• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, January 26, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Анхны ерөнхийлөгчийн хайрын түүх

Admin Нийтэлсэн: Admin
10/04/2018
Ангилал: Нийгэм, санал болгох
0
Анхны ерөнхийлөгчийн хайрын түүх

Хөгжим мэт энэ сайхан хайрын түүхийн эзэд бол Ботсвана улсын анхны ерөнхийлөгч Сэрэцэ Хама (Seretse Khama) болон түүний гэргий Рут Виллиамс (Ruth Williams) нарын тухай билээ. Тухайн үедээ тэднийг дэлхий нийтээрээ эсэргүүцэн, хориглож байсан ч агуу хайр сэтгэл юунд ч дийлдэшгүй гэдгийг өөрсдийн биеэр харуулж чадсан юм. Ботсваны язгууртан гаралтай гэр бүлд төрж өссөн Сэрэцэ Хама Их Британийн хуулийн сургуульд боловсрол эзэмшжээ. Тиймдээ ч мэдлэг, чадвараар хэнээс ч дутахааргүй нэгэн байсан гэдэг. 1947 онд Лондон дахь үдэшлэгт Сэрэцэ анх эхнэрээ олж харан, бүжгэнд урьснаар тэдний агуу хайр нахиалж эхэлсэн байна. Бие биедээ ухаангүй дурласан хосуудыг хоёр талын эцэг эхчүүдээс авахуулаад, хоёр улсын засгийн газар хүртэл хүчтэй эсэргүүцэж байжээ. Сэрэцэгийн авга эгч нь хурдан сургуулиа төгсөөд нутагтаа очин, нутгийнхаа бүсгүйтэй суу хэмээн ятгаж байсан бол Рутийн аав харин, охиноо хар арьст хүнтэй суулгахгүй хэмээн ихэд уурлаж байв.

You might also like

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Сэрэцэгийн уугуул нутаг болох Ботсвана нь Их Британи улсын хамгаалалт, хяналт дор байдаг Өмнөд Африкийн жижиг бүс нутаг билээ. Тиймээс ч хосуудын хайр дурлал хоёр улсын дайсагнал, тэмцэл, хонзонгоор зааглагдаж байлаа. Тэр ч бүү хэл Өмнөд Африкийн засгийн газар хүртэл “Хэрвээ манай нутагт цагаан арьст хүн хар арьст хүнтэй гэр бүл болвол үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулна гэдгээ тодорхой мэдэгдье” хэмээн Их Британийн засгийн газарт хандан бичиг хүргүүлсэн байдаг. Англичууд бол хэзээнээс л арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзэл ихтэй, язгууртан гаралтай хүмүүсээр дүүрэн улс гэгддэг. Тиймдээ ч тэдний энэ үйлдлийн хариуд гараа хумхин, зүгээр суугаагүй нь лавтай. Энэ бүх дарамт шахалт, бэрхшээлээс илүүтэй тэдний хайр сэтгэл хүчтэй байсан тул Сэрэцэ эхнэрээ аван нутаг буцаж, нууцлаг нэгэн газар хуримаа хийсэн байна. Гэтэл эгэл жирийн амьдрахыг хүссэн хосуудыг нутгийн иргэд ч амар тайван байлгасангүй. Мэдлэг боловсролтой, ухаалаг Сэрэцэг улс орноо удирдан залж яв хэмээхэд тэрээр эхэндээ татгалзаж байсан аж. Хэд хэд удаагийн ятгалгаар тэрээр Ботсваныг толгойлон удирдах болсон бөгөөд удалгүй тус улс нь Их Британи улсаас хараат бус болж, бие даасан ардчилсан улс болжээ.

Сэрэцэ удалгүй ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан улсынхаа анхны ерөнхийлөгч болсон юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаандаа буюу 1966-1980 оныг хүртэлх түүний энэ их амжилт, шинэчлэлт, улс орныхоо төлөө хийсэн их бүтээн байгуулалтанд эхнэр Рутийнх нь байгуулсан гавъяа, нөлөөлөл их бөгөөд тэрээр Ботсвана улсын түүхэн дэхь агуу улс төрч бүсгүйчүүдийн томоохон төлөөлөл болсон байдаг. Тэд 3 хүү, нэг охинтой. Тэдний том хүү Иан Хама (Ian Khama) 2008 оноос эхлэн Ботсвана улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ.

Ботсвана улс 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ – $70) байсан бол хурдацтайгаар хөгжин, өдгөө дэлхийн дунджаас дээгүүр эдийн засагтай ($14,000) хөгжиж буй улс болжээ. Энэ бүгдийг тэдний гавъяа гэж хэлж болно. Хосуудын гайхалтай, хүчирхэг хайрын түүхээр “United Kingdom” киног, найруулагч Амма Асанте (Amma Asante) найруулан бичиж, олны хүртээл болгосон байдаг.

Share294Tweet148
Өмнөх мэдээ

Ховорхон тохиолдох сонирхолтой хүний түүх

Дараагийн мэдээ

Оёмол хөлтэй бүсгүй

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Шуурхай мэдээ Д.Одбаяртай хамт явсан иргэн зураг дэлгэжээ

11/20/2019

Буян-гийн Жагаа: МАН-ын генсек гээд шазруун бацаан хэн билээ? тэрэнд хэлье

09/20/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!
Бусад

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021
Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна
Бусад

Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна

01/26/2021
Эхнэрийнхээ цогцсыг шатаагаад хүүхдээ дэргэд нь ҮЛДЭЭЖЭЭ
Бусад

Ноцтой мэдээ: Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж идүүлэхийг завджээ.

01/26/2021
Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021

Recent News

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021
Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна

Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна

01/26/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In