• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, April 14, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Эртний дэлхий ертөнцийн долоон гайхамшиг

Admin Нийтэлсэн: Admin
09/30/2018
Ангилал: санал болгох, Танин мэдэхүй
0
Эртний дэлхий ертөнцийн долоон гайхамшиг

 

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Хамгийн анхны дэлхийн долоон гайхамшгийн жагсаалтыг эртний Грекийн их бичгийн хүмүүн Сидон МЭӨ 140 онд гаргасан байдаг. Тэрээр Византын эзэнт гүрэн, Египет, Сицил, Ойрх Дорнод гэх мэт маш олон газруудаар аялж явсны үр дүнд уг жагсаалтыг насны эцэстээ гаргажээ. Харамсалтай нь өнөөгийн хүн төрөлхтөнд Христосыг мэндлэхээс өмнөх үеийн дэлхийн долоон гайхамшгаас ердөө ганц нь л бүрэн бүтнээрээ өвлөгдөн ирсэн юм. Тэгвэл тухайн үеийн долоон гайхамшигт чухам хүн төрөлхтний ямар байгууламжууд багтаж байсныг хамтдаа сонирхоцгооё.

Гизагийн пирамид (Египет)

Гизагийн гайхамшигт пирамидыг МЭӨ 2560 онд Египетийн фараон Куфугийн үед барьж дуусгасан гэх бөгөөд одоог хүртэл оршсоор буй нууцлаг хийгээд гайхамшигтай хүн төрөлхтний байгууламж юм. 146 метр өндөртэй уг байгууламж олон мянган жилийн цагийн урсгалд 9 метрийг нь элсэнд шигтгэн гаргах боломжгүй болгосон хэмээн эрдэмтэд тооцоолдог байна. Нэг бүр нь 2 тонн жинтэй 2 сая дөрвөлжин чулуугаар 20 жилийн турш Гизагийн пирамидыг барьсан хэмээн түүхчид дүгнэдэг аж. Тус байгууламж нь 3 үндсэн тасалгаатай бөгөөд эзэн хааных, хатных болон доод тасалгаа гэж хуваагддаг байна. Гизагийн пирамид нь эртний Египетчүүдийн инженерийн чадамж болон ахисан төвшний мэдлэгийн асар том гэрч болсон тул дэлхийн долоон гайхамшгийн нэгт зүй ёсоор багтдаг юм.

Вавилоны дүүжлүүр цэцэрлэг (Ирак)

Одоогийн Багдадыг эрт дээр үед Вавилон хэмээн нэрлэдэг байсан бөгөөд манай гаригийн хамгийн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн тус хотод байдаг байлаа. МЭӨ 600 онд Вавилоны эзэн хаан Небучаднезар II өөрийн хайрт эхнэртээ бэлэг болгон уг байгууламжийг барьсан бөгөөд ургамал бүрийг эхнэрийнхээ төрсөн нутгаас авчирсан гэдэг. Гэвч МЭӨ 2-р зуунд уг цэцэрлэгт хүрээлэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас устаж үгүй болсон тул түүний тухай сайхан бүхэн зөвхөн эртний Грек, Вавилоны түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдэх болсон байна.

Аянганы бурхан Зевс (Грек)

МЭӨ 432 онд Олимп хотын уулын орой дээр Грекчүүд өөрсдийн хамгийн хайртай бурхан болох Зевс бурхны хөшөөг сүндэрлүүлсэн юм. Аянганы бурхан Зевс нь олимп бол бүх хүн төрөлхтний спорт бөгөөд үүнийг тэрээр сайшаан үзэх гэж хамгийн өндөр цэгээс үргэлж харан сууж байхаар бүтээсэн байна. Мөн Грекчүүд Зевсийг бүх бурхадын хаан хэмээн итгэдэг байжээ. Уг байгууламжийг барихын тулд Грекчууд 12 жилийг зарцуулсан гэх бөгөөд хүрэл, мөнгө, алтаар тус тус түүний хөшөөг бүрсэн юм. Гэвч бурхдын хаан олон зуун жилийн цаг тооллыг давж чадалгүй газар хөдлөлт, газрын хуваагдал, үер, гал зэрэг аюулуудын улмаас өнөөдөртэй золгож чадаагүй байна. Зарим судлаачид Зевсийн хөшөөг Грекийн төлөөх дайнд сүйдэж үрэгдсэн хэмээн үздэг аж.

