• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 16, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Наполеоны хамгийн шившигтэй ялагдал

Admin Нийтэлсэн: Admin
09/27/2018
Ангилал: Дайн, онцлох, Хүмүүс
0
Наполеоны хамгийн шившигтэй ялагдал

Дайсны хүч хэдэн мянгаар тоологдож байсан бөгөөд тэд бүхэлдээ Наполеоны цэргүүдийг бүслэлтэд оруулсан байлаа. Уг байдал даамжирсаар эцэст нь тэднийг өвдөг сөхрүүлсэн юм. Цөхөрч гүйцсэн Францын армид ухрах гэсэн ганцхан сонголт үлдэх нь тэр. Та уг тулааныг Ватерлоогийн тулалдаан гэж бодож байна уу? Тэгвэл үгүй юм. Наполеоны хувьд хамгийн тод дурсагдсан үлдсэн, хамгийн шившигтэй ялагдал нь аймшиггүй зоригтой олон мянган зэрлэг туулайн сүргийн сарвуунд үрэгдсэн явдал хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү этгээд явдал 1807 оны 7-р сард тохиолдсон хэмээн Европын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Эзэн хаан Наполеон дөнгөж Оросын хаант улстай гал зогсоох албан ёсны гэрээ байгуулаад удаагүй байсан юм. Гал зогсоосон явдлыг тохиолдуулан тэрээр өөрийн цэргийн томоохон дарга нар болон өөрийн хүмүүстэйгээ хамт туулайн анд гарахаар болсон байна. Өөрөө туйлын завгүй нэгэн байсан тул уг үйл ажиллагааг зохион байгуулах хүнээр Александер Бертер хэмээх эрхмийг томилсон түүхтэй.

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Бертер хэзээ ч юмыг хамгийн энгийн бөгөөд даруухнаар хийдэг нэгэн биш байв. Ийм учраас илүү сүрлэг болгохын тулд уг үйл ажиллагаан зохион байгуулагчаар түүнийг томилсон байж ч болох. Тэрээр маш том ан хийхээр төлөвлөж их хэмжээний туулай цуглуулж эхэлжээ. Тэрээр хэдэн зуу магадгүй ихээр бодоход 3000 орчим туулай цуглуулсан хэмээн тухайн үеийн бүртгэлд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл туулайн хэд хэдэн сүргийг бөөгнүүлсэн гэж хэлж болно. Ан хийх өдөр болоход ангийн нүсэр том талбайн захуудаар Бертерийн хүмүүс туулайтай торнуудыг бөөгнүүлэн тавьсан байв. Удалгүй Наполеон болон түүний хүндэт зочид ирэхэд том чихт туулайнуудыг тэрээр суллан тавьжээ. Анчид ч өөрсдийн олз омгоо барихаар бүх хурдаараа талбайн зүг давхих нь тэр.

Гэвч тун удалгүй хачирхалтай зүйл тохиолдох нь тэр. Туулайнуудад огт айж үргэх шинж байсангүй. Харин ч бүх зүйл эсрэгээрээ болж хувирав. Тэд Наполеон тэргүүтэй анчдыг зүглэн давхиж эхлэв. Яг л Бастил цайзыг эзлэхээр улайран ирж буй хувьсгалчид мэт харагдаж байлаа. Тун удалгүй Наполеон болон түүний анчид өөрсдийгөө асар их хэмжээний хөвсгөр туулайнуудтай их буугаар тасралтгүй бөмбөгдүүлж байгаагаа ойлгосон байна. Эхэндээ ч тэнд байсан хүмүүс бүгд уг утга учиргүй зүйлсийн тухай хоорондоо ярилцан сайтар инээлдэж байлаа. Гэвч дайралт үргэлжилсээр байсан тул удалгүй тэдний баяр хөөр, гайхшрал зэрэг мэдрэмжүүд нь чин сэтгэлийн санаа зовинолт болон айдас болж хувирсан байна. Эзэн хаан болон түүний албатууд дайралтыг ихэмсэг байдалтайгаар няцаах гэж оролдсон ч ямар ч боломжгүй байсан тул тэд гарт таарсан бүхнээр буюу модны мөчир, давирхай, бялтат буу зэрэг бүхнээрээ тэдний эсрэг тэмцэж эхлэв. Наполеон туулайнуудын эсрэг гал нээж эхэлсэн боловч тэд үргэлжлүүлэн дайрсаар л байлаа, хэзээ ч дуусашгүй мэт асар олон туулайнуудын дэргэд тэдний хүн хүч хэтэрхий цөөдөж байсан юм.

