• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 25, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Хамгийн сүүлчийн ахмад дайчны сэтгэл хөдөлгөм түүх

Admin Нийтэлсэн: Admin
11/04/2018
Ангилал: Дайн, санал болгох, Хүмүүс
0
Хамгийн сүүлчийн ахмад дайчны сэтгэл хөдөлгөм түүх

Аав маань бидэнд дайны гавьяа шагналуудынхаа талаар хэзээ ч ярьж байгаагүй бөгөөд “Та хэдэн фрицүүдийг цааш харуулсан бэ?” гэсэн бидний асуултад хариулж байсангүй. Харин бидэнд дайны үед хэрхэн явцгааж байсан талаараа ярьдаг байв. Тэд тавдугаар сараас долоодугаар сарыг дуустал, Москвагаас Смоленск хүртэл тувт явган явцгаажээ. Ихэвчлэн шөнө дөлөөр, зэвсгээ үүрээд /усан хөргүүртэй “Максим” пулемет гэхэд нийт жин нь 66 кг байсан/ явдаг байж. Явдал дундаа бараг унтаж сурсан байна. Өглөөний 10 цаг гэхэд шилжилт өндөрлөн, шууд л нуувч ухах ажилдаа ордог байв. Тэндхийн хөрс нь нутгийнх шиг биш, их хатуу, улаан, цахиур шиг…

You might also like

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Өөдөөс нь танкууд довтлон, тулаанд өндийх хэрэгтэй үед үнэхээр аймшигтай санагдана. Энэ мангасыг пулеметоороо зогсоож чадах болов уу, яах бол гээд л. Ойртоод ирэнгүүт нь хавчиг шуудуун дотроо аврал хайна. Тачигнасан чанга чимээ гарган танк нуувчийг “индүүдэн”, түүний хэрцгий ган хэвлий толгой дээгүүр харагдаад өнгөрнө. “Индүүдлэг” өнгөрсний дараа нөхдийнх нь царай хэрхэн хувхай цайсан байдгийг тэрээр зөндөө харсан аж… Төмсний талбайн нэг захад немцүүд, нөгөө захад нь манайхан байх. Дэргэд нь тосгоны оршуулгын газар, жаахан цаашлаад Угра гол байв. Дайрах тушаал аваагүй бол хэн нь ч хэндээ саад болдоггүй байжээ. Цав цагаан дотоожтой немцүүд дасгал хийгээд л, манай салаанд олон байсан туркменчүүд залбирлаа уншин, үлдсэн нь төмс шараад л. Эцэст нь, бидэнд дайрах тушаал өглөө…

Германы мэргэн буучид ч ажилдаа орцгоов. Тэр үед манай салаа энд тэндээс цугларагсдаас бүрдсэн байв. Бүтэн өдөр хийсэн тулааны дараа салаанаас 1-2 цэрэг л амьд үлддэг байсан бөгөөд намрын харанхуй шөнөөр бие биеэ арайхийж олцгоон, өглөөтэй золгодог байлаа. Цугласан салааны амьдрах хугацаа дайны үеийн хуулиар тов тодорхой: төмсний талбайн төлөөх тулаанд нэг өдөр оролцох. Дивиз бүхлээрээ сүйрээгүй цагт араас нэмэгдэл хүч ирэхгүй гэдгийг бүгд мэдэж байлаа.

“Угра гол дээрх бэхлэлт” – энэ бол татар-монголын дайралтын үед ч биш, харин 1943 оны зун-намар Угра голын дэргэдэх төмсний жижигхэн талбайнууд дээр сүртэй том тулаан хийгээгүй хэдий ч өдрөөс өдөрт цусаа урсгасаар байсан буудлагын 159-р дивиз байлаа.  Тэрээр Ельней орчимд бүслэлтэд үлдсэн германы хэсгүүдийг тогтоон барих амьд хаалт болж байсан юм…