Артемисийн сүм (Турк)

Онгон байгаль хийгээд ангийн бурханд зориулан Грекчүүд МЭӨ 550 онд уг сүмийг уран барималч Черсифроны удирдлага доор Лидиан хааны тушаалаар барьсан байна. Тус бүр нь 18 метрийн өндөртэй 127 багана байсан бөгөөд сүмийн гадна асар том худалдаа, наймааны төвүүд ажилладаг байлаа. Байгал дэлхийн үр шимээр амьдрагч хүн төрөлхтөн түүнээс олсон ашгаасаа тодорхой хувийг уг сүмд үргэлж хандивласаар ирсэн гэдэг. Мөн эзэн хаан хүртэл өөрөө тогтмол сүмпд зориулан өргөл барьц өгдөг байсан нь уг сүм Грекчуудын хувьд хэчнээн чухал байсныг илтгэх мэт. Гэвч МЭӨ 356 онд уг сүм түймэрт өртөн бүхэлдээ сүйдсэн юм. Тэгэхдээ түүхийн явцад уг сүмийг хэд хэдэн удаа сэргээн зассан боловч шашны буруу номтнууд хийгээд исламын шашинд дайчдын нөлөөнд удаа дараа сүйрсээр эцэст нь бүрмөсөн орхигдсон байна.

Халикарнассусын бунхан (Турк)

Халикарнассусын бунхныг МЭӨ 350-353 онд гурван жилийн хугацаанд барьж дуусгасан бөгөөд Персийн хатан хаан Артемисиа өөрийн нас барсан нөхөртөө зориулан барьсан гэдэг. Хотын хамгийн өндөр хэсэгт барьсан нь бүхий л нутгаа үүрд мөнх харан хамгаалж явахыг бэлгэдсэн мэт. Мөн уг байгууламжийн дотор олон тооны хүн, арслан, морь болон бусад амьтдын хөшөө байдаг байна. Уг гайхамшигт байгууламж 1494 оны эхэн хүртэл бүрэн бүтэн байсан ч тухайн жил хүлэг баатар Жон загалмайтны аян дайнаар уг хотыг довтлон уг байгууламжийг сүйтгэсэн байдаг. 1522 он гэхэд байгууламж өмнөх шигээ үзэсгэлэнтэй цэлийн харагдахгүй боловч зарим хэсэг нь усталгүй хадгалагдаж үлдсэн хэвээр байсан аж. Өнөөдөр ч уг байгууламжийн зарим хэсэг нь бүрэн бүтнээрээ байдаг юм. Гэвч хэн ч арчилж, тордохгүй нь харамсалтай.

Родосын аварга хөшөө (Грек)

МЭӨ 292-280 оны хооронд баригдаж дууссан Грекийн Родс аралд орших аварга том хөшөөний талаар дуулж байгаагүй хүн гэж бараг үгүй. Грекийн их хаан Сайпрус ялалт байгуулсан тул уг баярт үйл явдлыг тэмдэглэн Грекийн бурхан Хелиосыг хүрлээр цутган барьсан нь энэ аж. 32 метрийн өндөртэй уг сүрлэн хөшөө Грек түмний хүч чадлын бэлэг тэмдэг болж байсан ч ердөө 56 жил л оршин тогтносон нь харамсалтай. МЭӨ 226 онд маш хүчтэй газар хөдлөлтийн улмаас уг байгууламж бүрэн устаж сүйдсэн юм. Тэд хөшөөг дахиж зассан боловч МЭ 654 онд Арабын эзлэн түрэмгийлэгчдэд уг хөшөөг найр тавин өгч сүйтгэсэн байдаг. Уг нь уг хашаа хоёр дахь удаагаа сэргээн босохдоо эрх чөлөөний бэлэг тэмдэг болон сүндэрлэсэн түүхтэй.

Александрын гэрэлт цамхаг (Египет)

Египетийн хүчирхэг хаан Фаросийн үед буюу МЭӨ 280-247 оны хооронд Александр хотын эрэгт асар том гэрэлт цамхгийг сүндэрлүүлсэн байдаг. Аугаа Александр хааныг нас барсны дараа уг хөшөөг барихаар төлөвлөсөн бөгөөд олон янзын өнгөтэй чулуунуудаар бүрсэн 137 метр өндөртэй уг гэрэлт цамхаг нь МЭӨ 3-р зуунд баригдаж дууссан юм. Уг байгууламж нь тухайн цаг үеийн уран барилгын суут хүмүүсийн ур чадварыг таниулсан байдаг. Учир нь түүдэг галаас өөр гэрэлгүй байсан тухайн тэр цагт гэрэлт цамхгийн гэрэл 56 км-ын холоос харагддаг байсан гэх. 956, 1303 болон 1323 онд болсон удаа дараагийн хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас уг цамхаг бүрэн устаж үгүй болсон тухай Араб, Ром, Грекийн аялагчдын тэмдэглэлд бичиж үлдээсэн байдаг.

Share298Tweet165
Өмнөх мэдээ

Эрдэмтэд учрыг нь тайлж чадаагүй аймшигт нэгэн өвчин

Дараагийн мэдээ

Жинхэнэ хайрын бодит түүх

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Ерөнхий сайдын бие хамгаалагч

Ерөнхий сайдын бие хамгаалагч

05/24/2018
125 мянган долларын үнэтэй ганц цохилт

125 мянган долларын үнэтэй ганц цохилт

11/02/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021

Recent News

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In