• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 17, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Хүний мах иддэг удирдагчид

Admin Нийтэлсэн: Admin
11/06/2018
Ангилал: онцлох, Хүмүүс
0
Хүний мах иддэг удирдагчид

 

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Далаад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч,өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин танкны хүчээр замаа шулуутгасан. Миасиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан. Энэ гурван хүн дорхиноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ-ын үндэсний б үх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс гэж үзсэн. Ингэж байж гурвуул үлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ. Амин францын Фигаро сонинд өчихдөө “Улсыг захирах нь хувийн компанийг удирдахтай адил. Компаний төлөө зүтгэснийхээ төлөө хөрөнгийг нь дураар зарцуулах эрх надад буй” гэжээ. Бокасса Францын, Амин Английн, Масиас Испанийн армид офицер байв. Эдгээр улсууд нь гурвууланг нь дэмжиж тэтгэж байлаа.

Дэмжихийн сацуу, бид л удирдахгүй бол африкчууд ийм л болж байгаа юм даа гэж сурталчилдаг байсан. Масиас 45 албан ёсны өргөмжлөлтэй байв. Улсын нэгэн тугээмэл лоозон нь “Масиасын төлөө Бурхан Экваторын Гвинейг бүтээсэн юм” хэмээнэ. Амин насан туршийн ерөнхийлөгч, фельдмаршал, олон улсын эрхийн доктор, Британий эзэнт улсыг ялан дийлэгч гэгдсэн. Бокасса улсаа үе залгамжлах хаант улс болгон тунхагласан билээ. Амин Масиас хоёр Гитлерийг, Бокасса Наполеоныг биширдэг байв. Угандын дарангуйлагч Иди Амин уг нь хөгжилтэй нэгэн офицер байжээ. Тэр хаана л байна, тэнд инээд баясал үүсдэг байжээ. Гэхдээ мань хүний хошигнол хэнийг ч гомдоохооргүй эвлэгхэн. Бас Амин бор дарс яггүй хүртчихнэ. Энэ нь түүнийг бүх хүнтэй найз нөхөр болгожээ. Хамаг мөнгөө хүн дайлаад л үрчихнэ. Зарим нь, энэ гэмгүй сайн хүнийг архи л баллана гэлцэж, архичин болно доо, хөөрхий гээд гуниг царайлна. Аажимдаа тэр харьцах хүнийхээ хүрээг хумьжээ. Өөрийнх нь цэцэрхлийг бишрэгч офицеруудтай л архидах болж. Гэхдээ ямагт л ялихгүй байдлаа ялан дийлж, хувьсгал хийж хэн болохоо харуулна гэж ярина.

Түүнийг хөндлөнгийн хүмүүс архины цагаан солио туссан хэмээн таамаглаж, төдийлөн үл ойшооно.1971 оны нэгэн өдөр Амин хамсаатан офицеруудынхаа хамтаар төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Оботег унагажээ. Өөрийн алиа марзан, архичин согтуу багийг хуу татан хаялаа. Тэрбээр харгис хэрцгий, хязгааргүй шуналтай нэгэн байжээ,Өөрийнх нь дургүйг хүргэж байсан 500 гаруй хүний нэрсийг аль эрт бэлдчихсэн жагсаалтыг гаргаж ирээд, оботеистууд хэмээн цаазаар авав. Одоо л нэг Угандад тайван амьдарч болох боллоо гэж тэр ярьжээ. Хамгийн үнэнч фенүүдийгээ өндөр албан тушаалд тавьж байсан бегөөд тэдний олонх нь бичиг үсэггүй байв. Гагцхүү улсын эд баялгийг тонохыг л тэд мэднэ. Гэхдээ Аминыг хэрхэн гүйцэх билээ. Хурандаа цолоос фельдмаршал руу дэвшихэд хоёрхон цагийг зарцуулсан тэрбээр эдийн засаг, нийгмийн бүх салбарыг удирдах онцгой эрхийг өөртөө олгосон. Оюуны “хөрөнгө оруулалтынхаа” төлөө тэр улсын орлогын тавин хувиар шагнуулах эрхтэй гэсэн хууль гаргав. Угтавин хувь нь зуун хувь болж өссөнийг таахад түвэггүй. Хувийн, кофе,цай, хушга, шар будааны тариаланг Иди Амин үр ашиггүй байна гэсэн нэрийн дор улсын болгов.

