• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, June 26, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Хөдөлмөр хүнийг бүтээсэн түүх

Хөдөлмөр хүнийг бүтээсэн түүх

 

You might also like

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Виллиам Вриглей нь 1861 оны 9-р сарын 30-ны өдөр буюу яг иргэний дайн ид дундаа өрнөж байх үед АНУ-ын Пенсильван мужийн нутагт төржээ. Тэрээр 1891 онд буюу яг 30 настайдаа төрсөн нутгаа орхин Чикаго хотыг зорин өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байна. Түүнд байсан зүйл нь ердөө 32 доллар бөгөөд энэ нь одоогийнхоор бол 843 доллартай тэнцэж байгаа юм. Чикаго хотод ирсэн эр хөлсөлж буй байрандаа саван үйлдвэрлэж саван худалдан авсан хүн бүрт бялуу хөөлгөгч дагалдуулан бэлэглэж байлаа. Түүний борлуулалт тун сайн байсан боловч хүмүүс саванг нь авах гэж бус харин урамшуулалд ирдэг бялуу хөөлгөгчийг нь авахын тулд түүний саванг худалдан авч анзаарсан байна. Иймд Вриглей саван үйлдвэрлэхийн оронд бялууны хөөлгөгч үйлдвэрлэж үүнийг нь худалдан авсан хүн бүрт хоёр ширхэг бохь дагалдуулдаг болов.

Хэдхэн жилийн дотор түүний бүтээгдэхүүн АНУ даяар тун сайн борлогдож эхэлсэн ч тэрээр нэг зүйлийг анзаарсан нь энэ удаа бялуу хөөлгөгч бус дагалдаж буй бохийг нь авахын тулд түүний хөөлгөгчийг хүмүүс авдаг болсон байв. Нэгэнт ийм зүйл болсон тул тэрээр бүх анхаарлаа бохь үйлдвэрлэхэд зарцуулан өөрийн компанийг өөрийн нэрээр нэрлэн бүх сэтгэл зүрхээ ажилдаа дайчлах болсон байна. Асар их мөнгийг богино хугацаанд олсон Вриглей өөрийн нэг насны мөрөөдөл болох хувийн арал худалдаж авахаар болсон юм. Тэрээр АНУ-ын Калифорни мужид хамаарах Каталина хэмээх арлыг худалдан авч жинхэнэ утгаар нь зугаа цэнгэлийн газар болгон хөгжүүлсэн байдаг. Гэвч эргэх хорвоогийн жамаас зугтаж чадахгүй учир 1932 оны нэгэн өдөр баян эр хорвоог орхисон юм. Тэрээр нас барахдаа тухайн үедээ 34 сая доллар цуглуулсан байв. Түүний хүү бизнесийг нь өргөжүүлэн 20-р зууны турш авч явсаар 1977 онд нас барсан юм.

Харин гуравдугаар үеийн ач хүү Вриглей үйлдвэрийн бохины бизнесийг нэг их сонирхохгүй байсан ч олон шинэчлэлтийг хийж дэлхийн тэргүүлэх бренд байлгасан хэвээр байлаа. Гэвч 2002 онд ач хүү нь өөрийн удам дамжсан үйлдвэр, брендийг 153 сая доллараар МАРС корпорацад худалдсан байна. Тус компанийн үйлдвэрлэдэг бохинуудаас дурдвал та бидний сайн мэдэх Juicy Fruit болон Doublemint Spearmint зэргийг нэрлэж болох юм. Сүүлд 2004 онд АНУ-ын иргэдээс авсан судалгаагаар тус улсын хүн амын 99 хувь нь JuicyFruit брендийг мэддэг хэмээн хариулсан байдаг.

Share314Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In