• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 21, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Бүх цаг үеийн хамгийн шилдэг “10” зэвсэг зохион бүтээгчид

Admin Нийтэлсэн: Admin
09/24/2018
Ангилал: онцлох, Танин мэдэхүй
0
Бүх цаг үеийн хамгийн шилдэг “10” зэвсэг зохион бүтээгчид

 

You might also like

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

Ричард Гатлинг

Гатлингийн пулемёт Ричард Гатлинг Америкийн аж үйлдвэрийн хувьсгалын үед зохион бүтээгч байсан юм. Тэрээр Гатлингийн пулемёт гэх анхны Пулимётыг бүтээжээ. Ричард Гатлинг зөвхөн зэвсэг зохион бүтээгээд зогсохгүй түүний бүтээлүүд дунд усан онгоцны сэнс ч багтдаг гэнэ. Иргэний дайны үед хүмүүс галт зэвсгэнд шархдаж биш өвчнөөр үрэгдэж байсан нь түүнд пулемёт бууг зохиох сэдлийг төрүүлжээ.

Хикосиро Садамунэ

Садамунэгийн сэлэм Хикосиро Садамунэ бол Японы 13-14 зууны Сосю сургуулийн зэвсэг урлаач юм. Түүний хийсэн сэлэмний ир урьд өмнө нь байсан сэлмүүдтэй харьцуулбал хамгийн хурц нь байжээ. Ихэвчлэн түүнийг их мастер Сосю Садамунэтэй (түүний багш, эцэг) зүйрлэдэг байжээ. Хикосиро Садамунэгийн сэлэм илдэн дээрх хээ угалзаараа алдартай ажээ. Түүний бүтээлүүд дунд самурайн танто чинжаалын хуулбар бүртгэгдсэн байдаг ажээ.

Элифалет Ремингтон

Remington винтов буу Зэвсэг зохион бүтээгч Элифалет Ремингтон Remington винтов бууг бүтээсэн бөгөөд E. Remington and Sons (одоо – Remington Arms Co., LLC) зэвсгийн компанийг байгуулжээ. Тэрээр их биеийг өөрөө хийж хэрэгтэй механизмыг нь өөр буунаас худалдан авч 23 насандаа анхны спорт бууг бүтээжээ. Буудлагын тэмцээний үеэр буу нь өрсөлдөгч нарын сэтгэлийг ихэд татаж чадсан бөгөөд дараагийн өдөр нь Ремингтон захиалгаар дарагдаж байжээ. Ремингтон компаний хамгийн алдартай зэвсэг Remington 700 нь зохион бүтээгчийг өнгөрснөөс хойш 100 жилийн дараа, 1962 онд бий болсон гэдэг.

Жон Гаранд

М1 Garand Америк-Канадын зэвсэг зохион бүтээгч Жон Гаранд Америкийн армид хэрэглэдэг анхны автомат бууг зохион бүтээжээ – M1 Garand. Нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа тэрээр мэргэн буудлагаар хобби болгон хичээллэдэг байсан бөгөөд удалгүй түүнд зэвсэг хийе гэсэн санаа төрсөн байна. 1917 онд түүний хобби нь мэргэжил болон хувирч Америкийн армид зориулан зэр зэвсэг гаргах болжээ. Тэрээр 15 жилийн турш автомат винтов хийхэд зарцуулсан бөгөөд 1936 онд анх худалдаанд гарсан ажээ.

Южин Стоунер

М16 Индианагийн галт зэвсэг зохион бүтээгч Южин Стоунерыг ихэвчлэн AR-15 автомат буутай холбон дурсдаг билээ. Ихэнх түүхчид түүнийг 20-р зууны хамгийн чухал зэвсэг бүтээгчдийн тоонд оруулдаг байна. 1945 онд Южин Стоунер Whittaker нисэхийн үйлдвэрт тооцооны инженерээр ажиллаж байгаад 1954 онд ArmaLite станцын ахлах инженерийн албан тушаалд суужээ. Тэр хугацаандаа AR-3, AR-9, AR-11, AR-12-ыг боловсруулсан аж. Сүүлд Стоунер илүү нарийн, хөнгөн AR-10 болон AR-15-ыг зохион бүтээжээ.

Михаил Калашников

АК-47 Дэслэгч генерал Михаил Калашников Оросын зохион бүтээгч, цэргийн инженер, зохиолч байжээ. Тэрээр дэлхийн хамгийн шилдэг зэвсэг болох АК-47 бууг бүтээж алдартай болсон билээ. Калашниковын загвар замбараагүй тархаж байгаа нь таалагдаагүй бөгөөд тэрээр өөрийн зэвсгийг “довтолгооны биш хамгаалалтын завсэг” гэж нэрлэжээ. 1946-1948 он хүртэл үйлдвэрлэгдсэнээсээ хойш АК-47 нь өөрийн хялбар хэрэглээ, найдвартай байдал, хямд төсрөөсөө шалтгаалан одоог хүртэл түгээмэл хэрэглэгдэж байгаа билээ.

