• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 17, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Гитлерийн зохион байгуулсан 1936 оны Олимпийн наадмын тухай 10 сонин 

Admin Нийтэлсэн: Admin
11/07/2018
Ангилал: Нийгэм, онцлох
0
Гитлерийн зохион байгуулсан 1936 оны Олимпийн наадмын тухай 10 сонин 

 

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

1936 ОНЫ ОЛИМПИЙГ БОЙКОТЛОХ ШАХСАН

Олон орон Нацистуудын төлөвлөгөө, жүүд тамирчдыг хавчин гадуурхаж байгааг гадарлаж байсан тул Берлинийг бойкотлох тухай яригдаж байжээ. Ялангуяа АНУ энэ талаар идэвхтэй байв. Энэ боломжийг шүүрэн авч Испаничууд олимпийг Барселонд зохион байгуулах санал тавьсан байна. Тэд 1931 оны сонгон шалгаруулалтаар Берлинд ялагдаад байсан юм. Гэвч 1936 оны долдугаар сард Испанид иргэний дайн дэгдэж бүх төлөвлөгөө нуран унажээ.

ГИТЛЕР БОЙКОТЫГ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БАЙСАН Ч ГЕББЕЛЬС САНААГ НЬ ЭРГҮҮЛЖЭЭ

Үнэндээ Адольф Гитлер Олимпийн наадмыг төдийлөн сонирхохгүй байв. Тэр спортод дургүй. Бас олон алдартай тамирчид нь Ари цустай биш байсан нь түүний дургүйг хүргэж байв. Гэвч Нацист Германы суртал ухуулгын сайд Иозеф Геббельс түүний толгойг эргүүлж, олимп бол Нацистуудын талаар хуурамч ойлголт дэлхий нийтэд төрүүлэх чухал арга хэмжээ гэж итгүүлжээ. Үүнээс гадна аялал жуулчлалаас орлого олох ач тустайг ойлгуулсан байна. Гитлер ч түүний санааг дэмжиж олимп нь Ари үндэстний бусдаас илүүг харуулах боломж гэж харав.

 

ОЛИМПИЙН ӨМНӨ БЕРЛИНИЙГ ӨНГӨЛӨН ДАЛДАЛСАН НЬ

1936 оны наймдугаар сард Берлин хот дахин мэндлэв. Жүүдийн эсрэг суртал ухуулга, тэмдэглэгээнүүдийг түр авч хаяад оронд нь хас тэмдэг болон олимпийн далбаагаар бүрхжээ. Жүүдийн эсрэг үзэл сурталчилдаг Der Sturmer сонинг Олимпийн үеэр хэвлэлтийг нь зогсоон, бүх цэгүүдээс хураан авсан байна. Гадны зочид Берлиний гудамж үүнээс өмнө ямар янзтай байсныг төсөөлөхийн аргагүй болгожээ. Бас тэднийг явсны дараа ямар болохыг ч мэдэхгүй байв. Гэвч энэ үеэр цэвэрлэгээ нууцаар эхэлж 800 орчим цыган иргэдийг баривчлан Берлиний гадна орших хуаранд нүүлгэж байжээ.

 

 ЖҮҮД ТАМИРЧНААР ЖИНХЭНЭ НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН НЬ

Гадаадынхан хэдийгээр Германд ямар нэг аймшигтай зүйл болоод байгааг мэдэж байсан ч энэ нь ямар хэмжээний, ямар хор хөнөөлтэй талаар төсөөлөлгүй байв. Тиймээс энэ эргэлзээг арилгахын тулд Гитлер жүүд тамирчныг Германы нэрийн өмнөөс оруулахаар шийджээ. Ингээд Хелен Мейер хэмээх жүүд эмэгтэй туялзуур жадны тэмцээнд оролцсон юм.

 

НАЦИСТУУДЫН ОЛИМП ТҮҮХЭНД ТЕЛЕВИЗЭЭР ШУУД ДАМЖУУЛСАН АНХНЫ ОЛИМП БАЙЛАА

Үүнээс өмнө Олимпийг зөвхөн радиогоор дамжуулдаг байлаа. Харин 1936 онд Гитлер үүнийг өөрчилж телевизээр анх Олимпийг дамжуулжээ. Чанарын хувьд тааруу байсан ч Telefunken хэмээх дамжуулах төхөөрөмж тухайн үедээ шилдэг нь байв. Нацистууд дамжуулалтыг тасрахаас сэргийлэн гурван камер зэрэг ажиллуулж байсан ба тэр үед Германд телевизтэй хүн бүр 70 цагийн шууд дамжуулалтыг үзэх боломжтой байжээ.

