• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, April 10, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Дайснууд нөхөрлөг мөч

Admin Нийтэлсэн: Admin
10/09/2018
Ангилал: Дайн, санал болгох
0
Дайснууд нөхөрлөг мөч

 

You might also like

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Ямарч боломжгүй аргаар оргож чадсан хүмүүс

1940 оны 4-р сарын 17-ны өдөр Их Британы нисэх хүчний онгоц Норвеги улсын алс бөглүү Гротил тосгоны ойролцоо нисэж байх үедээ Германы нисэх хүчний онгоцтой таарчээ. Тэд агаарт хөөцөлдсөн тулалдаан хийсний үр дүнд хоёул бие биенээ оносон байна. Эхэнд Германы онгоц оногдсон ч нисгэгч нь амьд байсан тул онгоцоо арай ядан залуурдсаар аль болох зөөлхөнөөр газарт буулт хийжээ. Багийн бүрэлдэхүүнийг шалгаж үзэхэд тэднээс ердөө Хорст Шопис, Жосеф Шварц, Волфганг Странг гэсэн гурван хүн л амьд үлдсэн байв. Шөнө дунд цасан шуурга болж буй Норвегийн хөдөө талд тэд чухам хааш явж хэрхэн амьд үлдэхээ мэдэхгүй байсан боловч ямартай ч байгаа газраасаа хөдлөхгүй бол тэд цөм осгож үхнэ гэдгээ л мэдэж байлаа. Иймд гурван нисгэгч харсан зүгтээ алхаж эхлэв.

Тэд ойролцоогоор 1 цаг гаруй алхсаны дараа  хаа нэгтээ гал гарч буйг цасан шуурган дундаас олж харжээ. Харсан даруйдаа бүх чадлаараа тийш гүйн очиход ямар нэгэн тосгон бус харин тэднийг унагасан Их Британы нисэх онгоц байх нь тэр. Ахмад Чарлес Дэвинпорт болон Роберт Смит нар Герман цэргүүдийг хараад гар буугаа гаргахад тэд ч өөдөөс нь буугаараа онилсон байна. Гэвч нөхцөл байдал үнэн хэрэгтээ Герман ч бай Англи ч бай хүн гэдэг утгаараа энэ аймшигт хүйтэн л тэдний хувьд ганц бодит аюул байв. Иймд Герман болон Английн цэргүүд хоорондоо тохиролцон энэ хүнд нөхцөл байдлаас хамтдаа гарахын тулд нэг тал болон ажиллахаар болсон аж.

 

Эхэн үедээ бие биедээ итгэж чадахгүй байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрчүүд нэг нэгэндээ итгэж эхэлжээ. Тэд хамтдаа ан хийж, гал түлэн амьдралаа хоорондоо ярьцгааж яг л дайснууд бус найз нөхөд мэт болов. Ойролцоогоор 20 гаруй хоногийн дараа тэд урц олсон бөгөөд ашгүй хүнтэй таарлаа гэж бодтол уг урц нь хоосон байв. Иймд тэд ямартай ч хоноглох газартай болсондоо баярлан анд явж ирээд хоолоо хийхээр бэлдэцгээж байлаа. Их Британы хоёр цэрэг дотор бугын арьс өвчиж хажууд нь хоёр Герман цэрэг мөн л өөр бусад ажил хийж байлаа. Харин энэ үед Волфганг Странг тогоо авахаар гадагш гартал гэнэт буун дуу гарч тэрээр газарт унах нь сонсогдох. Цэргүүд цөм айдаст автаж урц дотор хэрхэх тухай ярилцаж байтал Их Британы хоёр цэрэг өөрсдийнх нь талынхан ирсэн тул Герман хувцастай хүнийг буудчих шиг боллоо хэмээгээд тэд Германы хоёрыг дотор үлдээгээд гарчээ.

Гэтэл гадаа Их Британы цэргүүд бус Норвегийн армийн хилийн цэргүүд байсан байна. Урцын эзэн Герман хувцастай хүмүүсийг харсан даруйдаа хилийн цэргүүдэд мэдэгдсэн тул тэд шууд л Германчуудыг устгахаар иржээ. Гэвч Их Британи цэргүүд болсон бүх явдлыг тайлбарлаж өгсний үр дүнд амьд үлдсэн хоёр Германыг хөнөөлгүй үлдээж тэднийг Канад дахь цэргийн хорих лагерь уруу илгээсэн байна. Харин Их Британы хоёр цэрэг эх нутагтаа буцан очоод дараагийн даалгавартаа гарчээ. Хоёр Герман нисгэгчийн хувьд тэд 1947 он хүртэл Канадад хоригдож байгаад баруун Германд очин амьдрах болов. Уг түүхээс сэдэвлэж Холливууд 2012 онд “Into the white” хэмээх кино бүтээжээ.

Share375Tweet148
Өмнөх мэдээ

Наскагийн цөлийн нууц

Дараагийн мэдээ

Амьдаараа чөтгөр болсон Герман дэслэгч

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021
Бусад

Ямарч боломжгүй аргаар оргож чадсан хүмүүс

Нийтэлсэн: Admin
03/08/2021
5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ
онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Далайн цор ганц мангас, аварга арваалж

03/12/2021
Төрөлхийн сахалт бүсгүй

Төрөлхийн сахалт бүсгүй

08/01/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In