Тодруулбал, өөрийн хувийн өмч болголоо. Ямар нэг фермюм уу, үйлдвэрийн эзэн дээр Амины хүмүүс ирээд л “их фельдмаршалд аж ахуй чинь таалагдлаа, тийм учир азтай тавилангаа биширч, өчүүхэн өмчөө аугаа жанжиндаа өргө” гэдэг байв. Хэрэв үгүй гэвэл оботеист гэгдэн, наад зах нь матар үржүү лгийн газрын амьд хоол болно. Эсэн мэнд үлдэхийг дээд хувь заяа хэмээсэн хөөрхий хүмүүс их олноороо өмчөөсөө татгалзаж, Идид өргөн барьж байлаа. Амин дорхиноо дэлхийн 100 баян хүний тоонд оров. “Уганд бол Бурхнаас надад заяасан миний хувийн компани, угандчууд бол манай компаний ажилтнууд” гэж байн байн давтах боллоо. Улсыг компани гэж үзэжл удирдах ёстой гэсэн болхидуу “онол” дэвш үүлэв. Энэ бодолдоо хэт автсан Амин хүн ардыг ямар ч эрхгүй болгосон төдийгүй, өөрийн каква угсаатныг хамгийн аугаа дээд үндэстэн гэж зарлаад, бүгдийг нь “компаний удирдах местд”‘ дээр томилов. Каква бус угандчуудыг хэзээ ч удирдах ажил хийж болохгүй боолууд хэмээсэн. Нүүдэлчин карамажонгуудыг мал хариулдаг мал гэж тооцож байв. Амин зөвхөн харгислалын тусламжаар л дэглэмээ тогтоон барьж байлаа. үсэг бичиг үл мэдэгч т үүний мэргэн ухаанд өчүү хэн төдий эргэлзсэн хэн ч гэсэн аймшигт тарчлалаар төгсөнө. Английн колоний армид байхдаа л тэр хэрцгийгээрээ зард гарч, Боомилогч хоч зүүжээ. 50-иад онд Кенид гарсан бослогыг даралцаж байхдаа Иди олон хүнийг боомилж алсан байна. Хожим тэр угандын ард т мнийг боомилон. хамаг ш үүсийг нь сорсон. 1979 онд Угандын өмнөд хэсэгт Амины эсрэг бослого гарлаа. Тэднийг дор нь дарж, зугтсан босогчдыг мөшгих нэрийн дор Танзаний нэлээд нутгийг эзлэн авчээ. Эзэлсэн нутагтаа Амин өөрийн дэглэмийг тогтоож, ард иргэдийг нь харгислан дээрэмдэв. үүнд эгдүүцсэн Танзаний арми угандын зэвсэгт хүчинд үхлийн цохилт өглөө.

Уганд даяар Амины эсрэг бослого өрнөж, манай хүн Англи руу зугадахаас өөр аргагүйд хүрчээ. Лондон дахь тансаг ордондоо ирээд Амин “8 жилийн дотор компаниасаа олж болох бүх ашгийг би авч чадсан. Надад харамсах юм алга. Уганд бол угаасаа явуургүй компани байсан юм. Тэгээд л дампуурлаа” гэжээ. Тэрбээр насан эцэслэтлээ Европод алт алмазан дунд хөлбөрөн жаргасан юм. 1968 онд испаничууд Экваторын Гвинейг орхин одохдоо колоний захиргааны дуулгавартай хичээнгүй албан хаагч Нгема Масиасыг ерөнхийлөгч болгоод явжээ. Масиас эелдэг зөөлөн зангаараа алдартай байв. Гэтэл энэ бяцхан улсын ерөнхийлөгч болонгуутаа дэлхийд зартай дарангуйлагч болчихдог байна .Өөрийг нь бишрэн шүтээгүй хэн бүхнийг тамлан хороож байв. Онцгой жигшлийг нь төр үүлсэн нэгнийг тэр ордондоо тамлуулах агаад тарчлан зовохыг нь харж таашаал авна. Нгемаг тэргүүн болохоос өмнө Экваторын Гвинейд 300 мянган хү н аж төрж байв. Дарангуйлагч богино хугацаанд 50 мянгыг нь цаазаар авлаа. 100 мянган х үн айдас хүйдэст автан дүрвэжээ. Үлдсэн 150 мянгын 60 мянга нь шоронд сууж байв.