 

ГЕРМАН ИХЭНХ МЕДАЛИЙГ АВСАН Ч ЖЕССИ ОУЭНС ОД БОЛЖ ЧАДСАН

АНУ-ын гүйлтийн тамирчин Жесси Оуэнс түүхэнд шинэ дээд амжилт тогтоож 1936 оны Олимпоос дөрвөн алтан медаль авчээ. Гитлер Ари үндэстнийг шилдэг нь болохыг харуулахын тулд бүх медалийг хамахаар зүтгэж байсан ч хар арьст тамирчин ийм амжилт үзүүлсэн нь том цохилт байлаа.

 

ОЛИМПИЙН ХОТХОНЫГ БАЙГУУЛСАН ХҮН АМИА ХОРЛОВ

Олимпийн дараа Нацистууд жинхэнэ төрхөндөө орох гэж удсангүй. Тэр дороо хэрэгжиж эхлэв. Олимпийн хотхоныг байгуулах ажлыг Вермахтын ахмад Вольфганг Фюрстнер удирдаж байсан бол ердөө наадмын дараа түүнийг жүүд цустайнх нь төлөө албан тушаалаас нь зайлуулжээ. Ингээд Фюрстнер 1936 оны наймдугаар сарын 19-нд буюу Олимп дууссанаас хэдхэн хоногийн дараа өөрийгөө буудсан юм. Нацистууд түүний гарлыг өмнө нь мэдсэн байсан ч хотхоныг байгуулах их ажлын явцыг сааруулахыг хүсээгүй тул нууцалж байгаад хэрэг нь дуусах үед ийнхүү хэрэгжүүлжээ. Нацистууд түүнийг автомашины ослоор нас барсан гэж зарласан бол удалгүй түүний шарилыг, амиа хорлох болсон шалтгаанаа бичсэн захидлын хамт олсон тухай мэдээлэл Австралид цацагдсан юм.

 

ОЛИМПИЙН БАМБАРЫГ АСААХ УЛАМЖЛАЛ АНХ БИЙ БОЛСОН

Өнөөг хүртэл хадгалагдаж байгаа Олимпийн бамбар залах ёслолыг 1936 онд анх бий болгожээ. Гитлер эртний Грекчүүдийг биширдэг байсан ба Олимп уулнаас асаасан галыг хүчирхэг Ари тамирчид залж авчрах үзэгдлийг зохион байгуулж бүгдийг гайхшруулахаар шийдсэн гэдэг.

 

ЗАРИМ ЖҮҮД ТАМИРЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙВ

АНУ-ын баг 312 тамирчнаас бүрдэж тэдэнтэй ижил тэгш харьцаж байсан ч зарим жүүд тамирчид Берлиний олимпийн наадамд оролцохоос татгалзаж байжээ. Эдгээр 312-оос ердөө 19 хар арьстан болон таван жүүд тамирчин Америкаас оролцсон юм. Германы баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 348 тамирчинтай байжээ. Нийт 51 орон оролцсоноос цөөн тооны жүүд тамирчид нь Нацистуудын бодлогыг эсэргүүцэн гэртээ үлдэхийг илүүд үзжээ.

 

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АШИГЛАЖ БАЙГАА СТАДИОНЫГ НАЦИСТУУД БАЙГУУЛЖЭЭ

Нацистууд 42 сая Рейхсмарк зарцуулж 325 акр талбай эзэлсэн, 110,00 хүний багтаамжтай аварга том стадион Олимпийн наадамд зориулан байгуулсан юм. Холокостын дараа Берлинчүүд энэ стадионыг нураах талаар хэлэлцэж байсан ч эцэстээ хэвээр үлдээн, зарим шинэчлэлт хийж олон зориулалтаар ашиглах болжээ.

 

Share282Tweet148
Өмнөх мэдээ

Оросууд түүхийнхээ ГУРАВНЫ ХОЁРЫГ дайтаж өнгөрөөжээ

Дараагийн мэдээ

Испанийн живсэн хөлөг $17 тэрбумын эрдэнэс хадгалж байж магадгүй

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Харамч тэрбумтан эрийн харгис түүх

08/13/2020
Еврей эхийн хүүдээ бичсэн сүүлчийн захидал – 2

Еврей эхийн хүүдээ бичсэн сүүлчийн захидал – 2

11/04/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021
Хөтлөгч Анууш өөрийнхөө “хүүхэд” гэх бүсгүйтэй унтаж, эрээ цээргүй зан гаргажээ
Бусад

Хөтлөгч Анууш өөрийнхөө “хүүхэд” гэх бүсгүйтэй унтаж, эрээ цээргүй зан гаргажээ

01/17/2021
Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй
Бусад

Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй

01/17/2021
Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Танин мэдэхүй

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

01/17/2021
Бусад

Интернетээр танилцаж амиа алдсан аймшигт 12 тохиодол

01/17/2021

Recent News

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In