Төрөлх тосгонд нь байдаг шиг цэцэгт энэхүү талбай аавын маань хувьд тулааны сүүлчийн талбар болсон бөгөөд тэрээр Берлин хүрч чадсангүй… “Германы мэргэн бууч пулеметыг онон, суурийг нь эвдэлсэн бөгөөд манайхны бусад пулеметууд ч аажим аажмаар жагсаалаас гарч эхэллээ. Би тэрхүү мэргэн буучийг хөнөөх гэж 250 сумаа гарзадсан хэдий ч онож чадсангүй. Харин тэр намайг шархдуулчихлаа. Наймдугаар сарын халуу шатсан үд дунд байлаа. Цус маань халуу дүүгэн, гоожин урсаж байв. Хэрэв Угра голыг гаталж чадвал амь аврагдах боломжтой. Миний пулеметын “хоёрдугаар номер” намайг гол дээгүүрх аврагч татлагад хүргэж өгөв. Тэрээр миний ой санамжид цуглуулгын салааны нэрийг нь үл мэдэх “Хоёрдугаар номер” хэвээр үлдсэн бөгөөд өөрийн тэлээгээрээ “амьдралын татлагад” намайг бэхэлж өгсөн ачтан билээ. Голын нөгөө эрэг дээр ухаан орох үед нар жаргах дөхөн, ам аймшигтайгаар цангаж байлаа…

Худгийн дэргэд нэгэн эмэгтэй зогсох бөгөөд хувингийнх нь амсраар ус мэлтэлзэж харагдана. Тэр ус хичнээн амттай санагдсан гээч. Нүдэндээ ч үл итгэн, үхэл амьдралын зааг дээр байгаа учраас орос татар үгс хольж хутган уснаас нь уухыг гуйлаа. “Болохгүй, болохгүй” гэж тэр хүүхэн хэлээд, арагшаа аажмаар ухрав. “Халуун байна, болохгүй” гэж давтан хэлээд, надад ямар нэгэн юм тайлбарлаж ойлгуулж чадахгүйдээ бараг уйлах шахаж байлаа.

Би одоог хүртэл ертөнц дээрх хамгийн амттай тэрхүү уснаас ханатлаа залгилахыг хүсдэг бөгөөд хэрэв тэр үед уусан бол шууд цус харвах байсан аж.  Хүнд балга ус өгөхөөс татгалзсанаараа түүний амийг авардаг болохыг би хэзээ хойно мэддэг болсон юм. Цус маань хамар, ам, хоолой, чих рүү орон, халуунд тэр дороо нөжрөн, амьсгалахад бэрх болов. Би цэргийн халбагаараа амаа ухан хатаж нөжирсөн цусаа гаргахаар оролдоход яг л хайрга чулуутай газар нуувч ухаж буй мэт хичнээн хүнд хэцүү байсан гэж санана… Морин тэргэн дээр сум хэрэгслүүд ачиж явсан нэгэн хөгшин хараад “Тэсээрэй, хаа нэгтээ бид эмнэлгийн хэсэг олох болно”  гэлээ. Ингээд хамаг хүчээ дайчлан тэрэгнээс зуурч, шөнө болох үед эмнэлгийн машинтай таарав. Ингээд өглөөгүүр эмнэлэгт хүргэгдэн, хагалгаанд орохоор боллоо.

Хагас жилийн турш фронтын тэргүүн эгнээнд пулеметын бүс үүрч явсны улмаас нуруу маань мэдээ алдуулагч хийх зүү нэвтрэх аргагүй шир болсон байлаа. Ингээд мэдээ алдуулагч ч хийлгэсэнгүй, зөвхөн тоолох л үлдэв… Мэс засалчийн гар хаа нэгтээ гүнзгий, хаа нэгтээ өнгөцхөн хүрч, зүрхнээс хэдхэн миллиметр зайтай өнгөрсөн сумны хэлтэрхийг авлаа. Хагалгааны үед тусалж байсан сувилагч эмэгтэй “өнгөрсөн зун асар их гүзээлзгэнэ ургасан хөрш тосгоных “ болж тааран “нутгийн хүү минь тэснэ шүү!” хэмээн зоригжуулж байв…”

 

