• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 28, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Аварга биетнүүдийн арми

Admin Нийтэлсэн: Admin
10/15/2018
Ангилал: онцлох, Танин мэдэхүй
0
Аварга биетнүүдийн арми

 

You might also like

Хамгаалагдсан булшны хачирхалтай түүх

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Энэ бүх түүх нь 1713-1740 оны хооронд Пруссийн эзэнт гүрний төрийг барьж байсан эзэн хаан Фредерик Виллиам I-тэй салшгүй холбоотой юм. Тэрээр эцгээсээ 30,000 гаруй тун муухан бэлтгэгдсэн цэрэгтэй, эдийн засаг нь уналтад орсон улсыг өвлөж авсан ч төр барих хугацаандаа Европын тэргүүлэх эдийн засагтай улс болгож 80,000 гаруй сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэг армитай болтол нь хөгжүүлсэн юм. Түүний эрин үед Пруссийн арми үндэс угсаа нэгтэй Германы эзэнт гүрний армитай нэгдсэн бол бүх Европыг ч захирч чадах их хүчийг нэгэнт бүрэлдүүлсэн байлаа.

Гэвч Прусст эзэн хааны биечлэн байгуулсан тусгай цэргүүдээс бүрдсэн салаа байдаг байв. Өөрийнхөө улс төр болон цэрэг армийн ухаан дээр үндэслэн тэрээр хилийн цэргүүдийг 185 см-ээс илүү өндөртэй том биетэй цэргүүдээр бүрдүүлсэн байна. Уг цэргүүд нь одоогийн Герман улсын Потсдам мужид байрлаж байсан бөгөөд энэ ч утгаараа тэднийг түүхэнд “Потсдамын аварга биетнүүд” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эдгээр цэргүүдийн нэг болохын тулд та зэвсэг эзэмших чадвар эсвэл түргэн ухаан, хурд зэргээрээ ямар ч хэмжээнийх байж болно. Гагцхүү 185 см-аас дээш өндөртэй байвал уг цэргүүдийн нэг болох боломж бүрэн нээлттэй бөгөөд эзэн хаан Фредерик Виллиам хувийнхаа зүгээс сүр хүчний бэлгэдэл болгон уг салааг нээсэн юм.

Эдгээр цэргүүд өөрсдийн сүрлэг хувцсыг өмсөж зэвсгээ барьсан үедээ ямар ч армиас илүү хүчирхэг харагддаг байсан нь гарцаагүй. Мөн тэд эзэн хааны ивээл дор бусад цэргүүдээс илүү чанартай хүнс хэрэглэж хамаагүй тухтай газар байрладаг байв. Энэ ч утгаараа ард иргэдийн дунд “чи илүү өндөр байвал илүү сайхан амьдарна” хэмээх үг хүртэл гарсан юм. Хэдийгээр эдгээр цэргүүдийн ихэнх нь сайн дураараа ирсэн боловч бас нэлээдгүй хэсэг нь албан шахалтаар ирсэн байдаг. Өндөр хүнийг тухайн үед цэргүүд байгаа газраас нь хулгайлаад хүчээр уг албанд элсүүлж байсан бол зарим эцэг эхчүүд өөрсдийн том биетэй хүүхдүүдийг улсдаа өндөр үнээр худалдаалж байлаа. Хэрэв хүүхэд бага байхаасаа өндөр болох хандлагатай байвал манай Монголчууд хүүхдүүдээ бөх болно гэдэг шиг “Потсдамын аварга биетэн” болох эр байна хэмээн ярьдаг байсан гэдэг.

Бүр тухайн үед эзэн хааны хараанд өртсөн маш өндөр биетэй Австри улсын элчийг хүртэл эзэн хаан хулгайлаад түүнд цэргийн цол өгч өөрийнхөө Потсдамын цэргүүдийн нэг болгосон гээд бод. Хаан уг албандаа хэр зэрэг шунан дурладаг байсныг уг явдал гэрчлэх мэт. Бүр нэгэн удаа эзэн хаан хэлэхдээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд миний сэтгэлийг татах ч тэдний орон зай хэзээ ч эдгээр цэргүүдийнхтэй энэ дүйцэхгүй хэмээж байсан юм. Хаан сэтгэлээр унах эсвэл бие өвдөх бүрт хайрт цэргүүдээ дууддаг байлаа. Тэд цэрэг гэхээсээ илүүтэй тоглоомон цэргүүдтэй тун төстэй байв. Эзэн хаан тэднийг хэзээ ч  цэрэг утгаар нь ашиглаж байгаагүй бөгөөд тэдний зорилго тулалдах бус хааныг зугаацуулах, сүр хүчийг мэдрэх л байсан аж.