Масиасын олон цол хэргэмийг нэрлэхдээ өчүү хэн алдаа гаргахад л улс төрийн хоригдол болоход хангалттай байв. Тэднийг Масиас хувийн боолууд болгон ашиглана. Масиас мөнхийн хутагт аугаа ерөнхиийлөгч, боловсролын гроссмейстер, ертөнцийн гайхамшиг гэхчилэн 45 гуншинтай. Католик сү м дэд мөргөлөө “Бурхан Масиаст зориулж Экваторын Гвинейг бү тээсэн юм” гэж эхлэхийг тушаасан. Хожим бүр “Масиасаас өөр Бурхангүй” хэмээн зарлигдсан. Ард түмэн Масиаст мөргөж, түүний төлөө л ухамсарт амьдралаа зориулах ёстой гэж албан ёсны үзэл сурталд номлоно. Жил бүр Масиас 25 сая паундын цалин авч байв. Мөн улсын аж ахуйн гол үндэс болсон какао, кофе, бананы тариаланг хувийн өмч болгожээ. Масиас улс төрийн хоригдол 60 мянган х үнээс гадна, Рио Муни мужийн 40 мянга оршин суугчийг жинхэнэ боол болгон хувиргажээ. Түүний бодлоор бол, хоёрхон мужтай энэ улсын Фернандо Погийнхон нь болохоор арай дээгүүр хүмүүс, Рио Мунигийнхан доод арьстнууд аж. Тэдгээр боолчуудад ямар ч эрх байгаагүй бөгөөд чармай нүцгэн ажиллана. Боол эзэмших ёсыг сэргээсэн нь Масиаст асар их орлого оруулж байв. С үүлдээ б үр фернандо почуудыг ч олноор нь боолчлох болжээ. Экваторын Гвиней тэр үед Африкийн концлагерь хэмээх эрхэм сайхан алдар нэртэй байлаа. Улсынхаа хамаг мөнгийг сороод зогсолгүй, гадаадаас асар их зээл тусламжийг аваад мань х үн халаасалчихна. Төрийн албан хаагчдад цалин өгөхөө байв. Бү х кассууд хов хоосон болов. Харин Гвинейгээ асар том боолын аж ахуй болгон хувиргасан Массиас л баяжсаар. Тансаг ордондоо тэрбээр Европоос урьсан хүүхнүүд болон жүжигчид, хөгжимчидтэй өдөр шөнөгүй наргиж хэвтэнэ. Экваторчуудын дүрвэх нь улам ихэссэн тул Массиас хөвдөг бүхнийг живүүлжээ. Загасчид авто дугуйны хамер үлээж холбоод тэнгист гардаг болов. 1976 онд 100 сэхээтэн улс орноо аврах төлөвлөгөө боловсруулаад т үүнд бараалхжээ. Тэднийг олон едрийн турш тарчилган хөнөөсөн байна. 1979 онд ард т үмний тэвчээр барагджээ. Тэртэй тэргүй гарцаагүй сүйрэл нүүрлэсэн тул тэд хэл, тамлалаас айлгүй эрслэн босов. Зальт Масиас өөрийн үеэлд Мбасогод тэднийг толгойлохыг даалгав. “Ахынхаа эсрэг ч тэмцэж чадах шударга” Мбасогог боолчууд дэмжлээ. Үеэл болохоор цаагуураа хамаг баялгаа зөөж гаргахад нь ахдаа тусалж байв. Масиас мөн л үлдсэн насаа Европод цэнгэж өнгөр үүлжээ.