Наполеон уг тулаанд ялалт байгуулж чадахгүй гэдгээ тун удалгүй мэджээ. Иймд тэрээр түргэхэн салах ёс гүйцэтгээд уг газраас холдон сүйх тэргэндээ суувал аюулгүй хэмээн бодсон байна. Гэвч сүйх тэргийн жолооч хурдан зугтах ямар ч боломж байсангүй. Хаа сайгүй туулайнууд байсан тул дугуй нь эвдэрч магадгүй тул алгуурхан хөдөлж байв. Яг тухайн мөчийг сандралдаж дэвхэцсэн туулайнуудаар үер бууж байсан гэж хэлж болохоор. Түүхч Дэвид Чандлер энэ тухай бичиж үлдээхдээ “туулайнууд Наполеоны генералуудын хэргэлдэг тактикыг ашиглан дайралт хийж байсан, сүрэг хоёр жигүүр болон хуваагдаж голдоо явж буй эзэн хааны сүйх тэрэг уруу хоёр жигүүрээс цутган дайрч байсан. Тухайн үед сүйх тэргийн жолооч ухаан солиотой мэт ташуураараа туулайнуудыг ташуурдан бүх хүчээ шавхаж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Сүйх тэргэнд суух бяцхан эзэн хааны бяцхан хөлөн дээгүүр туулайнууд зүүгдэж зарим нь түүний хүрмэн дээр хүртэл дураараа тэнүүчилж байлаа. Ийнхүү ямар ч гаргалгаагүй болсон сүйх тэрэг аяндаа осолдож өнхөрсөн байна. Тэрэг өнхөрмөгц аж болж туулайнууд бүгд цонхоор нь сандралдан зугтацгаажээ.

Энэ бүх аймшигт явдалд гагцхүү зохион байгуулагч Бертерийг бүрэн буруутгаж болох юм. Тэрээр цэргийн эрдэмдээ гаргууд нэгэн байж болох ч мал аж ахуйн салбартаа тийм ч сайн нэгэн байсангүй. Бертер зэрлэг туулайнуудыг хавханд оруулж олноор нь барихаас залхуурсан тул илүү амар арга хэрэглэсэн бөгөөд ойролцоох тосгоны иргэдийн тэжээж өсгөсөн туулайнуудыг олон тоогоор худалдан авчээ. Асуудал нь гэвэл зэрлэг туулайнууд байгалийн зөн совингоороо хүнээс зугтан үргэдэг байна. Харин фермд өсгөсөн туулайнууд хүнээс айдаггүй бөгөөд харин ч эсрэгээрээ эзэд нь тэдэнд хоол өгсөөр дасгасан тулд хүн хараад өөрсдийг нь хооллоно гэж итгэн хүмүүс уруу бүх хурдаараа тэмүүлдэг аж.

Share299Tweet149
Өмнөх мэдээ

Ус уух хувьтай хүү

Дараагийн мэдээ

Домогт эмэгтэй - Хэлэн Кэллэр

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хуулийн нэрийн өмнөөс хамгийн олон хүн хөнөөсөн эр

Хуулийн нэрийн өмнөөс хамгийн олон хүн хөнөөсөн эр

07/18/2018
Абрахам Линколны үхлээ зөгнөсөн зүүд

Абрахам Линколны үхлээ зөгнөсөн зүүд

06/08/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

01/16/2021
Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ
Бусад

Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ

01/16/2021
Жүжигчин Б.Ариунчимэг: Эхнэртэй эр рүү хэзээ ч бүү аальгүйтээрэй
Бусад

Жүжигчин Б.Ариунчимэг: Эхнэртэй эр рүү хэзээ ч бүү аальгүйтээрэй

01/16/2021

Recent News

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

01/16/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In