Агуу удирдагчид амь нас, аюулгүй байдлын үүднээс үргэлж л өөрсдийн орлон тоглогчтой байсаар ирсэн. Энэ жишгийг ЗХУ-ын их удирдаг Иосиф Сталин ч алгасаагүй юм. Он удаан жилийн турш их удирдагчийн Rashid гэх цор ганц орлон тоглогчтой байсаар ирсэн гэж дэлхий нийт боддог байсан ч энэ нь 2008 онд үгүйсгэгдсэн байдаг. Тэрээр хоёр орлон тоглогчтой байсан юм. Хоёр орлон тоглогч хоёул өөрсдийгөө цор ганц орлогч хэмээн итгэдэг байв. Тэд хоёул үс, сахал, хувцас гэх мэт бүх зүйлсээрээ түүнтэй тун ижил байдаг байлаа. Чухамдаа бол 3 ихэр хүн шиг л байдаг байжээ.
Эхний хүн болох Rashid-ыг Зөвлөлтийн КГБ олж түүнийг Сталинтай танилцуулсанаар хувь тавилангийн эргэлт эхэлсэн байдаг. Rashid-ыг Зөвлөлтийн тусгай албад болон бүхий л шилдэг жүжигчид хоёр жилийн турш бэлдсэн бөгөөд тэрээр ихэвчлэн ЗХУ-ын суртал ухуулга бүхий хуудас, зурагт, хэвэлэлээр гардаж Сталиныг орлож гардаг байв.
Rashid-ын төрх
Тэрээр Москва хотод Зөвлөлтийн их удирдагчтай ойролцоо гэрт амьдардаг байсан бөгөөд Сталиныг нас барсаны дараагаар олны хөлөөс тусгаарлагдсан жижигхэн тосгонд очин бүх сахлаа хусаж өөрийн амьдралаар амьдран үлдсэн цагаа өнгөрүүлсэн түүхтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам үс нь унаж, илүү үрчлээтэж байсан ч түүнээс Сталины төрх бүрэн харагддсаар байлаа. Тэрээр 1991 онд буюу 93 насандаа хорвоог орхисон байдаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр Сталины өөр нэгэн орлогч болох Felix Dadaev-г байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй байсаар үхсэн юм.
Тэгвэл Felix Dadaev гэж хэн бэ? Тэрээр 2008 онд өөрийгөө албан ёсоор Сталины орлогч байсан гэдгээ Оросын ард түмэнд зарласан байдаг. Түүнийг өөрийн түүхийг ярих хүртэл дэлхий нийт тэр хүнийг байдаг байсныг огт мэддэггүй байв.
Зүүн гар тал Joseph Stalin, баруун талд Felix Dadaev
Тэрээр идэр залуу 20 настайдаа баруун фронтод тулалдаж яваад хүндээр шархадаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин түүнийг харсан эмч нь КГБ-д мэдэгдэж КГБ-ын даргийн тушаалаар шууд л Кремлд хүргэгдсэн байдаг. Түүнийг бүх нийтээс нууж, бүр гэр бүлд нь хүртэл тулаанд амиа алдсан хэмээн хэлсэн бөгөөд энэ цаг мөчөөс эхлэн түүний амьдралын шинэ түүх эхэлсэн юм. Тэрээр Дагестанд төрсөн бөгөөд Кремлд ирсэн 20 настай залууд жүжиг, бүжиг, хөгжим сургах гэж багагүй хугацааг зарцуулсан гэдэг. Зарим үед Сталин түүний бэлтгэлийг биеэр очиж үздэг байв. Учир нь тэр хоёр эрийн хооронд 40 насны зөрүү байсан ч яг л Сталин шиг харагддаг байлаа.
Бага зэрэг нүүр хувиргалт хийсний эцэст тэрээр бүх Орос орон даяар Сталины оронд хүмүүстэй уулзаж гар барьж явдаг ажилтай болов. Бүр хамгийн гайхалтай нь Яалтын уулзалтанд хүртэл тэрээр Сталины оронд төрийн хамгаалалттай онгоцонд сууж Roosevelt, Cherchell хоёртой уулзахаар явсан байдаг. Сталин харин КГБ-ын хяналтан дор маш нууцаар тэнд очсон юм. Тэр хоёр тун төстэй байдаг байсан бөгөөд ялгах хоёрхон зүйл байдаг нь тэдний дуу хоолой болон чих байв. Тэрээр энэ бүх нууцаа 88 нас хүртлээ хадгалсан бөгөөд КГБ эсвэл Сталины хилэгнэсэн сүнс ирж өөрийг нь цээрлүүлнэ хэмээн айдаг байжээ.
Түүний түүх олон нийтэд ил болсоны дараа КГБ Dadaev-ыг үгүйсгээгүй бөгөөд харин ч үнэн ярьж байгааг батлан хэлсэн байдаг. Тэрээр хэдий бараг хүчээр хулгайлагдах шахуу Кремлийн ордонд очиж шинэ хувь тавилантайгаа эвлэрсэн байдаг ч үүндээ гутарч, харамсаж байгаагүй тухайгаа хэлжээ. Мөн өөрийн туулсан бүхнийг олон нийтэд үнэнээр нь илэрхийлэх зорилгоор амьдралын түүхийнхээ тухай ном гаргах зөвшөөрлийг ОХУ-ын Засгийн газраас хүсээд байгааа юм. Felix Dadaev нь өөрт ноогдсон хувь тавиландаа үргэлж бахархаж явдаг талаараа мөн хэлсэн байна.