1965 онд Төв Африкийн БНУ-д эргэлт гарч, ерөнхийлөгч Дако амиа алдаж, сууринд нь Францын армид 23 жил зүтгэсэн, францын иргэн Жан Бедель Бокасса заларлаа. Ердөө л маргааш нь үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентыг тарааж, бүх намыг хориглов. Улсаа хэмжээгүй эрхт эзэн хаант улс болгон зарлалаа. Алмазын ордууд бол эзэн хааны хувийн өмч гэж мэдэгдэв. Хаан титмийн ёслолд тэр францын уран дархчуудаар бүтээлгэсэн 2000 бриллианттай титэм, 2 тонн алтаар урласан сэнтийг авчруулав. Мөн Европоос 44 люкс мерседес, 6 лим узин мерседес, дээд зэргийн 22 тн шампанск, 150 тн дарс, мөн хамгийн цэвэр үүлдрийн 130 цасан цагаан хелөг морьд гээд л тоо томшгүй олон тансаг зүйл захиалан ирүүлжээ. Наполеоны хаан суудалд залрах ёслолоос нэг ч зүйл зөрөх ёсгүй, гэхдээ илүү тансаг сүрлэг байж болно гэж Бокасса заавардсан аж. Титмийн ёслолд 500 сая доллар үрсэн байна. Гэвч Бокасса үүнд санаа зовсонгүй. Очир эрдэнийн асар их баялагт үүний хөмрөг рүү урссаар. Шуналт дарангуйлагч эдийн засгийн бусад салбар луу ч тэмтрүүлээ сунгаж, ээлж дараалан залгиж байлаа. Улсоронд өлсгөлөн болж байхад тэр Европод бас нэгэн цайз худалдан авахаар аялж явдаг. Гадаадын одонгоор шагнуулах донтой үүнийхээ төлөө бусад улсын сайд түшмэдийг хайр найрг үй өндөр үнээр хахуульддаг байлаа. Кремлийн алмазын санд харамгүй бэлэг өргөж, коммунистуудын сэтгэлийг хөдөлтөл бриллиантаар гар цайлгасныхаа дараа Зөвлелтийн одонг ч хүртжээ. Сөрөг хүчнийхэн аймшигт харгислалд өртөж байв. Тусгай ангийн цэрэг байсан, каратэ сонирхдог тэр эсэрг үүцлийн хөдөлгөөний удирдагчдыг шуудайд хийж дүүжлээд дасгал сургуулиа хийнэ. Онцгой заналт дайснуудынхаа махаар амтат зоог бэлдэхийг тушаана. Хөрөг зургийг нь хүндэтгээгүй гэсэн шалтгаар бага сургуулийн нэг ангийн б үх сурагчдыг тэр ачааны машин биечлэн жолоодож, дайрч алжээ. Түүний даварсан байдалд эгд үүцсэн Франц улс сөрөг х үчний шударга тэмцлийг дэмжих нэрийн дор 3 рот десантчин илгээж, Бокассаг огцруулжээ. Францын иргэнийх нь хувьд т үүнийг ш үүх б рэн эрхтэй ч тэгсэнг й. Т үүнд улс төрийн орогнол олгоно гэсэн Котдивуар улсад х үргэж өгчээ. Тэнд Бокасса дорхиноо уйдаж, удалгүй Францад очиж жаргасан төдийгүй, нэгэн хотынх нь хүндэт иргэн болжээ.

 

Share304Tweet149
Өмнөх мэдээ

Эйфелийн цамхгийг зарсан цуутай луйварчин эр

Дараагийн мэдээ

Шведийн гуйлгачнаас Монголын гүн болсон түүх

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Фантастик продакшний шинэ бүтээл 37-р точка Ахдаа дурласан Солонго

Фантастик продакшний шинэ бүтээл 37-р точка Ахдаа дурласан Солонго

10/30/2019
Шуурхай мэдээ: Коронавирусын халдвар Монголд бүртгэгдлээ

Шуурхай мэдээ: Коронавирусын халдвар Монголд бүртгэгдлээ

01/23/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй
Бусад

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021
Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй
Бусад

Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй

01/17/2021

Recent News

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In