийн дараа баригдахдаа Вассилис ахин оргохыг завдсан бөгөөд түүний хамсаатан эмэгтэй нь Вассилисд зориулан нисдэг тэрэг хулгайлсан. Өмнөх удаагийнхаасаа өөр байсан зүйл нь тэд олсон шатыг ашигласан явдал байлаа. Вассилис ахин баригдсан бөгөөд өдгөө 25 жилийн ялынхаа 14 жилийг эдлээд байна.
Michel Vaujour
Хуурамч буу, тэсрэх бөмбөгний зургийг ашиглан сүрдүүлэлт хийж Францын шоронгийн дээвэр дээр гарсаныхаа дараа түүний эхнэр Надине нисдэг тэрэгтэй ирж нөхрийгөө авч явжээ. Эхнэр нь нисгэгчийн дамжааг дүүргэн, 4 дэх удаагийн оролдлогоороо оргосон нь энэ ажээ. Өдгөө тэд шоронд ялаа хамтдаа эдэлж байна.
Jay Junior Sigler
Зэвсэглэсэн дээрэм хийснээсээ болж Флоридагийн шоронд орсон Сиглэрийн найзууд шоронгийн хоригдлууд байсан бөгөөд том тэргээр оргожээ. Хашааг хүчтэй мөргөсний дараагаар тэдний машиныг зогсох үед ээж нь машинтай ирчихсэн байлаа. Хэн нэгэнт түүнд буу өгч Миглэр бууг авч буудсан бөгөөд алагдсан хүн түүний ээж байжээ. British POW-ийн моторгүй нисэх онгоц Бритс гэдэг хоригдол Германы хорих лагерт амьдарч байсан бөгөөд дээвэртэй юм чинь моторгүй нисэх онгоцыг ашиглан оргоё гэж шийдсэн байна. Тэрээр шоронгийнхоо зэргэлдээх Мулде голыг онгоцоор гатлана гэж төлөвлөсөн гэнэ. Орныхоо төмрийг хөрөөдөн, модон материал, мишоктой нийлүүлэн 2 ширхэг моторгүй нисэх онгоцыг хийжээ. Гэвч тэд удалгүй суллагдсан учраас оргож чадаагүй билээ.
Alfie “Houdini” Hinds
Их хэмжээний үнэт эдлэл хулгайлан Элфие шоронд оржээ. Ямартай ч тэрээр цоожтой хаалгыг нээн, дээвэр дээр гарч оргосон байдаг. 9 сарын дараа Скоилэнд Яард түүнийг олж байх ёстой газар нь буцаан хийжээ. Тэрээр ахин оргохоор шийдэв. Шүүх танхимд байхдаа харгалзагчдын хамт жорлон руу явж, тэднийг цоожилж орхиод өөрөө оргожээ. Түүнийг онгоцны буудал дээр байхад нь баривчилсан аж. Хаширдаггүй этгээд маань түрдэг тэргийг ашиглан гадагшаа гарч, наранд гарсан хойноо машин зардаг ажил эрхэлж байгаад дахин баригдсан. Эцсийн эцэст түүнд өршөөл үзүүлсэн байдаг. Тэрээр Мэнсагийн гишүүн болж, Ченнел Айлэнд салбарын нарийн бичгээр ажиллаж байна.
Charlie Wilson
“Вагоны агуу дээрэм” бол дэлхийн түүхэн дэх хамгийн зохион байгуулалттай орголт байсан гэгддэг. Тэрээр 70 нас хүртлээ шоронд суух хүсэлгүй байсан учраас 6 хүнтэй багийг байгуулжээ. Тэдний багт радио оператор – 1, нисгэгч – 1, чадварлаг жолооч – 1, туйлын чадварлаг түгжээ онгойлгогч – 1 хүн байсан. Хийдэд бэлтгэл хийснийхээ дараагаар тэд шоронд байгаа Вилсонд бэлэн болсон гэдгээ мэдэгджээ. Шат авч, хэрэгцээтэй зүйлсээ шоронгийн хананы дэргэд аваачаад цоож нээгчээ сэмхэн илгээлээ. Түүний араас радио оператор, бусад хүмүүс дагаж явсан байна. Оргосныхоо дараагаар Вилсон онгоцонд суужээ. Түүнийг удалгүй барьсан бөгөөд ялаа эдлээд гарчээ. Тэрээр гарсныхаа дараа ч гэсэн засарсангүй, домогт Бринкс–МАТ ажиллагаанд оролцож эцэстээ Испани улсад байхдаа хөлсний алуурчинд нохойтойгоо хамт буудуулжээ.