Одоогоос 215 жилийн өмнө буюу 1803 7-р сарын 4 өдөр Францын эзэн хаан Наполеон Хойд Америк тивд орших Францын эзэмшлийн Луизиана мужийг АНУ-ын засгийн газарт худалдсан байдаг. Гэвч тус муж нь зөвхөн өнөөгийн Луизиана мужийн нутаг биш бөгөөд нийт 3778 км урт үргэлжлэх Миссисипи мөрний баруун эрэгт орших дийлэнх газар нутаг буюу Арканзас, Миссури, Айво, Оклахома, Канзас, Небраска, Миннесота, Дакота, Техас, Монтана зэрэг 15 мужуудын нутаг дэвсгэр үүнд хамаардаг байна. Тухайн үед АНУ-ын засгийн газар нийт 68 сая франк буюу одоогийнхоор 576 тэрбум долларын хөрөнгийг Наполеонд шилжүүлэн уг наймааг хийсэн юм. Эдгээр мужууд нь Францын засгийн газрын мэдэлд цэргийн хамгаалалтад байсан бөгөөд боолчлол хамгийн ихтэй бүс нутгууд байсан аж. Гагцхүү уг наймаа хийгдсэнээс болж хүн төрөлхтний түүхэнд хожим хоёр том дайн эхэлсний нэг нь Наполеоны аян дайн бол нөгөөх нь АНУ-ын иргэний дайн байдаг.
Наполеоныг эзэн хаан болохоос өмнө буюу 1699 онд Францчууд хойд Америк дахь нөлөөгөө алдаж Испаны ноёрхолд сөхрөөд байсан боловч цаг үеийн хувирлыг өөрт ашигтайгаар ашиглан 1800 онд Наполеон хойд Америк дахь нөлөөгөө дахин бэхжүүлсэн байдаг. Тэрээр Луизиана буюу Францын бүгд найрамдах улсыг Америк тивд байгуулсан юм. Наполеон эх газрын Европт 1800 оны үеэс эхлэн Их Британи улстай харилцаа туйлын таарамжгүй болж эхэлсэн байдаг. Их Британы эзэн хаад гэхээсээ илүүтэй тэдний улс төрийн хүчирхэг бүлэглэлүүд Францын эзэн хааныг зайлуулах асар их хүсэл сонирхолтой болсон байна. Мөн Англо-Саксон гаралтай банкерууд Ротшильд зэрэг хүмүүсийн эхлэлийг нь тавьж байсан эдийн засгийн эзэнт гүрний бодлогыг Францын эзэн хаан эрс эсэргүүцэж байсан тул цагийн шуурга ер нь түүний эсрэг өрнөсөн гэж хэлж болно. Зөрчилдөөн даамжирсаар 1803 оны 5-р сарын 18-ны өдөр Их Британи улс Францтай дайн зарлаж тун удалгүй эх газрын Европын 16 улс Наполеоны эсрэг цэрэглэн хөдөлсөн юм.
16 улсын эвслийн арми, түүний санхүүжүүлэгч нь дэлхийн хамгийн баян банкир болох Ротшильд энэ бүхний ард зогсож байв. Асар их хүчтэй дан ганцаар тулалдах болсон Наполеон банкнаас зээл аван хэн нэгнээс хараат болохгүйн тулд АНУ дахь өөрийн асар том газар нутгийг зарж уг мөнгөөрөө Францын дайныг санхүүжүүлсэн түүхтэй. Гэвч түүний түүх чухам аль хүрээд өндөрлөсөн болохыг хүн бүр мэдэж байгаа. Харин Францын шилжүүлсэн Луизиана мужийг АНУ 15 муж болгон хуваан тус бүрд нь захирагч томилон асар хүчирхэг эзэнт улсыг байгуулав. Гэвч шинээр шилжсэн мужуудад боолчлолын асуудал туйлын ярвигтай байсан бөгөөд үе үеийн АНУ-ын ерөнхийлөгчид шинээр нэгдсэн мужуудаа ижил тэгш хуульчлан засаг байгуулж чадахгүй байсаар эцэст нь байдал даамжирч АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линкольныг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс ердөө ганцхан сарын дараа буюу 1861 оны 4-р сарын 12-ны өдөр АНУ хоёр хуваагдсан байлдсан түүхтэй. Гэвч иргэний дайн АНУ-ын дотоод асуудлыг нэг тийш нь цэгцэлж тус улс хөгжлийн шинэ замдаа орсон бол Францын дайн тус улсын эзэн хааныг үгүй хийж улс гүрнийг нь доройтолд хүргэсэн юм.