• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, August 10, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хайртай хүмүүсийнхээ мөрөөдлийг биелүүлсэн Мексик эр

Хайртай хүмүүсийнхээ мөрөөдлийг биелүүлсэн Мексик эр

 

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Энэ бол “ОХУ 2018” тэмцээний хамгийн эмгэнэлтэй түүхийн нэг. Мексик эр Хильберто Мартинес хөлбөмбөг үзэхээр Орост ирсэн. Гэхдээ түүнтэй цуг хайртай эхнэр Вероника, 8 настай хүү Диего, 6 настай охин Мий нар нь байсангүй. Тэд хоёрхон сарын өмнө машины ослоор амиа алдацгаасан юм. Уг нь тэднийх гэрбүлээрээ ДАШТ үзэхээр онгоцны билет, тоглолтын тасалбараа хэдийнэ захиалсан байв. Уй гашууд автсан Хильбертогийн толгойд энэ захиалга орж ирэхгүй нь ойлгомжтой. Орос явах тухай бодол ч төрсөнгүй. Мексикийн шигшээ багийн хаалгач Гильермо Очоа утасдахад л санасан юм. Очоа яаж энэ талаар мэдсэн нь тодорхой бус ч ямар ч гэсэн хаалгач гэрбүлээ алдсан эрийг ДАШТ үзэхийг гуйсан байна. “Гэрбүлийнхээ төлөө, тэдний хүсэл мөрөөдлийнх нь төлөө ОХУ-д очооч” гэж Очоа хэлжээ.

«Очоа хэрэв та хөлбөмбөг үзэх юм бол хүү чинь сахиусан тэнгэр болно гэж хэлсэн. Гэнэт надад хүү Диего минь нөгөө ертөнцөөс надад дохио өгч байгаа юм биш биз гэж бодогдсон. Хүү минь “Аав аа та заавал үз, энэ зовлонг даваад гар” гэж байх шиг санагдсан” гэж Хильберто Мартинес globo.com сэтгүүлд ярьсан байна. Хэчнээн хэцүү байсан ч Хильермо явахаар шийдлээ.

Цэнгэлдэхэд ороод л тэднийгээ санаад уйлна гэдгээ мэдэж байлаа. ДАШТ үзэхээр билет захиалж байхдаа бэлтгэсэн эхнэр, хүүхдүүдийнхээ өмсгөлийг авч явахаар шийдлээ. Тэд маань үүнийг өмсөөд шигшээ багаа дэмжиж байх ёстой байсан сан. Өмнөд Солонгостой хийсэн тоглолтыг үзэхдээ тэр гэрбүлийн бүх гишүүнийхээ пропускийг зүүсэн байлаа. Тэр өдөр Мексикийн багийнхан түүнийг талбай дээр гарахыг урьсан юм. Тоглогчид төдийгүй олон балиашгууд түүнд учирсан эмгэнэлт явдлыг мэдэж байв. “Хүү Диего минь хөлбөмбөгч болж, дэлхийн аваргад тоглох мөрөөдөлтэй байсан. Энэ өдөр тэр талбай дээр тоглосон гэж би бодож байна. Би түүний өмсгөлийг бариад үзэж байлаа. Тиймээ тэр энэ өдөр талбайд тоглосон”

Хильермогийн хэлснээр хүү нь “Барселона”-г шүтдэг, Месси, Неймарыг шүтдэг байж. Бяцхан Диего хэзээ нэгэн цагт тэдэнтэй уулзана гэж итгэж байсан боловч чадсангүй. Энэ түүхийг сонсоод Неймар Диегогийн эцэгт захиа бичсэн байна. Неймар “Сүүлийн хоёр сар таны үзэж өнгөрүүлсэн бүхэн үнэхээр эмгэнэлтэй байна. Гэхдээ та гэрбүл, та бүхний нийтлэг мөрөөдлийн төлөө Орост иржээ. Би таны хүү, өөрийнхөө хүү, хөлбөмбөгт дуртай бүх гэрбүлийн төлөө хөлбөмбөг тоглох болно” гэж бичсэн юм.

Хильермогийн охин Миа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Харин эхнэр Вероника Оросын соёл урлагт хайртай, музей үзнэ гэж ярьж байв. Хильермо эхнэр охин хоёр минь одоо Орост байсан бол мөрөөдлөө биелүүлэх байлаа гэж нулимс асгаруулан ярьсан байна. Хильермо Мартинес одоо эх орондоо гэртээ байгаа. Гэрбүлийнхнийхээ мөрөөдлийг биелүүлсэн энэ түүх ДАШТ-ий хамгийн гунигтай түүхийн нэг болон үүрд үлдэх болно.

Share269Tweet148

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In