• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 23, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Алтан гартай алуурчин

Admin Нийтэлсэн: Admin
10/11/2018
Ангилал: Хүмүүс
0
Алтан гартай алуурчин

Түүнийг харагдах байдал, хийдэг ажлаас нь шалтгаалан нийгэмд зарим хэсэг нь “цээрлүүлэг” “цаазлуулагч” эсвэл бүр “гахай” хэмээн хочилдог байлаа. Ямартай нь ганц үнэн гэвэл тэрээр тухайн цаг үедээ цусаар ангаж цангаж байсан нэгэн байв. Гованни Брускагийн түүх 1970 оны дунд үеэс эхлэлтэй бөгөөд Сицилийн мафийнхан хэнийг үхүүлмээр байна тэд тэр хүнийхээ зургийг уг эрд үзүүлэхэд л хэдхэн хоногийн дотор асуудлыг ямар ч өршөөлгүйгээр найдвартай шийддэг байсан байна.

You might also like

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Тэрээр нийт 150-200 гаруй хүнийг алсан байх магадлалтай бөгөөд энэ ч утгаараа мафийн ертөнцийн бүх цаг үеийн хамгийн шилдэг алуурчнаар тодорсон юм. Ер нь бол хүн алах гэдэг нь түүний хувийн бизнес мэт байлаа. Тэрээр өөрийгөө чөлөөт уран бүтээлч хэмээн үзэж мафуудыг албан байгууллагууд хэмээн үзэн тэдэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан яг л бизнесийн зарчмаар ажилладаг байв. Үнэн хэрэгтээ бол Гованни Брускагийн хувьд амьдралыг аллагаас өөр нүдээр харах хэцүү байлаа. Тэрээр 1957 онд Сицил улсад төрж түүний элэнц өвөө, өвөө, эцэг зэрэг бүх эрчүүд нь орон нутгийн мафийн нэр хүндтэй гишүүд байсан юм. Тэр анх 5 настайдаа өөрийн эцгийг эргэхээр шоронд орж байсан бөгөөд эцгээ шоронд байх хугацаанд нь түүний хувцсыг угааж, зэвсгийг нь үргэлж цэвэрлэн арчилсаар байжээ.

Дөнгөж 18 настайдаа өөрийн анхны аллагын үйлдсэн бол 2 дахь аллагаа уг явдлаас жилийн дараа кино театрын гадаа үзэн яддаг хүнээ буудан хороосноор үргэлжилсэн юм. Үүнээс нэг их удалгүй Бруска нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн нэгэн толгойлогчийг тэрээр хөнөөсөн байна. Энэ цаг үед хүмүүс 20 дөнгөж хүрч буй хүүг боссуудын босс хэмээн дуудах болжээ. Тэрээр хөнөөх гэж буй хүмүүсээ эцсийг нь хүртэл чөлөөтэй яриулж бүх үгийг нь анхааралтай сонсдог боловч эцэст нь бүгдийг нь хөнөөж дуусгадаг байна. Хэрэв тэр таны амь гуйж ярихыг анхааралтай сонссоор байвал үүнд нь нэг их найдах хэрэггүй л болов уу.

Хохирогчийг хангалттай сонссоны дараа гэнэт араатан мэт авиран гарган алхаар хөлийг нь хугалж тэдний чихийг нь огтолдог заншилтай байсан гэж хэлж болно. Харин амь насыг нь хөнөөсний дараа цогцсыг нь хүчилд дүрж таних аргагүй болгосны дараагаар түүнийг газарт булдаг байсан тухай тэрээр өөрийн дурсамж номдоо бичин үлдээжээ. Мөн сонирхолтой нь тэрээр уг үйлдэлдээ хэзээ ч харамсаж байгаагүйгээс гадна хэзээ ч харамсахгүй гэдгээ ч давхар бичсэн юм. Тэрээр ер нь хэнийг алахаа огт мэддэггүй байсан бөгөөд өөрөөс нь илүү том толгойлогчид түүнд нэр зураг үзүүлэх үед л хохирогчоо нүдэлж төлөвлөгөөгөө зохиодог байжээ.