Харин олон он жилүүд өнгөрсний дараа л аав маань гэнэт ойлгожээ: Өвдөлтөөсөө болон үг хэлэх тэнхэлгүй атирсан, амьдралын төлөө цөхрөлтгүй зууран тэмцэлдэж байсан хөдөөний тэвчээртэй хүүгийн хаанаас ирснийг тэр сувилагч эмэгтэй огтхон ч мэдээгүй шүү дээ гэж.  Тэр эмэгтэйн халуун дулаан тэдгээр үгс түүнд хичнээн их аврагч хүч болсныг тэрээр дайны дараах он жилүүдэд дурссаар байсан бөгөөд тэрхүү илч дулааныг юугаар ч хэмжихийн аргагүй байлаа… “Ухаан орох үедээ цас шиг цагаан ор хөнжил дотор хэвтэж байгаагаа мэдэн /манай тосгонд тийм зүйл хэзээ ч хараагүй билээ/ диваажин гэж үнэхээр байдаг юм байна гэж бодов. Тэгэхэд би эмнэлгийн галт тэргэн дотор явсан бөгөөд намайг Москвагийн цэргийн эмнэлэгт хүргэн, миний хувьд дайн ингээд дууссан билээ” Хагас жил хиртэй цэргийн эмнэлгүүд дамжсаны эцэст аав маань гэртээ иржээ. Шөнийн харанхуйд хаалгаа тогшсон боловч онгойлгож өгсөнгүй. Харин хаалттай хаалганы цаанаас: “Чи бол миний хүү биш, хий үзэгдэл чөтгөр байна. Хүү маань Смоленскийн дэргэд амь үрэгдсэн. Би чамд үүр цайтал хаалгаа онгойлгож өгөхгүй” гээд хаалганы доогуурх зайгаар хуудас цаас түлхсэн байна. Ингээд шөнийн харанхуйд шүдэнзээр гэрэлтүүлж байгаад өөрийнхөө оршуулгын баримтыг уншжээ.

 

Ээж, хүү хоёр ингээд хаалганы хоёр талд зогсож байсан гээд та төсөөлдөө…

Ингээд үүр гэгээрэн, хагас ухаантай шахуу эмэгтэй хаалгаа нээж, зовлон шаналлаасаа үс нь бууралтсан ээжийгээ хүү нь олж харсан байна… 27 настайдаа аав маань дайны дараах нурж сүйрсэн хамтралын дарга болжээ. Дараахан нь хэлмэгдүүлэлтийн ээлжит давалгаа эхлэн, хөрш зэргэлдээх хамтралын дарга нар ар араасаа алга болсоор байлаа. Ингээд аавыг район руу хуралд дуудагдаад явсны дараа тосгоныхон нь амьсгаа даран, даргаа хүлээцгээсэн байна. Эхлээд түүний унаж явсан морь харагдан, дараа нь өвдгөө тулсан цасан дунд урт шинельдээ түүртсээр өөрөө гарч иржээ. Тэрээр маргааш нь мод бэлтгэлд ажиллах морио өрөвдөөд 25 мод газар явган алхаж ирсэн аж.

Энэхүү уртадсан шинелээ дайнаас ирэхдээ л өмсөж ирсэн бөгөөд цасан шуургатай үед морио хучиж, хэвтэхдээ цээжин дороо дэвсэхэд нөмөртэй гээд богиносгож тайрсангүй. Дайны дараагийн хэдэн өвөл маш их цастай, хүйтэн байсан билээ. Районоос тэдний тосгонд дарга нар ирэх үеэр эмэгтэйчүүд тэдэнд хандан: “Түүнийг битгий авч яваач! Бидэнтэй хамт үлдээгээч! Биднийг өлбөрч үхэх аюулаас тэр л аварч чадна” хэмээн гуйдаг байсан аж.  Дайны дараагийн тосгодын амьдрал үнэхээр гамшиг байсан бөгөөд гэр бүлээрээ өлсгөлөнгөөр хиарсаар байлаа. Аавын өгүүлснээр, түүнийг 30 гаруй настай болох үед л тэдний үеийнхэн цадталаа хооллож эхэлсэн аж.

