• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, January 26, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Асар их орон зай, цаг хугацааг туулсан бүтээл

Admin Нийтэлсэн: Admin
11/04/2018
Ангилал: Нийгэм, санал болгох, Хүмүүс
0
Асар их орон зай, цаг хугацааг туулсан бүтээл

Деметрия Гайнес 1962 оны арваннэгдүгээр сарын 11-нд Нью-Мексико мужийн Розуэлл хотод төржээ. Ирээдүйн од бүсгүйг хорвоод мэндлэхээс өмнө эцэг нь хаяж явсан бөгөөд ээж нь рекламны агентаар ажилладаг Дэнни Гайнстай гэр бүл болжээ. Түүний ажил нь байнгын явдал суудал шаарддаг байснаас Демиг насанд хүрэхээс өмнө тэдний гэр бүл бараг 30 удаа ийш тийш нүүж шилжсэн байна. Иймд Деми тогтсон найз нөхөдтэй болох боломжгүй, нэлээн ганцаардмал байдалтай өсчээ. Хойд эцэг Дэнни мөнгө олдог хэдий ч мөрийтэй тоглоомонд алдах нь элбэг байлаа. Энэ бүхний хажуугаар Демиг төрөлхийн хялар нүд нь маш их шаналгаж байв. Харин хоёр ч удаагийн мэс ажилбарын ачаар энэхүү согогоо засаж чадсан байна.

You might also like

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Деми гадаад дүр төрхөө ашиглан, загвар өмсөгч болж мөнгө олох зорилгоор сургуулиа орхин, Европ руу явжээ. Түүний 18 нас оршуулга, хуримаар давхцав. Хойд эцэг нь амиа хорлон, Деми өөрөөсөө 12 насаар ах рок хөгжимчин Фредди Муртай гэрлэжээ. Тэдний богино хугацааны гэрлэлт Демиг зөвхөн хатагтай Мур болгоод зогсохгүй, түүнийг кино ертөнцөд эргэлт буцалтгүй оруулсан аж. Деми, Фредди нар жүжигчин Настасья Кинскитэй хөрш амьдардаг байсан ба тэр түүнийг өөрийнх нь зам мөрөөр явахыг Демид ятган, урам зориг хайрлаж байв. Демигийн анхны зураг авалтанд оролцсон кино нь General Hospital хэмээх теле цуврал байлаа. 1984 онд Деми цувралыг орхин, “St. Elmo”s Fire” кинонд тоглохоор болжээ. Уг киноны кокаинд донтсон бүсгүйн дүрийг бүтээнгээ өөрөө хар тамхи бодит амьдрал дээр хэрэглэж эхлэв.  Энэ явдал найруулагч Жоэл Шумахер түүнийг энэхүү байдлаас нь болж зургийн талбай дээрээс шууд хөөх хүртэл гурван жил үргэлжилжээ. Гэвч хөөгдсөнөөсөө хойш долоо хоногийн дараа буцаж ирэн, түүнээс хойш огт хэрэглэсэнгүй.

St. Elmo”s Fire киноны зураг авалтын талбай дээр тэр жүжигчин найруулагч Эстевестэй танилцан, улмаар дурлалын роман үүсгэв. Энэ харьцаа гурван жил үргэлжлэн, “Эстевес миний анхны хайр байсан” хэмээн тэрээр Cosmopolitan сэтгүүлд нэгэнтээ ярилцлага өгөхдөө дурдсан байдаг. Гэвч түүний амьдралын хайр нь 1987 онд учирсан “Хатуу самар” Брюс Уиллис байлаа. Тэд дөрвөн сарын турш өдөр бүр уулзан, түүний дараа Лас-Вегаст нижгэр хурим хийв. Тэд хуучинсаг маягийн гэр бүл бий болгон, Румер, Скаут, Таллулу гэсэн гурван охинтой болжээ. Наяад оны сүүлээр Деми Мур гол дүрд нь тоглосон “Сүнс”/Ghost/ кино түүний карьерт чухал үйл явдал боллоо. Олон амжилтгүй кинонуудын дараа “Сүнс” түүнийг алдрын оргилд нүд ирмэхийн зуур аваачив.