Улмаар Фредерик Виллиам уг цэргүүдээр улам бүр өвчлөх болж хүний тусгай үүлдэр бүтээх хүсэлтэй болов. Тэрээр өндөр эрэгтэйчүүдийг өндөр эмэгтэйчүүдтэй гэр бүл болбол шан харамж өгч өөрийн үндэстнийг ирээдүйд дан өндөр хүмүүсээс бүрдүүлэх чин хүсэлтэй болсон байна. Цэргүүдийн зарим нь хүнд бэлтгэлийн явцад амиа алдах тохиолдол гардаг байсан тул тэднийг цэргийн бэлтгэлээс бүрмөсөн чөлөөлжээ. Учир нь хаан өөрийн цэргүүдийн тоог туйлын их хайрладаг байв. Харин уг албанаас оргосон бол цаазын ялаар шийтгэдэг байлаа.

1740 онд Фредерик Виллиам нас барах үед тэрээр хэдийнээ 2500 гаруй аварга биет цэргүүдийг бүрдүүлсэн байлаа. Харин түүний хүү аугаа Фредерик хаан ширээг авсан даруйдаа эцгийнхээ тоглоомон цэргүүдийг ямар ч хэрэггүй шоу хэмээн үзэж тус салааг жинхэнэ утгаар нь арми болгосон юм. Ямар ч бэлтгэлгүй цэргүүдэд гэнэтийн бэлтгэл туйлын хүнд санагдсан нь мэдээж. Улмаар 1806 онд Потсдамын аварга биетнүүдийн салааг тараасан байна. Гэсэн хэдий ч тэд дэндүү алдартай байсан учир түүхийн хуудаснаас одоог хүртэл арчигдалгүй үлдсэн байдаг. Зарим судлаачид Гитлерийг Потсдамын аварга биетнүүдээс санаа авч шаргал үстэй, цэнхэр нүдтэй, цэвэрхэн арьстай жинхэнэ ари үндэстнийг бүрдүүлэх санаагаа олсон гэж үздэг.

Share273Tweet148
Өмнөх мэдээ

1919 оны Чикаго хотын бослого

Дараагийн мэдээ

10 жилийн турш аврал хүлээсэн гурван геологич

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хамгаалагдсан булшны хачирхалтай түүх
Бусад

Хамгаалагдсан булшны хачирхалтай түүх

Нийтэлсэн: Admin
01/26/2021
5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ
онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Отояа Яамагүчи: Японы Социалист намын тэргүүнийг алсан үл мэдэгдэх 17 настай хүү

Отояа Яамагүчи: Японы Социалист намын тэргүүнийг алсан үл мэдэгдэх 17 настай хүү

11/07/2018
Бүх цаг үеийн хамгийн аюултай арван гэмт хэрэгтэн

Бүх цаг үеийн хамгийн аюултай арван гэмт хэрэгтэн

03/21/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Транспэрэнси интернэшнл: УОК шаардлага хангахгүй тусгаарлах байрууд сонгож авилга, ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй

01/28/2021
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв
Бусад

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв

01/28/2021
Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл
Бусад

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

01/28/2021
А.Гантулгын эксүүдээр амьсгалсан өдрүүд
Бусад

А.Гантулгын эксүүдээр амьсгалсан өдрүүд

01/28/2021
Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ
Бусад

Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

01/28/2021
Дуучин Т.Баясгалан мөнгө байхад УИХ гишүүн болох юу байхав дээ
Бусад

Дуучин Т.Баясгалан мөнгө байхад УИХ гишүүн болох юу байхав дээ

01/28/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Транспэрэнси интернэшнл: УОК шаардлага хангахгүй тусгаарлах байрууд сонгож авилга, ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй

01/28/2021
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг байсан гэв

01/28/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In