• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 16, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Сибирь хэрхэн Оросын нэг хэсэг болсон тухай

Admin Нийтэлсэн: Admin
09/24/2018
Ангилал: Дайн, Нийгэм
0

СИБИРЬ ДЭХ ОРОСУУДЫН ТҮҮХ

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Пруссын эзэнт гүрний эсрэг тулалдсан эрэлхэг сармагчин болох офицер Jackie-ын түүх

Зэв Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайн

Оросын анхны экспедиц Уралыг давахаас хамаагүй өмнө Орос хүмүүс Сибирийн уугуул иргэдтэй харилцаж байжээ. Хойд Оросын хамгийн эртний түүхийн бичээс болох 14 дүгээр зууны Лаврентийн гар бичмэлд өгүүлснээр Новгородын Гурат Рогович 11 дүгээр зуунд “Угра нутагт” аялж байжээ. Энэ нь Уралыг хэлсэн бололтой. 1483 онд Москвагийн цэргүүд Уралд довтолж, 1555 онд олон угсаатнуудаас бүрдсэн Сибирийн хаант улсыг өөрийн хараат улс болгосон юм. Гэвч 1563 онд шинэ удирдагч Күчүм дахин тусгаар тогтнолоо олж авсан байна.

Үүний дараа козак Ермакаар удирдуулсан Оросын анхны колоничлох экспедиц 1581 онд Күчүмтай дахин тулгарав. Тэр үед Күчүм хил залгаа Оросын нутагт довтолж эхэлсэн байжээ. Анх 540 козак цэрэгтэй гарсан Ермак зам зуур хүн хүчээ нэмж, тааралдсан овог аймгуудтай тулалдсаар Сибирийн гүн рүү орсон юм. 1585 онд Күчүмийн цэргүүд Ермакийн сууринд довтолж козакуудын ахлагчийг олон хүний хамт хороожээ. Гэхдээ энэ нь Сибирийн колоничлолыг зогсоохоос нэгэнт өнгөрсөн байв.иОросын шинэ экспедиц Сибирьт хэрэм хашаатай суурингууд байгуулж эхэлсэн нь одоогийн хотуудын эхлэл болжээ. 1586 онд Тюмен хот (өнөөдөр 720,000 хүн амтай) байгуулагдсан, 1604 онд Томск хот (өнөөдөр 570,000 хүн амтай) байгуулагдаж, 1628 онд Красноярск хот байгуулагдсан нь өнөөдөр нэг сая гаруй хүн амтай болсон байна.

КОЛОНИ БАЙГААГҮЙ

Британий мэдэлд байсан Хойд Америк шиг Сибирь нь колони байсангүй. Энэ нутаг зүгээр л өргөжин тэлж байсан Оросын эзэнт гүрний нэг хэсэг болж байлаа. Нутгийн язгууртнууд Оросын засаг захиргааны системд нэгдэж байв. Жишээ нь Күчүмийн хүү эцэстээ энхийн гэрээ байгуулж, түүний ач нь Оросын хараат Татар улс болох Касимын хаант улсын тэргүүн болсон юм. Судлаачдын тооцоогоор Оросуудыг ирэхээс өмнө 240-300 мянган уугуул иргэд Сибирийн 13 сая киломтер квадрат газар нутагт амьдарч байжээ. Сибирийн овог аймгууд хоорондоо үргэлж дайсагналцдаг байсан тул тэдний ихэнх нь энх амгалан байдлыг хүсэн Орост дагаар орсон юм.

Гэсэн хэдий ч козакууд зүүн тийш аялах тусам илүү ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Оросууд хүрсэн газар нутагтаа хэрэм хашаа барин суурьшиж байсан бол нутгийн овогууд түүн рүү нь довтолж шатаадаг байв. Козакууд хариу довтолсноор цус урсах явдал тасрахгүй байжээ. Якутын ард түмний дунд яригддаг домогт Оросуудыг “дайнч, алуурчин хүмүүс” гэж дүрсэлсэн байдаг тухай үлгэр, домог судлаач Георгий Эргис ярьсан байдаг.

СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ

Оросуудад хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн хүмүүс бол Чукча нар байжээ. Тэд Козакуудтай ширүүн тулалдаж, заримдаа ялдаг байв. Гэхдээ Чукча болон Козакуудын хоорондын тулаан тийм ч том байгаагүй. Тухайлбал Орлова голын дэргэд болсон тулаанд Оросууд хамгийн их хохирол амссан нь 51 хүнээ алдсан байжээ. Ингээд 1742 онд Оросын эзэн хаан зарлиг гаргаж Чукча нарыг бүр мөсөн номхотгох даалгавар өгснөөр тэднийг гартаа оруулсан байна. Дэлхийн аль ч бүс нутгийн уугуул иргэдтэй адил Сибирьчүүд Оросын аялагч нарын авчирсан халдварт өвчинд нэрвэгджээ. “Шинэ өвчин уугуул хүн амыг доройтуулж, тэмцэх чадваргүй болгосон” хэмээн түүхч Жон Ричардс бичсэн байдаг. Уг өвчнөөр Тунгус хүмүүсийн 80 хувь, Юкагир хүмүүсийн 44 хувь амиа алдсан гэж тэр өгүүлжээ.

Гэхдээ Оросын тэлэлт нь геноцид, боочлолын аль нь ч биш байсан бөгөөд Сибирийн уугуул иргэдэд өөрийн захиргааг тулган хүлээлгэж, Оросын эзэнт гүрний газар нутгийг тэлэх зорилготой байв. Хэрвээ дипломат хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол Оросууд зэвсэг хэрэглэж байсан гэдэг. Өнөөдөр Сибирийн хүн амын 10 хувь орчим нь уугуул иргэд байна. Тухайлбал Саха-Якутын бүгд найрамдах улсын уугуул Якут хүн амын тоо Орос иргэдийн тооноос илүү байгаа юм.

Share279Tweet151
Өмнөх мэдээ

Шоронгоос олон дахин оргоно гэдэг бол гарцаагүй авьяас

Дараагийн мэдээ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг "10" зэвсэг зохион бүтээгчид

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Бусад

Пруссын эзэнт гүрний эсрэг тулалдсан эрэлхэг сармагчин болох офицер Jackie-ын түүх

Нийтэлсэн: Admin
09/04/2020
Зэв Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайн
Бусад

Зэв Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайн

Нийтэлсэн: Admin
09/04/2020
Рейхстагийн орой мандсан Зөвлөлтийн туг
Бусад

Рейхстагийн орой мандсан Зөвлөлтийн туг

Нийтэлсэн: Admin
09/02/2020
ЦӨМИЙН ДАЙНААС ДЭЛХИЙГ АВАРСАН “ТАНИГДААГҮЙ” ХОЁР БААТАР
Дайн

ЦӨМИЙН ДАЙНААС ДЭЛХИЙГ АВАРСАН “ТАНИГДААГҮЙ” ХОЁР БААТАР

Нийтэлсэн: Admin
09/01/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Тэмээтэй бүсгүй Байгалмаагийн бие мууджээ

Тэмээтэй бүсгүй Байгалмаагийн бие мууджээ

09/16/2019

Зовлонт мөчийг Ник ийнхүү түүхэнд мөнхөлсөн билээ

10/28/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй
Бусад

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

01/16/2021
Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ
Бусад

Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ

01/16/2021

Recent News

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In