Районы хэмжээнд хэлмэгдээгүй хэдхэн дарга л үлдсэн бөгөөд аавд маань ч баримт бэлдэж байсныг сүүлд мэдсэн билээ… Аав маань хамтралынхнаа чадлынхаа хэрээр аварч байлаа. Эртнээс уламжилсан ёс заншлаа үл харгалзан гахайн ферм хүртэл байгуулав. Тэрээр ойн гүнд газар гэр ухаж бэлтгэн, тэндээ бэлэвсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аваачиж, районоос хуваарилсан малын тэжээлийг өлсгөлөн хүүхдүүддээ чанаж өг хэмээн эмэгтэйчүүдэд тарааж, өдөр шөнөгүй мөчир хөрөөдөн, түүнийгээ буцалган гахайнуудаа тэжээж байлаа.

Тосгоныхон нь энэ хүнд үед амийг нь хэрхэн аварсныг насан туршдаа марталгүй, аавд маань талархсаар ирсэн юм.  Тэд нар мандахтай уралдан ааваас зөвлөгөө авахаар зорин ирдэг байв. Харин аав маань өөрийнхөө хүүхдүүдэд тийм ч их зөвлөгөө өгч байсангүй. Тэрээр: ”Би ингэж бодож байна, гэвч та нар өөрсдөө шийд дээ” хэмээн хэлдэг байлаа.

“Өөрсдөө шийд дээ” – энэ бол хүмүүст, өөрийнхөө хүүхдүүдэд итгэсэн итгэл байлаа. Магадгүй, энэ л түүний хамгийн мэргэн зөвлөгөө байсан ч юм бил үү… Хамтралын хурал дээр тэр 2-3 цаг илтгэл тавин, ганц ч цаас харалгүйгээр Пушкины шүлгүүд, намын их хурлуудын шийдвэрүүд, Лениний нийтлэлүүдийг өгүүлж, фронтод явсан хүн бүрийг нэрээр нь дурсан санаж, нормоо давуулан биелүүлсэн хөдөлмөр өдөр бүрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг байлаа. Тосгоны хөгшин залуу бүгд л даргынхаа үгийг чих тавин сонсож, тэдний царай гэрэлтэн, галлаагүй улаан буланд илч түгдэг байв… Тэрээр өөрийн гэр бүлийн өмч болох цор ганц үнээгээ хамтралын хашаа руу туугаад явахад нь хоосорсон саравчны дэргэд насан өндөр ээж, залуухан эхнэр нь хүүхдүүдтэйгээ бөртийгөөд хараад үлдэж байсан юм. Тэр үед тэгэх хэрэгтэй байсан болоод л тэр. Бид ч түүнээс “яагаад?” гэж хэзээ ч асуугаагүй билээ…

Share350Tweet149
Өмнөх мэдээ

Асар их орон зай, цаг хугацааг туулсан бүтээл

Дараагийн мэдээ

Уран бүтээлийг урлагын бүтээл болгосон бүсгүй

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Амьдралынхаа 14 жилийн ганцаараа өнгөрүүлж зохиолч, партизан, аркитикын хайгуулч, нүцгэн гараараа чоно устгагч, Оскарын эзэн зэрэг цол хэргэм хүртсэн эр.

Амьдралынхаа 14 жилийн ганцаараа өнгөрүүлж зохиолч, партизан, аркитикын хайгуулч, нүцгэн гараараа чоно устгагч, Оскарын эзэн зэрэг цол хэргэм хүртсэн эр.

04/24/2018
Их Аварга Д.Дагвадорж хайртай бүсгүйтэйгээ “Шинэ Яармаг” хороололд голомтоо бадраажээ

Их Аварга Д.Дагвадорж хайртай бүсгүйтэйгээ “Шинэ Яармаг” хороололд голомтоо бадраажээ

01/19/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил
Бусад

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021
Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ
Бусад

Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ

01/25/2021
Бусад

Хүсэмжит бүсгүй жүжигчин Б.Сансармаа

01/24/2021
Б.Хурцын эхнэр сарнай жүдүгийн зээлээ төлсөнгүй
Бусад

Б.Хурцын эхнэр сарнай жүдүгийн зээлээ төлсөнгүй

01/23/2021

Recent News

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In