Нэгэн удаа түүнд ачааны машины жолоочийг алах даалгавар өгөөд машин явах зам, цаг, минутыг нь өгсөн байна. Гэвч тухайн үед гурван ачааны машин явж тэрээр ялгаж чадахгүй байсан тул бүх жолооч нарыг нь хөнөөсөн байдаг. Мөн Сицилийн засгийн газар гэмт бүлэглэлүүдийн эсрэг өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах үед буюу 1980 онд тэрээр өөрийн хүмүүсийг АК-47 буугаар зэвсэглэн цэрэг, цагдаагийн хүчнийхэнтэй ч тулалдаж явсан түүх бий. 1990 онуудад тэрээр улсын хэмжээнд томоохонд тооцогдох гэмт бүлэглэлийн толгойлогчдийг ээлж дараалан ангуучилж бүгдийг нь алж байж санаа нь амарсан юм. Эдгээр амиа алдсан гэмт бүлэглэлүүдийн толгойлогчдийн нэг болох Фалкони нь улс төрийн хувьд нэлээд нөлөөтэй эрхэм байсан тул уг хэргээс үүдэн цагдаагийн байгууллага түүний хамтрагчидыг нь цөм барьж шоронд хийсэн байна. Яг тухайн цаг үед Сицилийн гэмт хэргийн ертөнц үндсэндээ Рина гэх этгээдийн гарт орж эхэлсэн байдаг. Ринаг бүх нийтээр хамгийн дээд тушаалтан хэмээн хүлээн зөвшөөрсөнтай адил Бруска ч түүнийг дагах болжээ. Харин Ринад ганц дайсан байсан нь Ди Матио байлаа.

1993 оны нэгэн өдөр Ди Матиогийн 11 настай хүүг Бруска барьцаалсан байна. Хүүгийн эцэг яаж ч хичээгээд хүүгээ аварч чадахгүй байсан бөгөөд энэ бүх аймшиг бүхэл бүтэн 28 сарын турш үргэлжилсэн юм. Хүүг харанхуй өрөөнд торон дотор хорьж, зодож, өлсгөх зэргээр тамлан зургийг нь дарж эцэгт нь илгээдэг байлаа. Эцэст нь 1996 оны 1-р сард буюу хүүг 14 нас хүрэх үед Бруска амийг нь хөнөөж хүчилд дүрэн хүн таних аргагүй болгосон байдаг. Гэвч энэ явдлаас нэг их удалгүй 1996 оны 5-р сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллага 39 настай Брускаг Сицилийн хөдөө нутагт байрлах гэртээ байхад нь барьж авсан байна. Тэдний гэрийн гадаа нууцаар 100 орчим цагдаагийн ажилтан цуглаж оройн 9 цагт 30 гаруй тусгайгийн албан хаагчид түүнийг эхнэртэйгээ зурагт үзэж байхад нь гэрт нь нэвтрэн орж ирсэн аж. Энэ бүхнийг хүүхдээ алдсан Ди Матио хийсэн гэж тэрээр үзэн өшөөгөө авахыг хүссэн боловч нэгэнт цагдаагийн гарт орсон тул яаж ч чадсангүй. Шүүх хурлаас түүнийг амьд байх хэрэгтэй гэж үзэн бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. Тэрээр одоо ч Сицилийн шоронд амьдарсаар байгаа аж.

Share306Tweet149
Өмнөх мэдээ

Еврей боловч нацист

Дараагийн мэдээ

Аймшигт харанхуйлал

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021
онцлох

Хөзөрийн зурганд мөнхөрсөн хаадуудийн түүх

Нийтэлсэн: Admin
09/07/2020
Тохматыш хаан Москваг номхотгосон нь
Бусад

Өгөдэй хаан монголчуудын заншлыг зөрчсөн лал сүсэгтнийг хэрхэн шийтгэсэн тухай

Нийтэлсэн: Admin
09/04/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

залуу жүжигчин Д.Хулан буюу Өнчин ягааны ганган Тогосоо

залуу жүжигчин Д.Хулан буюу Өнчин ягааны ганган Тогосоо

01/18/2020
5 настайдаа ээж болсон Лина Медина охины бодит түүх

5 настайдаа ээж болсон Лина Медина охины бодит түүх

12/19/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ
Бусад

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021
Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв
Бусад

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

01/23/2021
Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021

Recent News

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In