Дараагийн бас нэг амжилттай дүр нь Жек Николсон, Том Круз нартай хамт тоглосон “A Few Good Men” байлаа. Уг кино түүнийг Холливудын тэнгэр дор дажгүй байр сууринд хүргэжээ. 1994 онд Майкл Дугластай хамтран тоглосон “Disclosure” кинонд тэрээр биеийн гоо үзэсгэлэнгээ дэлгэцэн дээр “илчлэн”, дэлхий даяар алдаршив. Түүний тоглосон “Стриптиз” \Striptease\ кино шуугиан тарьж, Демигийн бүтээсэн тайчигч хүүхнийг харахын тулд үзэгчид театруудыг нураах дөхөж байлаа. Энэ кино түүнийг Холливудын хамгийн үнэтэй эмэгтэй жүжигчдийн эгнээнд аваачив.


“Стриптиз”-ийн дараа Деми харьцангуй удаан хугацаанд дэлгэцнээс алга болжээ. Түүний энэ “нам гүм” байдал 11 жилийн хамтын амьдралын дараах Брюс Уиллисээс салсан явдал, алдартай “G.I. Jane” киноны зураг авалтаар дуусгавар болов. Шар хэвлэлүүдийн олон жилийн янз бүрийн цуу мэдээлэл биеллээ олж, Деми Мур, Брюс Уиллис нар 1998 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Ингээд гурван хүүхэдтэй хэдий ч эрх чөлөөтэй бүсгүй болж, Брюсаас хойш Мадоннагийн дуу бичлэгийн Maverick студийн менежер, 29 настай Гай Осири, Холливудын залуу од, ирланд жүжигчин Колин Фаррелл нартай нэр холбогдож ч үзэв. Ингээд  2003 онд өөрөөсөө 16 насаар дүү Эштон Катчертай “учир ургуулж”, хүмүүс эхлээд үүнд итгэхгүй байсан боловч “жинхэнэ хайр” гэдэг нь батлагдаж, тэд 2005 онд гэрлэсэн билээ.

Холливудын төгс хос хэмээн нэрлэгддэг байсан тэдний харьцаа 2011 онд дуусгавар болов: учир нь, хуримынхаа 6 жилийн ойн үеэр Эштон 23 настай загвар өмсөгч Сара Липтэй “сээтэгнэн” Демийг араар нь тавьж, “хэргийн эзэн-хагархай амт хүүхэн” сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцахаар яарснаас хамаг хэрэг мандсан аж. Үүнээс хойш Деми Мурын талаар таатай, таагүй олон мэдээлэл цацагдаж байгаа хэдий ч өөрийгөө ялан дийлж, урьдын сайхан төрхөндөө эргэн орж, шинэ хайртай учраад байгаа талаар хэвлэлүүдэд мэдээлэгдсээр л байна. Хэдийгээр нас 50 хэвийж яваа ч,  “орост София Ротару, америкт Деми Мур гээд хэзээ ч хэлбэр галбираа алдаж өтөлдөггүй, мөнхийн залуугаараа хүмүүс байх юм аа” хэмээн зарим хүмүүс ярьдаг нь ч оргүй биш бололтой. Тэрээр урьдын загвар өмсөгч, алдартай жүжигчин бүсгүй маань шаггүй бизнесвумен гэдгээ амьдрал дээр батлан, аз жаргалаар дүүрэн амьдарч  байна.

Share312Tweet149
Өмнөх мэдээ

Хүүхдээ тэжээхийн тулд 43 жил эр хүний дүрд хувирсан бүсгүй

Дараагийн мэдээ

Хамгийн сүүлчийн ахмад дайчны сэтгэл хөдөлгөм түүх

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна
Нийгэм

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

Нийтэлсэн: Admin
01/26/2021
5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ
онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Сугалаанд 20 сая доллар хожиход 99 хувь ухаан, 1 хувь туршлага 0 хувь аз шаардлагатай.

Сугалаанд 20 сая доллар хожиход 99 хувь ухаан, 1 хувь туршлага 0 хувь аз шаардлагатай.

03/25/2019
Улаанбаатарынхан хүүхдүүдтэйгээ хөдөөг зорьж эхэллээ

Улаанбаатарынхан хүүхдүүдтэйгээ хөдөөг зорьж эхэллээ

01/30/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!
Бусад

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021
Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна
Бусад

Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна

01/26/2021
Эхнэрийнхээ цогцсыг шатаагаад хүүхдээ дэргэд нь ҮЛДЭЭЖЭЭ
Бусад

Ноцтой мэдээ: Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж идүүлэхийг завджээ.

01/26/2021
Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна
Нийгэм

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

01/26/2021

Recent News

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021
Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна

Баримт : Корона ч өсөж, дарга нарын цалин ч өссөн байна

01/26/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In