Сэнго Мурамаса

Мурамасын сэлэмнүүд Сэнго Мурамаса – Муромати XIV – XVI дугаар зууны үед амьдарч байсан Японы алдартай төмрийн дархан ажээ. Түүний сэлмийг домогт өгүүлэхдээ, зохион бүтээгчийнхээ хорон санааг хадгалан үлддэг хэмээн өгүүлдэг ажээ. Мөн эзнээ амиа хорлоход хүргэдэг гэж тооцдог байв. Мурамаса илд эзэмшигчдийн сургуулийг байгуулж байжээ. Сэнго Мурамаса Масамунэгийн шавь байсан гэдэг. Түүний анхны сэлмийг 1501 онд бүтээсэн гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ. Түүний үхлийг бүтээсэн сэлэмтэй нь холбон үздэг гэнэ.

Самуел Кольт

Colt гар буу Самуел Кольт Америкийн зохион бүтээгч, аж үйлдвэрийн эзэн бас амжилттай бизнесмен байжээ. Кольт өөрийн маркетингийн чадвараа ашиглан хамгийн өндөр түвшинд олон янзын арга замыг ашиглаж бүтээсэн гар буугаа алдартай болгосон ажээ. Самуел Кольт 1862 онд нас барахдаа Америкийн хамгийн баян хүмүүсийн нэг байсан юм.

Жон Мозес Браунинг

Гар буу, ангийн буу, винтов буу Галт зэвсэг зохион бүтээгч Жон Браунинг – тэрээр цэргийн болон иргэний хэрэглээнд зориулан олон төрлийн загвартай зэвсгийг бүтээжээ. Түүний нэр зөвхөн зэвсгийн ертөнц гэлтгүй дэлхий дахинд дуурсагдаж чаджээ. Жон Браунинг анх 13 настайгаасаа эхлэн зэвсэг хийж эхэлсэн бөгөөд 20-р зууны хамгийн амжилттай зэвсэг бүтээгчид тооцогддог. Түүний 128 зэвсэг патентаар бүртгэгдсэн байдаг байна. Жон Браунингийн зохион бүтээсэн автомат гар буу нь хамгийн их алдарт хүргэсэн ба тус буу нь Эрсталийн “Fabrique Nationale” Бельгийн зэвсгийн компанид патентлагджээ.

Горо Нюдо Масамунэ

Масамунэгийн сэлэм Масамунэг дэлхийн хамгийн агуу илд эзэмшигч гэж үздэг. Тэрээр гар урлал сонирхдог байсан ба сэлэм, чинжаал бүтээсэн хүн билээ. Масамунэ маш олон мастеруудад багшилж байжээ. Мурамасын сэлэм амьд бүхнийг өршөөлгүй цавчдаг байсан бол Масамунэгийн илд гэмгүй нэгний цусыг урсгадаггүй байв. Иймд Мурамасын сэлэм “хар санаатай” Масамунэгийн сэлэм “ариун гэгээн” гэгдэх болжээ. Масамунэгийн хэд хэдэн сэлмийг Японы Засгийн газар эзэмшдэг, учир нь тус улсын үндэсний баялагт тооцогддог юм байна.

Share284Tweet153
Өмнөх мэдээ

Сибирь хэрхэн Оросын нэг хэсэг болсон тухай

Дараагийн мэдээ

Суутнуудын салаа буюу Бранденбургийн хөвгүүд

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ
Танин мэдэхүй

Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Хятад өвөр Монголд 4000 гаруй жилийн настай эртний хот олджээ
Бусад

Хятад өвөр Монголд 4000 гаруй жилийн настай эртний хот олджээ

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Фэйсбүүк болзооны “өрөө”-тэй боллоо

Фэйсбүүк болзооны “өрөө”-тэй боллоо

09/08/2019
Поророгийн хөшөө 12 тэрбум төгрөгөөр баригдана

Поророгийн хөшөө 12 тэрбум төгрөгөөр баригдана

10/07/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ
Бусад

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021
Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ
Бусад

Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

01/21/2021
Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ
Бусад

Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ

01/21/2021
Бусад

Гэрийнхээ бүх сөрөг муу энергийг эдгээр 5 аргын тусламжтай арилгаарай

01/21/2021
Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ
Бусад

Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ

01/21/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In